Аялал жуулчлалын богинохон “улирал” эхэллээ. Түрхэн зуурын боломж мэт олдох энэ хугацааг сунгах талаар сүүлийн жилүүдэд бодлогын түвшинд идэвхтэй ярьж эхлээд байна. Зунтай уралдаж эхэлдэг мөртлөө намраас урьтан “ичээ”-ндээ шургадаг “утаагүй үйлдвэрлэл” одоо л сэргэж байгаа нь энэ.
Хол, ойрын зочин, гийчин зорин ирдэг цаг наашилж буйн тэмдэг. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг эзэлдэг аялал жуулчлалын салбарынхан үндсэн ажилдаа гараад эхэлсэн байна. Тэд зорин ирэх жуулчдыг угтан авахаар дор бүрнээ бэлтгэлээ хангаж байгаа аж.
Энэ жилийн хувьд Монголд саатах олон улсын жуулчдын тоо бага зэрэг буурах магадлал өндөр байгааг Аялал жуулчлалын холбооноос мэдэгдсэн юм. Учир нь, дэлхийн 53 орныг нэгтгэсэн Ази, Европын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан авч буй хязгаарлалт, нислэгийн хуваарь, зочид буудлын хүрэлцээнээс шалтгаалж зарим жуулчин жилийн өмнө байгуулсан гэрээгээ цуцалсан байна.
2020 он гэхэд манай улс 823.5 мянган жуулчин хүлээн авах боломжто
Энэ нь дотоодын зарим компанийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх болжээ.
Валютын орох урсгалыг нэмэгдүүлж, “үл үзэгдэх экспорт”- ыг тэтгэх салбарыг хөгжүүлэх учиртай үндэсний хөтөлбөр энэ оноос хэрэгжиж байгаа юм. 2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих уг хөтөлбөрийн үр дүнд “утаагүй үйлдвэрлэл” эрчимжих ёстой. Ингэснээр саарч бус салбар хөгжлөө шинэ түвшинд гаргахаар зурагласан. Эдийн засгийн тэргүүлэх салбар болох аялал жуулчлалд уриа, лоозон цөөнгүй бий. Энэ салбарынхан тогтвортой хөгжилд ихээхэн ач холбогдол өгч буй.
СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал “Богино хугацаанд өсөх боломжтой салбар бол аялал жуулчлал” хэмээн тодорхойлсон юм. Манай улсад ирэх гадаадын жуулчдын тоо сүүлийн жилүүдэд буурах болсныг дээр дурдсан. Энэ нь дөнгөж л хөгжиж байгаа аялал жуулчлалын салбарын өсөлтөд сорилт дагуулж байгааг судлаач Н.Эрдэнэбат хэлсэн юм.
Монгол Улсад жуулчны визээр хил нэвтэрсэн зорчигчдын тоо өнгөрсөн онд 386 мянга байсан. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 1.7 хувиар бага үзүүлэлт болж байна. 2025 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн аялал жуулчлалын салбарт эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хамааралтайг БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор ярив. Энэ салбарт хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгааг зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл учирлаж байсан юм.
Манай улсын хувьд аялал жуулчлал нь эдийн засгийн тэргүүлэх салбар гэж үнэлэгдэж ирсэн. Гэвч жуулчдын урсгал өнгөрсөн хугацаанд дорвитой өссөнгүй. Монголд ирсэн жуулчдын тоо жилд дунджаар 20 орчим хувиар өсөж байсан үе бий. Тэр үе бол 2004-2007 он гэж салбарынхан онцолдог. Харин 2007-2009 оны хооронд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан дээрх үзүүлэлт буураад байгаа. Жуулчдын урсгал улам агшиж байгаа нь дотоодын компаниуд агших суурь шалтгаан болж байгаа аж.
Монголд ирсэн жуулчдын тоо жилд дунджаар 20 орчим хувиар өсөж байсан
Бүс нутгаар нь авч үзвэл, сүүлийн жилүүдэд Зүүн Ази, Номхон далайн орнынхон ирж буй жуулчдын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Жилд ирж байгаа жуулчдын гуравны нэгийг БНХАУ-ын жуулчид эзэлж байгаа гэсэн судалгааг салбарын яамнаас гаргажээ. Монголд ирж байгаа жуулчдыг аяллын зорилгоор нь ангилж үзэхэд 20 гаруй хувь нь амралт жуулчлалын зорилгоор ирсэн байна. Тэдний дийлэнх нь Монголын унаган байгаль, нүүдэлчин соёл, Чингис хааны тухай илүү сонирхдог гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр биднийг олон улсад сурталчлах, жуулчдад таниулах хамгийн том брэнд юу болохыг уг судалгаа нэг талаар харуулах аж.
Манай улсын шинэ тутам хөгжиж буй аялал жуулчлалын салбар хөдөлмөрийн зах зээлийн гурван хувь буюу ойролцоогоор 24.5 мянган ажлын байр шууд, шууд бусаар 81 мянган ажлын байр бий болгож байгаа аж. Олон улсын жуулчдын дунд явуулсан санал асуулгын судалгааны дүнгээс харахад, Монголд аялан саатаж байгаа нэг жуулчин өдөрт дунджаар 190 ам.доллар хэрэглэдэг бол үүргэвчтэй аялагч 77 ам.доллар зарцуулж байна.
- Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ.
- Өнгөрсөн онд 386 мянган жуулчин ирсэн байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 1.7 хувиар буурсан үзүүлэлт.
- Жилд ирж байгаа жуулчдын гуравны нэгийг БНХАУ-аас ирж байгаа жуулчид бүрдүүлж байна.
Өнөөдрийг хүртэлх өсөлтийн хурдцыг өмнөх жилүүдийн хэлбэлзлийн дунджаар тооцоход 2020 он гэхэд манай улс 823.5 мянган жуулчин хүлээн авах боломжтой гэсэн тооцоо гараад буй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүлээн авч байгаа жуулчдын тоо даруй хоёр дахин өсөх төсөөлөл бий.
Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал С.Мэндбаяр “Манай улсын хувьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон сурталчилгааг өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр олон улсын түвшинд амжилттай зохион байгуулсан. Энэ нь жил бүр болдог дэлхийн 180 гаруй орны аялал жуулчлалын салбарын төлөөлөл ирж оролцдог “ITB Berlin” олон улсын үзэсгэлэн.
Тус үзэсгэлэнд манайх албан ёсны түнш орноор нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Үүний үр дүн энэ оноос гарч эхэлнэ гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа. Тэгэхээр манай орныг зорин ирэх жуулчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ирэх жилүүдэд нэлээн идэвхтэй нэмэгдэнэ” хэмээн тэмдэглэсэн юм. Аялал жуулчлалын салбарын богино хугацааны хүлээлт сөрөг, дунд болон урт хугацаанд эерэг төлөв зонхилж байгаа аж.
Б.Баяртогтох