МАХН-ны дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо. Зөвхөн энэ удаагийнх гэлтгүй 2020 онд ч өрсөлдөж чадахгүй бололтой.
Учир нь ЦЕГ-аас СЕХ-нд хүргүүлсэн албан бичигт “Эрүүгийн тухай хуулийн 78.2.3 дахь хэсэгт заасан, ХҮНДЭВТЭР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭД үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш ТАВАН ЖИЛИЙН ДОТОР мэт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцно. Иймд таны ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэж заажээ.
МАХН-ны дарга Н.Энхбаяр хэвлэлийн бага хурал хийн, “Би биеэр ял эдлээгүй. 2009 оны Өршөөлийн хуульд зааснаар би ялаас чөлөөлөгдсөн учир ял тоологдохгүй. Эрүүгийн хуулийн тайлбарт “… Өршөөл үзүүлж, ялаас чөлөөлөгдөж байгаа бол чөлөөлөгдөхийн хамт ялгүй болно” гэж тайлбарласан байдаг. Гэтэл хуулийн үг хэллэгийг төсөөтэй хэрэглэж байгаад гомдолтой байна” гээд ч тус болсонгүй.
Иймд түүний нэр дэвшихээр төлөвлөж байсан, Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт түүний эхнэр О.Цолмон нэр дэвших боллоо.
Түүний өрсөлдөгчид АН-аас ХХАА-н сайд асан Ш.Түвдэндорж, МАН-аас Бишрэлт группын захирал Б.Ундармаа, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас З.Болдбаатар, МУНН-оос Х.Маам, МСДН-аас И.Түвдэндорж, БНН-аас Б.Ангарагбаатар нар байна.
Энд адилхан нэртэй хоёр нэр дэвшигч байгааг та бүхэн анзаарсан байх. АН болон МСДН-ын нэр дэвшигчид хоёул Түвдэндорж гэсэн нэртэй бөгөөд овгийн эхний үсэг нь л өөр байна. Иймд сонгогчид санал өгөх өдөр анхааралтай байх хэрэгтэй.
АН-аас Төв аймгийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж буй Н.Энхсайханыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхантай андуурах нь ч их байгаа юм.