2016 оны Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хоёр хоног үлдсэнтэй холбогдуулан өнөөдөр өглөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас сэтгүүлчдэд сонгуулийн тухай хуулийн заалтуудаас танилцуулж, хууль зөрчсөн тохиолдолд эрхийг нь түтгэлзүүлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 70.1.6-д заасны дагуу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэсэн заалттай.
Мөн сонгуулийн тухай хуулийн 68.6 болон 68.7-д заасны дагуу сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх оройн 00.00 цагт бүрэн зогсооно. Дээрх заалтуудыг зөрчсөн тохиолдолд Хэвлэл Мэдээллийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн мэдэгдлийг ШӨХТГ-аас хүргүүлэх ажээ. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад 30 гаруй сонин, телевиз болон 50-60 орчим тооны вэб сайтад шаардлага тавин, хянан ажиллаж буйгаа мэдэгдсэн.
Одоогийн байдлаар Сонгуулийн тухай хуулийн зөрчлийн талаарх хоёр гомдол ирсэн байгааг ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Д.Лхагвасүрэн дурдав. Энэхүү гомдол нь СБД-ийн МАН-ын хорооноос болон нэг нэр дэвшигчээс өөрсдийн нэр төрд нь халдаж, худал мэдээлэл тараасан гэх үндэслэлтэйгээр шалгуулж байгаа ажээ.