2012 оны сонгуулиар намын дарга нарын ихэнх нь жагсаалтад бичигдэж их л амархан парламентын сэнтийд заларсан. Харин энэ удаад тэд жинхэнэ утгаараа галын фронтод горилогчдоо тэргүүлэн өрсөлдөх болно.
2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй дарга нарын талаарх мэдээллийг хүргэе.
ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМЫН ДАРГА Ш. ТӨМӨРСҮХ
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх Дорноговь аймаг 13-р тойрогт өрсөлдөнө. 2012 оны сонгуульд намын жагсаалтад бичигдсэн. МАН-аас “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Ардчилсан намаас Говийн ноён хутагтын захирал З.Алтангэрэл, МАХН-аас Ти энд И девелопмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх нарын өрсөлдөгч нар энэ тойрогт бий.
МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Улаанбаатараар овоглодог түүний хувьд 2005 онд Баянгол дүүрэгт нөхөн сонгуулиар анх парламентийн босго давсан.
2008, 2012 онд Төв аймгаас сонгогдсон бол энэ удаад дахиад л нутаг усаа түшиж 28 дугаар тойрогт өрсөлдөнө.
Ардчилсан намаас Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн охин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, Анализ группийн ерөнхий захирал Б.Энхбайгаль нэр дэвшиж байгаа. МАХН-аас Мөнхийн судар ХХК-ийн зөвлөх Б.Оюунсайхан, Тусгаар тогтнол эв нэгдсэл эвслээс Ц.Баттөр гэсэн хүмүүс энэ тойрогт өрсөлдөнө.
БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ДАРГА Б.ЖАРГАЛСАЙХАН
УИХ-ын сонгуульд тав дахь удаагаа өрсөлдөж байгаа түүний хувьд энэ жил тойргоо солилоо. 2002 оны нэгдүгээр сард Булган аймагт явагдсан УИХ-ын 11 дүгээр тойргийн нөхөн сонгуульд анх нэр дэвшиж, нийт сонгогчдын 24 хувийн санал авч аман хүзүүдсэн.
2004 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 70-р тойрогт нэр дэвшин, нийтлэлч Баабар, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нарыг ялж парламентын сэнтийд суусан. 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 200 мянган хүний санал авсан бол жилийн дараа Үйлдвэр худалдааны сайдаар томилогдож явсан түүхтэй.
2008, 2012 онд дараалан Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон тэрбээр энэ удаад Орхон аймгийн 48 дугаар тойрогт нэр дэвшиж байна.
МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДАРГА О.БУМ-ЯЛАГЧ
2012 оны сонгуульд генсекийн албан тушаалтай байсан түүний хувьд анх удаа намаа удирдан 2016 оны УИХ-ын сонгуульд хүч үзнэ. Өнгөрсөн сонгуульд намын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан бол энэ жил Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэлд нэгдэж өрсөлдөөнд орж байна.
Тэрбээр Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Зоригт, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нарын 12 нэр дэвшигчийн нэг болж байгаа.
ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМЫН ДАРГА Г.ГАНБАТ
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛЫН НЭГДСЭН НАМЫН ДАРГА Б.БАТБОЛД
АРД ТҮМНЭЭ ХАЙРЛАЯ НАМЫН ДАРГА Л.ГҮНДАЛАЙ
Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрог хамгийн олон өрсөлдөгч нэр дэвшиж тэр хэмжээгээр ширүүхэн тулаан гарах нь ойлгомжтой. Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай Хөвсгөл нутагтаа дөрвөн удаа дэвшиж ялж ялагдаж үзсэн бол энэ удаад Баянзүрх дүүргийг сонгожээ.
2012 оны сонгуульд намын жагсаалтынхаа тэргүүнд бичигдсэн МУНН-ын дарга Б.Батболд, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар ч энэ тойрогт бий.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН ДАРГА С.БОРГИЛ
Дорнод нутагт 10 жилийн сургуулиа төгсч АНУ-д боловсролоо дээшлүүлсэн С.Боргил дарга Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргийг сонгосон.
СЕХ-ноос бичиг баримт дутуу хэмээн Хөдөлмөрийн үндэсний намыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй гэсэн учир бие даагчид болон хувирцгаасан. П.Анужин, Д.Арвин нарын 12 нэр дэвшигч энэ тойрогт өрсөлдөнө.
МОНГОЛЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ НАМЫН ДАРГА А.ГАНБААТАР
ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ДАРГА Ц.ШИНЭБАЯР
Энэ удаагийн сонгуульд Хамуг Монголын Хөдөлмөрийн нам Эх орончдын нэгдсэн эвлэлд хүч хавсарч оролцож байгаа. Намын дарга Ц.Шинэбаяр 2008 онд сонгуульд Дорнод аймагтаа нэгээр гарч ирсэн байсан бол 2012 онд авсан саналын тоогоор айргийн тавд ч багтаагүй.
Энэ удаад бууриа сэлгэж нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 53 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ. Энэ тойрогт Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар бас өрсөлдөнө.
ИЗНН-ЫН ДАРГА Ц.ГАНХУЯГ
ИЗНН-ын Ц.Ганхуяг энэ удаад мөн л анх удаа фронтоо тэргүүлэн сонгуульд өрсөлдөнө. Намын үүсгэн байгуулагч, намын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр 15 жилийнхээ ойгоор даргаар сонгогдсон.
СЕХ-ноос ИЗНН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж багагүй сандаргасан. Гэвч тус намынхан Захиргааны хэргийн шүүхэд хандаж, улмаар хоёр шатны шүүх хурал дамжиж байж эцэст нь ялалт байгуулсан.
Завхан аймагт ардчиллыг эхлүүлсэн хүмүүсийн нэг тэрбээр 1996 онд Ардчилсан холбоо эвслээс аймгаасаа сонгогдож төрийн түшээ болж байсан. Сүүлийн жилүүдэд гадаадад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад эх орондоо ирсэн билээ. 2016 оны сонгуульд тэрбээр Чингэлтэй, Налайх дүүргийн 64-р тойрогт өрсөлдөнө.
ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН НАМЫН ДАРГА Г.УЯНГА
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга Чингэлтэй, Налайх дүүргийн 66 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Дөрөвдүгээр сард гэнэтхэн МҮАН-аас гарч байгаагаа мэдэгдэж улмаар намын даргаар томилогдсон.
2012 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт 21 мянган санал авч хоёроор гарч ирсэн тэрбээр энэ удаад мөн л анх удаа намаа төдийгүй Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслийг удирдан 2016 оны сонгуульд өрсөлдөнө.
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Өвөрхангай аймгийн сонгогчдын итгэл хүлээж хоёр удаагийн парламентэд төлөөлсөн түшээ бол УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд. Тодруулбал 2004-2008 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумын иргэдийг төлөөлж парламентад сууж байсан бол 2008-2012 онд нийт Өвөрхангайчуудаа төлөөлж төр түшилцсэн.
2012 оны сонгуульд 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгогдсон. Харин энэ удаагийн сонгуульд Баянгол дүүрэг 70 дугаар тойрогт найман нэр дэвшигчтэй өрсөлдөнө.