Сонгинохайрханчууд Б.Ургамалцэцэгийг дэмжиж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2016-06-12 18:20 GMT+8

УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн УРГАМАЛЦЭЦЭГ сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж, иргэдийн үгийг сонслоо.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай СХД-ийн гэр хорооллын бүсэд шийдэх, шинэчилж өөрчлөх олон асуудал бий. Даргын хүүхэд 30 саяын төлбөртэй сургуульд сурч байхад жирийн иргэний хүүхэд 3 ээлжээр хичээллэж байгааг хална, өмчилсөн хашаандаа ая тухтай амины орон сууцтай болохыг дэмжих “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ, монгол хүн оюуны уурхайгаа уудлан бизнес хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ гэж нэр дэвшигч Б.Ургамалцэцэг онцоллоо.

Тэрбээр “Монгол хүн-2020”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Авъяас”, “Ном”, “Зөв Монгол хүүхэд” зэрэг олонд танигдсан, Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын цөм болсон хөтөлбөрүүдийг санаачилж, боловсруулж, гардан хэрэгжүүлсэн арвин туршлагатай нэгэн билээ.

Өнгөрсөн 4 жилд хамгийн их шинэчлэл хийгдсэн салбар боловсролын салбар гэж ард иргэд ам сайтай байна. Өргөн хүрээтэй энэ салбарыг олон улсын жишиг стандартад хүргэх шинэчлэлийг УИХ-д нэр дэвшиж буй Б.Ургамалцэцэг БСШУ-ны дэд сайдаар ажиллах хугацаандаа түүчээлэн удирдсан юм.

Сонгинохайрханчуудын хувьд Б.Ургамалцэцэг хуучны танил нь. Тэртээ 20 жилийн өмнө буюу 1996 онд тэрбээр улс төрийн ажлын гараагаа УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр энэ дүүргээс эхэлж байсан түүхтэй.

Өндөр боловсролтой, өргөн туршлагатай, үзэл бодолдоо тууштай түүн шиг хүнд итгэл хүлээлгэхэд бэлэн байгаагаа Сонгинохайрханчууд илэрхийлж байлаа. Амьдралын жижиг зовлонг ч ойлгох эмэгтэй хүн тойрогт нь дэвшиж байгаад тэд талархалтай байгаагаа хэлсээр байна.

Түүний уулзалтад иргэд олноор цуглаж, санал сэтгэгдлээ хэлэх гэж дараалал ч үүсгэж байлаа. Б.Ургамалцэцэгийн санаачилсан “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр эцэг эхчүүдийн хүссэн ажил байсныг олон хүн хэллээ. “Сайн оюутан” хөтөлбөр амьдралд нь эргэлт хийснийг хоолой зангируулан ярих залуу ч байлаа.

Д.Төгөлдөр

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 412 санал өгсөн байна.

Дээшээ