Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш 2016 оны тавдугаар сарын 21-ний өдөр Түвдийн талаас дэлхийн дээвэр Эверест оргил дээр хоёр дахь удаагаа амжилттай гарсан билээ. Тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард гавьяат тамирчин ОУХМ Т.Гүррагчаагийн хамт авирсан боловч, Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Хятадын засгийн газраас авиралтыг цуцалсан билээ. Ийнхүү тэрээр энэ жил зорьсноо гүйцээсэн бөгөөд оргил өөд шерпагүй гарч, хүчилтөрөгчгүй буун түүхэн амжилт тогтоосон байна.
Тэрээр өмнө нь 2012 оны тавдугаар сарын 19-нд өмнөд зам буюу Балбын талаас оргил дээр гарч байсан бөгөөд дэлхийн дээвэр дээр өмнөд, хойд замаар авирсан Монголын хоёр уулчдын нэг боллоо.
Эверест-Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 8,848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр оргил юм. Балба болон Түвд хоорондын хил дээр оршдог.
Би ноднин гарч чадаагүй учраас эхнээсээ гарна, чадна, бүтнэ гэж зориглож, сэтгэлзүйгээ бэлдэж байсны хүчинд шерпагүй ч амжилттай авирч чадлаа.
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн авиралт юугаараа онцлог байсан бэ?
-Өнгөрсөн жил би бэлтгэлээ хэтрүүлээд, их ядарч цуцсан. Тийм болохоор жижиг сажиг бэлтгэлээ хасаад, сунгалтын дасгал, бие халаалт, бясалгал хийж байлаа.
Эверестэд авирахын тулд бие бялдраас гадна сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Очсон цагаасаа эхлээд наранд, мөнх хөх тэнгэртээ, хайрхандаа үргэлж мөргөж, идээнийхээ дээжийг өргөн, бясалгал хийж, нутгийн хүмүүсийг баярлуулж байлаа. Мөн байгалиа аргадаж, идэж ууж байгаа хоол хүнс, бэлтгэлээ тохируулж байсан.
Эхнээсээ их ач холбогдол өгсөн дөө. Учир нь би ноднин гарч чадаагүй. Энэ жил гарч чадахгүй бол утгагүй шүү дээ. Тийм учраас эхнээсээ гарна, чадна, бүтнэ гэж зориглож, сэтгэлзүйгээ бэлдэж байсны хүчинд шерпагүй ч амжилттай авирч чадлаа.
Шерпа /ширваа/- Дорнод Балбын уугуул иргэд бөгөөд өндөр ууланд төрж өссөн, хүчилтөрөгч багатай орчинд амьдарч дадсан учраас Хималайн ууланд уулчдад газарчилж, ачаа тээшийг нь зөөлцөж туслахаар ажилладаг ажээ.
ОРГИЛ ӨӨД ХӨТӨЧГҮЙ ГАРЧ, БУУХДАА ХҮЧИЛТӨРӨГЧ ХЭРЭГЛЭЭГҮЙ
-Яагаад шерпа /хөтөч/-гүй гарсан юм бэ. Ганцаараа авирна гэдэг эрсдэлтэй биш үү?
-Би ноднин хамт явсан Ончу /Би Өлзий гэж дууддаг байлаа/ шерпатайгаа авирахаар болсон юм. Гэвч өнгөрсөн жилтэй харьцуулахад шерпа маань таргалаад, бие нь муудсан байсан. Анх очсон цагаасаа л бэлтгэл сургуулилтад надтай хамт явахгүй, өвдөөд, сул биетэй байсан болохоор би шерпагүй юм шиг явсан даа.
Ончу маань кэмп гурав /8100 метрийн өндөрт/ хүртэл надтай явсан. Би түрүүлээд явчихна, миний араас нэгээс гурван цагийн дараа ирнэ. Сүүлдээ бэлтгэлээ ч хамт хийхгүй, эсвэл намайг хаяж яваад байлаа. North Col-д эвгүй налуу мөсөн хаданд авирч байхад миний “муурын хумс” /гутлын хадаас, крампон/ мултраад явж чадахгүй байхад туслалгүй, өөр уулчинтай дээрээс бууж ирж байсан.
Тэгэхэд нь би “Ончу чиний бие дийлэхгүй байгаа бол би шерпагүй авиръя. Бонусыг чинь бүрэн өгнө” гэхэд “Үгүй, би заавал чамтай авирна” гэлээ. Тэгсэн хэрнээ надад туслаагүй.
Арагшаа харахад ямар нэг гэрэл байсангүй. Би ганцаараа хамгийн сүүлд явж байгаагаа мэдсэн.
Би ч эвлэрээд бие муутай хүнтэй маргаад ч яахав гэж шийдсэн. Кэмп гурав дээр үндсэн авиралт эхэллээ. Кэмп хоёроос /7600 метрийн өндөрт/ гурав руу явж байтал цасан шуурга болсон. Кэмп гурав дээр ирээд би шерпагаа гурван цаг хүлээсэн. Тэгээд Итали, Испанийн уулчид нэг майхандаа орчихсон байхаар нь майханд нь оръё гэтэл “Уучлаарай, багтахгүй” гээд оруулаагүй. Тийм хүнд хэцүү байдал зөндөө гарч байсан. Тэр болгонд уурлаж уцаарлаад байж болохгүй шүү дээ.
-Оргил өөд яагаад шерпагүй гарсан юм бэ? Хүчилтөрөгчгүй болсон гэсэн.
-Тавдугаар сарын 20-ны 20 цагаас би үндсэн авиралтаа эхэлсэн юм. Шерпатайгаа гоймон чанаж идчихээд хоёулаа унтчихаж. Ончу намайг сэрээлээ. Босоод хартал 23 цаг болж байсан. Хувцсаа өмсөөд гараад хартал уулчид түрүүлээд явчихсан байсан. Уулнаас тэдний духны гэрэл л харагдаж байлаа.
Тухайн үед миний хүчилтөрөгч дуусч байсан юм. Шерпа маань сольж өгөлгүй нэг бүтнийг өгөөд явуулсан. Намайг “явж бай” гэхээр нь араас хүрээд ирэх байх гээд түрүүлээд явсан. Арагшаа харахад ямар нэг гэрэл байсангүй. Би ганцаараа хамгийн сүүлд явж байгаагаа мэдээд Ончу араас ирэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон.
Хөдлөөд нэг цаг ч хүрэлгүй, хүчилтөрөгч маань дуусч, сонин байдалд орсон. Хүчилтөрөгчийн аппаратаа сольж мэдэхгүй. Хошууг нь солиод шинийг хийх ёстой. Гэтэл ганц хоёр удаа л шерпануудыг сольж байгааг харж байсан. Ганцаараа байсан болохоор өөртөө л найдсан даа. Тэгээд зориглоод солилоо. Пис пас хийгээд, дэлбэрэх гэж байгаа юм шиг дуу чимээ гарсан шүү. Нүүрэндээ ойрхон баривал нүд сохлохоор хүчтэй байдаг гэсэн. Нэлээд хий алдуулж байж бөглөөд, амьсгалтал нээх сайхан болчихсон.
Тэгээд дээшээ явахдаа надад ганцхан хүчилтөрөгчийн аппарат байгаа учраас хэнд ч найдалтгүй гэж бодсон. Тэнд хүчилтөрөгчийн аппарат аминаас илүү үнэтэй байдаг. Хэн ч надад өгөхгүй тул би өөртөө “юу ч тохиолдсон Эверестийн оргилд гарна. Болохгүй бол хүчилтөрөгчгүй бууна” гэж зориглосон. Амармаар байсан ч амрахгүй, олон хүнийг гүйцээд 8-9 цагийн дараа оргилд гарсан даа.
Эверест оргил дээр

МОНГОЛООС АВЧ ЯВСАН 27 ТУГАА БҮГДИЙГ НЬ ЭВЕРЕСТЭД МАНДУУЛЛАА
-Та 2012 онд оргил дээр гарч байсан. Дахин гарахад ямар санагдсан бэ?
-Тавдугаар сарын 21-ний өглөө 08:25 цагт Эверестийн оргилд гараад маш их баярласан. Эндээс авч явсан хорхой ааруул, сүүгээ өргөлөө.
Өөрчлөлт гарсан байна. 2012 онд гарсан оргил биш ч юм шиг, газар хөдлөлтийн улмаас хэлбэр дүрс нь өөрчлөгдөөд жижгэрчихсэн, цас мөс ихтэй болчихсон юм шиг санагдсан. Ноднингоос ялгаатай нь харьцангуй дулаахан, гэхдээ цас ихтэй жил байлаа. Зарим газар цээжээр татсан их цас унасан байсан.
Жаахан суугаад амрахаар тэр чигтээ унтчихмаар санагдаад. Хүн тэгээд л үхдэг юм билээ.
Авч явсан 27 тугаа бүгдийг нь мандууллаа. Зураг авахуулах гэтэл авч өгөх хүн байдаггүй. Ашгүй нэг шерпаг гуйгаад зураг даруулсан юм. Намайг нэг юм уу, хоёр тугтай л явж байгаа гэж бодсон байх. Гэтэл тэр олон тугаа мандуулж, зургаа их удаан даруулж зогссон доо. Тэр шерпа надад их тус болсон шүү.
Оргил дээр гарсан өдөр цаг агаар үнэхээр сайхан байсан. 365 хоногт Эверестэд тийм гоё өдөр тохиодог юм уу бүү мэд. Цас ороод, намуухан, сарны гэрэлд байгаль үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
-Буцаад буух бас амаргүй байсан гэсэн. Хүчилтөрөгч нь бүр дуусчихсан хэрэг үү?
-Дуусчихсан. Хүчилтөрөгчгүй буулт хийж явахдаа өөрийгөө хурцалж байсан л даа. Хүчилтөрөгчгүй болохоор бие сульдаад, доошоо бууж байгаа хэрнээ дээш авирч байгаа юм шиг амьсгаадаж байсан.
Жаахан суугаад амрахаар тэр чигтээ унтчихмаар санагдаад. Хүн тэгээд л үхдэг юм билээ. Өөрийгөө чадна гэж хурцалж байлаа. Монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсан гэж бодож байна.
Гэхдээ хүн их бааштай юм билээ. Доор кэмп гурав харагдаад л бие суларчихсан. Хүчтэй байсан хүн тайвшраад, кэмпээ харснаас хойш баашлаад явж чадахаа больсон. Тэгээд майхныхаа гадаа иртэл шерпа маань майхандаа хэвтэж байсан. Тэрийг хараад үнэхээр гомдсон. Хүн чанаргүй, хүчилтөрөгч аваад өөдөөс ирээгүй, өөрөө чадахгүй юм гэхэд хүнээр хүчилтөрөгч явуулсан бол баярлах л байсан. Би тэгээд л шерпадаа итгээд хэрэггүй юм байна гэж бодсон доо.
Тэгтэл Ончу маань нулимс дуслуулаад “Чиний араас би явж байтал хоолой боогдоод, газар унаад, найз маань намайг майхан руу хүргэж өгсөн юм. Би "монгол уулчиндаа хүчилтөрөгчийг нь өгөх ёстой" гэтэл найз маань "би өгчихье, чи яваад хэрэггүй" гэсэн” гэж хэлсэн. Гэхдээ надад хэн ч тус болоогүй шүү дээ. Шерпагүй, шөнийн авиралт хийгээд явж байхад духны гэрлийн батерей дуусах гээд, запас батерей ч үгүй явлаа. Батерейгаа гамнаад сарны гэрэлд шөнийн авиралт хийсэн.
Хүнд хэцүү, эгц хад руу авирч байхдаа бичлэг хийж, алхам тутмаа баталгаажуулж, үзэгчидтэйгээ хамт авирахыг хүссэн.
-Та авирахдаа бичлэг хийж, зураг авсан байсан. Амь насанд эрсдэлтэй үйлдэл хийж байхад дээр нь бичлэг хийх амаргүй байсан болов уу?
-Миний видео бичлэг хийдэг GoPro маань хөлдөөд ажиллахаа больчихсон байсан. Хоёр камер, нэг аппараттай явж байсан тулдаа оргил дээр гарахдаа Canon-ий камераараа бичлэгээ хийсэн дээ. Хүнд хэцүү, эгц хад руу авирч байхдаа бичлэг хийж, алхам тутмаа баталгаажуулж, үзэгчидтэйгээ хамт авирахыг хүссэн. Замд явж байхад нэг хүн хэвтэж байх шиг байсан. Яваад очиход цогцос байлаа. Хад налчихсан нэг хүн зогсож байсан. Бас л цогцос... Замдаа дөрвөн цогцостой дайралдсан ч айгаагүй ээ.
Надаас сэтгүүлч сурвалжлагч нар “Та айж байсан уу?” гэж асуусан. Ямар ч айдас байгаагүй. Үргэлж бясалгаж, сэтгэлзүйгээ бэлдэж, өөрийгөө оргил дээр гарчихсан байна гэж төсөөлж явлаа. Бодол бол агуу. Миний бодол үргэлж гэгээлэг сайхан байсан учраас бүх юм амжилттай бүтсэн.
Айдастай хүн Эверест рүү авираад хэрэггүй. Эверест хайрхан авах хүнээ авдаг. Энэ хайрхны буянд үр шимийг нь хүртээд явж байна. Ядарч зовж байсан ч баярлах өдөр байдаг юм байна. Монголд ирээд нисэхэд гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахад хамгийн сайхан байсан. Гайхамшигтай сайхан яваад ирлээ.
-Оргил өөд шерпагүй гарч, хүчилтөрөгчгүй буусан нь уулчдын хувьд хэр том амжилт вэ?
-Би Эверест рүү хоёр талаас нь авирсан Монголын хоёр дахь уулчин боллоо. Өндөр уулнуудад авирч байсан дэлхийн шилдэг уулчид ч Эверест рүү гарч чадсангүй. Хэр баргийн уулчдын хийгээд байдаггүй авиралтыг хийлээ. Монголын уулчдын тэсвэр хатуужлыг харуулж чадлаа. Энэ авиралтыг хийхэд намайг дэмжсэн маш олон хүнд баярлаж талархсанаа илэрхийлж байна.
Байгууллагуудынхаа тугийг мандуулж чадлаа. Хэрвээ чадаагүй байсан бол би өртэй юм шиг явах байсан. Хүн зорьсон зорилгоо биелүүлээд явах шиг сайхан юм байдаггүй юм байна. Сэтгэл маш хангалуун байна.
Манай багт Итали, Австрали, Япон, Орос, Канад, Бразил, Энэтхэг, Испани, Польшийн уулчид байсан. 11 уулчны зургаа нь Эверестэд гараад тав нь чадаагүй. Дэлхийн долоон ноён оргилд гарсан Бразил, Польшийн уулчид байсан. Бразил уулчин гараад, польш нь чадаагүй. Харин өмнөд, хойд хөтлөөр авирсан уулчин гэвэл ганц би байсан. Бүгд л анх удаа Эверест рүү авирч байсан юм билээ.
-Түвдийн тал өмнөд замаасаа юугаараа ялгаатай вэ?
-Хойд тал бас л басаж болохооргүй аюултай юм билээ. Уулын хойд тал хүчтэй салхитай, хад асга ихтэй, North Col гэж аварга том мөсөн уул байдаг юм байна. Тэр рүү гарч чадахгүй уулчид их байсан. Их техник шаардсан эгц мөсөн хана руу авирдаг. Цас мөстэй, халтиргаа гулгаа ихтэй, хавцал, хадан ханаар их явдаг юм билээ.
Түвдийн талд нас барсан хүмүүсийн цогцос ил хөлдүү байдаг. Непалынх цас мөсөөр дарчихдаг эсвэл ангал руу хийчихдэг юм билээ. Тэр нь уулчин хүний сэтгэлзүйд нөлөөлөхөөр байдаг. Бэст кэмпийг тойроод оршуулга их байдаг юм байна. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн нь хайрханд нь оршуулж, тэнд нь үлдээдэг гэсэн.
“ААВ НЬ АХИЖ ӨНДӨР УУЛАНД АВИРАХГҮЙ” ГЭЖ ОХИНДОО АМЛАСАН
МУГТ Г.Өсөхбаярын амжилтыг давтаж, Эверест рүү хоёр талаас нь авирсан Монголын хоёр дахь уулчин боллоо
-Ховор амжилт гаргасанг тань хэрхэн үнэлсэн бэ?
-Манай багийнхны дунд намайг үл тоосон хандлага өөрчлөгдөж их хүндэлдэг болсон. Би хэл мэддэггүй болохоор тэдэнтэй нээх харьцаж байгаагүй юм. Ер нь сар гаран чимээгүй байсан даа.
Гадаадын уулчид намайг “Chinggis Khaan, Mongolian Sherpa, Strong man” гэх мэтчилэн дуудаж, бүгд баяр хүргэж байлаа. Шерпанууд намайг тэвэрч аваад баяр хүргэж байсан. Шерпанууд хүртэл амь насанд аюултай гээд хүчилтөрөгчгүй буулт хийдэггүй юм билээ. Катмандуд байхад Английн сэтгүүлч ирж надаас ярилцлага авсан шүү.
Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр гавьяатынхаа амжилтыг давтаж, Эверест рүү хоёр талаас нь авирсан Монголын хоёр дахь уулчин болсондоо баяртай байна.
-Танд дахиж авирах бодол байгаа юу?
-Надаас олон хүн тэгж асууж байсан. Ууланд авирна гэдэг эрсдэлтэй алхам. Бусад тамирчид аливаа тэмцээнд орохдоо зарлаад явдаг бол уулынхан нууж хааж явдаг. Үлдэж байгаа ар гэр, ах дүү хамаатан саданд хүндээр тусдаг л даа.
Би урьд нь охиндоо амлаад архи тамхинаас гарч байсан. Сая “аав нь ахиж өндөр ууланд авирахгүй” гэж амласан. Тиймээс ахиж өндөр уул байхгүй. Албан ёсоор хэлье. Ойрхон ууланд явган аялал мэдээж хийнэ. Юманд хэмжээ хязгаар байдаг байх. Миний хувьд зорилгоо биелүүлсэн гэж бодож байна.
-Та турсан харагдаж байна. Их ядарсан уу?
-Би 8 кг турсан. Одоо хэвэндээ буцаад орж, биеэ тэнхрүүлэх хэрэгтэй байна. Ихэнх нь европчууд байсан болохоор тэдэнд зориулсан хоолтой юм билээ. Гоймон төмс, хиам, зайдас нь монгол хүнд зохихгүй, сонин амтлагчаар амталчихна. Эндээс явахад Заяа эгч маань надад борц өгсөн. Их л ачаа болох нь дээ гээд цүнхрүүгээ дургүйхэн хийж байсан юм. Тэгтэл очоод ямар их хэрэг болсон гээч. Тогооч нартаа сонгино сармис, жаахан давс, будаа гурил хийгээд “Mongolian soup ингэж хийдэг юм” гээд заагаад өгчихсөн. Тэрийгээ идэхээр хөлс гараад, тамир тэнхээ ороод сайхан болчихно. Хоол унд маш чухал шүү. Тэнд очихоор нойргүйдэж, хоолгүйдээд тамирддаг. Дархлаагүй болж янз бүрийн өвчин тусдаг.
Шерпа маань хүртэл намайг хүчилтөрөгчгүй явсныг баталж гарын үсгээ зурсан. Яах аргагүй хүчилтөрөгчийг маань аваад үлдчихсэн болохоор тэр л дээ.
Майханд нэг хонох ямар хэцүү байдаг билээ. Гэтэл сар гаран амьдарлаа. Шар майхнаа би “orange house” гээд нэрлэчихсэн. Майханд маань цана цохиод мешок, хувцас норчихдог байлаа. Байсхийгээд л майхнаа цэвэрлэнэ. Хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй, идэж ууж байгаа хоол ундаа тохируулах ёстой. Уулчид бэлтгэлээ хэтрүүлээд идэх идэхгүй юм идээд гэдсээ өвтгөж байсан. Хүйтэн байхад кола уух жишээтэй. Зөвхөн шерпадаа найдаад, шерпагийн үгээр яваад байж болохгүй.
-Оргил дээр гарсныг тань баталж батламж өгсөн үү?
-Батламжаа авсан. “Базарханд овогтой Цэвээндаш нь Түвдийн талаас Эверестийн оргилд гарсан” гэсэн батламж Хятадын засгийн газраас, Хятадын уулын холбооноос өгсөн. Мөн шерпагүй авирч, хүчилтөрөгчгүй буусан гэсэн батламж өгсөн. Шерпа маань хүртэл намайг хүчилтөрөгчгүй явсныг баталж гарын үсгээ зурсан. Яах аргагүй хүчилтөрөгчийг маань аваад үлдчихсэн болохоор тэр л дээ. Манай шерпа Катмандуд очоод эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад нь би эргэсэн юм. Бид хоёр одоо ч найз хэвээрээ байгаа.
-Хөтчийн буруугаас болж үйлчлүүлж байгаа уулчин эрүүл мэндээрээ хохирох, эсвэл амь насаа алдвал хариуцлага хүлээх заалт байдаг уу?
-Ямар ч хариуцлага байхгүй. Хэн ч тэнд заргалдаад нэмэргүй. Эверест аюултай учраас яах гэж авирсан юм гээд авирсан хүний өөрийнх нь буруу болно. 8000 метрээс дээш өндрийг үхлийн цэг гэж нэрлэдэг.
Маш их техник шаарддаг учраас би хүмүүсийг авираач гэж уриалахгүй. Харин зөвлөгөө авбал би амьдралдаа туулсан юмыг харамгүй хэлж өгнө. Эверестэд авиръя гэж бодож байгаа залууст хэлэхэд хувийн бэлтгэл, зохион байгуулалтаа маш сайн хийх хэрэгтэй. Хоол хүнсээ нарийн тооцож, хүнд найдаж явж болохгүй гэж хэлмээр байна.
-Та зургийн үзэсгэлэн гаргаж, ном бичих талаар ярьж байсан.
-Надад одоо 2012, 2015, 2016 оны гурван өдрийн тэмдэглэл байна. Бүх л юмаа бичиж байлаа. Хүмүүст ойлгогдохоор энгийн байдлаар номоо бичнэ гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа. Тэнд очиход намайг Цэвээндаш гэхгүй монгол хүн гэж харьцдаг байсан. Тиймээс энэ бол монголчуудын амжилт гэж хэлмээр байна.
Хамтарч ажилладаг байгууллагуудынхаа тугийг Эверестэд мандуулаад, зориглосны хүчинд зорьсондоо хүрээд ирсэндээ маш их баяртай байна. Сэтгэл хангалуун байна.
-Танд баярлалаа.