Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Засгийн газрын 311 дүгээр тогтоол гарч, “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов.
Энэ ажлыг зохион байгуулах үүргийг Сангийн сайд Б.Болорт даалгажээ. Иргэд өчигдрөөс эхлэн арилжааны банкуудад дугаарлан, хувьцаагаа төрд худалдах хүсэлтээ гаргаж эхэллээ. Харин зарим нь харзнасан байдалтай байна. Надаас нэг ч төгрөгийн гарлага гараагүй байхад зараад яах вэ гэх нэгэн байгаа бол нөгөө хэсэг нь үр хүүхдэдээ үлдээхийг илүүд үзлээ. Харамсалтай нь та бондоо худалдсан ч, эс худалдсан ч энэхүү 300 мянгын төлөөсийг бүх татвар төлөгч хамтдаа үүрнэ. Мөн бид өнөөдөр авсан 300 мянгаа маргааш хэд болгон эргүүлж төлөхөө мэдэхгүй байна.
Засаг дахиад л зээл тавин, баруун гараараа авснаа зүүн гараараа тараах гэж байна.
БОНДООС БОНДЫН ХООРОНД
Ирэх долоо хоногийн эхээр иргэдийн данс руу шилжүүлэх ёстой мөнгийг Сангийн сайд хэрхэн, хаанаас босгох вэ? Улсын төсөв 650 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа тул шууд гаргаад өгөх мөнгө төсвийн авдарт байхгүй.
Иймд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй тогтоолд “Нэг их наяд 650 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай гаргана” гэж заажээ. Тэгэхээр засаг дахиад л зээл тавин, баруун гараараа авснаа зүүн гараараа тараах гэж байна.
Дотоодын зах зээлээс мөнгө босгохоор шийдвэрлэсэн нь хугацаа тулсантай холбоотой. Уг нь гадаад зах зээлээс хямд өртгөөр хөрөнгө босгох ч үүнд хугацаа шаардлагатай тул сонгуулиас өмнө амжихгүй.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газар гаднаас 500 сая ам.долларын бонд босгохдоо 10.5 хувийн хүүтэй авсан. Харин дотооддоо маш өндөр буюу 14-16 хувийн хүүтэй бонд гаргаж байв. Засгийн газрын бонд найдвартай, эрсдэлгүй гэдэг утгаар нь банкууд, брокер дилерийн компаниуд Засгийн газрын бондыг их хэмжээгээр худалдан авсан. Энэ нь бас л шүүмжлэл дагуулан, арилжааны банкууд зээл олгох замаар эргэлтэд оруулах ёстой хөрөнгөө засгийн бондод зарцуулж байна гэцгээсэн. Энэ нь ч үнэн. Гэвч Засгийн газар дахин бонд гаргахаар боллоо.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бондыг Сангийн яамны захиалгаар Монгол банк болон Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалсан. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монгол банк 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 2 жилийн хугацаатай, 10.0 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн. Гэтэл ЗГБ худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал ирээгүй юм. Энэ нь хөрөнгө оруулагчид урт хугацаатай бонд худалдан авах сонирхолгүй байгааг харуулна. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар богино хугацаатай бонд гаргахаас өөр аргагүй. Эс бөгөөс 1.6 их наяд төгрөг олох хэцүү.
Гэтэл өмнөх бондуудын төлөх хугацаа хэдийнэ ирчихсэн. Хөрөнгийн биржийн цахим хуудсанд өнөөдөр л гэхэд “2015.12.01-ний өдөр гаргасан 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 13,8 хувийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын үнэт цаасны хугацаа 2016.06.14-ний өдөр дуусч, үндсэн төлбөр нь 2016.06.14-ний өдөр эргүүлэн төлөгдөнө” гэжээ.
Сангийн яам бондоос бондын хооронд амьдарч байна.
БОНДОО БОСГОЛОО, МӨНГӨӨ ТАРААЛАА. ДАРАА НЬ …
Төр 1072 хувьцааг бага багаар эргүүлэн авах бодлого баримталж байна. Харин иргэд үүнийг хувьцааг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь гэж ойлгодог.
“Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн, энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоор бондоo эргэн төлнө” гэж Засгийн газрын тогтоолд заажээ. Энэ компани 2012 оноос хойш Чалкогийн 350 сая ам.долларын өрийг төлсөөр 120 сая болгоод байгаа. Тэгвэл ирэх жилүүдэд 1.6 их наядын өрөн дороос өнгийхөөргүй боллоо. Мөн тус компани хөрөнгө оруулалт хийж чадахгүй, төмөр замаа барьж чадахгүй, нүүрс баяжуулах үйлдвэрээ ч босгож чадахгүй. Өрсөлдөх чадвар нь өсөхгүй тул нүүрсний үнэ ч өөдөө явахгүй байх дүр зураг бий болчихлоо.
Энэ удаад иргэдийн 322 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ болох 300426 төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан данс руу нь шууд шилжүүлж байна. Үлдсэн 70 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авна гэж заажээ. Тэгэхээр төр иргэдэдээ олгосон 1072 хувьцааг бага багаар, аажим аажмаар эргүүлэн авах бодлого баримталж байна. Харин иргэд үүнийг хувьцааг нь эдийн засгийн эргэлтэд оруулах нь гэж ойлгон хүлээж авч байна.
Ямартаа ч 300 мянгын “галт тэрэг” хөдөлчихлөө. Эрх баригчид энэ шийдвэрээ урьдчилан мэдэгдэж, олон нийтээр хэлэлцүүлээгүй тул одоо тэгээд авахаас яах вэ гэдэг л болж байна. Авч байгаа иргэдийг ч буруутгах аргагүй. Учир нь өмнөх сонгуулийн өмнө л бас ийм боломжийг цөөн иргэдэд олгосон шүү дээ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн энгийн эрхтэй хувьцааг иргэдэд эн тэнцүү буюу тус бүр 1072 ширхгийг эзэмшүүлэх шийдвэрийг 2012 онд гаргасан юм. Сонгуулийн өмнө ийн шийдсэний сацуу зарим иргэнд хувьцааныхаа үр шимийг бодитоор хүртэх боломжийг ч олгосон. Тухайлбал,