"Нетфликс" болон “Вайнштайн” кино компанийн хамтарсан бүтээл “Марко Поло” цувралын 10 ангитай хоёрдугаар бүлэг долоодугаар сарын 1-нээс эхлэн "Нетфликс"-ээр гарч эхлэх юм.
Тус кинонд Монголоос 70 гаруй монгол хүн оролцсон бөгөөд тэдний 40 орчим нь зургийн талбайд ажиллажээ. Кино төслийн талаар Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан продюссер М.Оргилтой ярилцлаа.
-Анх кино төсөл хэрхэн эхэлсэн талаар ярилцлагаа эхэлье?
-Намайг Соёл спорт аялал жуулчлалын яаманд Соёлын газрын даргаар ажиллаж байхад Сингапур дахь Монголын элчин сайд Б.Дэлгэрмаагаар дамжуулан “Марко Поло” киноны продюсеруудаас санал орж ирсэн.
Тэд Монголын түүх, Юань гүрэн, Хубилай хааны тухай “Марко Поло” кино хийж байгаа тул манай Засгийн газарт хамтарч ажиллах сонирхол байгаа эсэхийг асуусан юм.
Ингээд би эндээ хүмүүстэй холбогдоод киноны нэгдүгээр бүлэгт хөөмийчдийг дагуулан очиж, кино группынхантай Малайзын Жохор Бахру хотод уулзаж байлаа.
Харамсалтай нь тухайн үед нэгдүгээр бүлгийн зураг авалт дуусч байсан. Тэнд хоёр долоо хоног болохдоо кино багийнхантай танилцаж, Монголоо танилцуулаад, хоёр хөөмийчинтэйгөө би киноны жижигхэн хэсэгт орсон юм.
Ингээд хоёрдугаар бүлэг эхлэхээс өмнө надад дахин санал тавьсан. Тухайн үед яам татан буугдсан байсан учраас Монгол талын үйл ажиллагааг хариуцсан продюсераар би өөрийн багтайгаа ажиллахаар болсон юм.
Тэдэнд Монголын давуу талыг танилцуулж чадсаны үр дүнд эндээс олон хүн кинонд ажиллаж, эдийн засагт маань ихээхэн хөрөнгө оруулалт хийж чадлаа. Монголын Засгийн газар ч монголчуудаа тэнд ажиллуулахын тулд санхүү хөрөнгийн хувьд их тусалсан.

-Жүжигчин Б.Амарсайхан киноны нэгдүгээр бүлэгт Аригбөхийн дүрд тоглосон. Бусад жүжигчид хоёрдугаар бүлэгт ямар дүр авсан бэ?
-Жүжигчин Ц.Цэрэнболд Чингис хааны дүрд, мисс А.Баярцэцэг дайн тулаанд эр нөхрөө алдсан монгол бүсгүй болсон бол Ц.Эрхэмбаяр хүү Хубилай хааны бага насны дүрд тоглосон. "Марко Поло" киноны баг бүх зардлыг нь даагаад тэднийг авч явсан.
/сурв/ Энэ дашрамд Ц.Эрхэмбаяр хүүгийн ээжтэй холбогдож ярилцлаа. Ц.Эрхэмбаяр Хубилай хааны бодлын хэсэгт бага насных нь дүрд тогложээ. Тэрээр Чингис хааны дүрд тоглосон жүжигчин Ц.Цэрэнболдтой /Хубилай хүү өвөөтэйгээ/ хамт байгаа хэсэгт гардаг байна.
Ц.Эрхэмбаярын ээж “Хүү маань 93-р сургуулийн зургаадугаар ангид суралцдаг, одоо 11 настай. Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явдаг юм. Өнгөрсөн жил кино зурганд орсон. Кино багийнхан Хубилай хааны бага насаа дурссан бодлын хэсгийг харуулахын тулд жижиг гэлтгүй их ач холбогдол өгч, шалгаруулалт явуулан, хүүг маань сонгож авсан” гэлээ.

М.Оргил: Сонгон шалгаруулалтаас Сорхугтани хатны дүр хасагдсан. Хүн шилж авч яваагүй. Жүжигчин А.Цэгмэд олны хэсэгт орсон. Монголын Засгийн газрын дэмжлэгтэйгээр эндээс 30-40 хүний бүрэлдэхүүн олны хэсэгт орохоор явсан юм. Монгол дүр төрх, өв соёл, дуу хуурыг сурталчлах үүднээс замын зардал болон бусад санхүүжилтийг Засгийн газар кино багийнхантай хувааж гаргасан.
Тэднээс 10 нь олны хэсэгт, 10 нь орлон тоглогч, 4-5 бөмбөрчин, 4-5 хөөмийчин, нэг уртын дуучин, Германд байдаг язгуур урлагийн хамтлаг, Унгарт байдаг монголчууд олны хэсэгт орлоо. Монголоос ажилласан зохион байгуулалтын багтайгаа нийлээд 70 гаруй монгол хүн “Марко Поло” кинонд ажилласан.
Уртын дуучинтай хэсэг маш гоё болох байх гэж надад санагдсан. Тэр зургийг авч байхад би талбай дээр таарсан юм. Их хуралдай болоод Хубилай хааныг хүмүүс хүлээгээд байж байдаг. Хубилай хааныг орж ирэхэд уртын дуучин дуулаад зогсож байдаг. Тэр хэсэг монголчуудын сэтгэлд буусан сайхан хэсэг болсон байх. Мөн морин хуурч Н.Жигжиддорж киноны хөгжмийн найруулгад оролцсон байсан.
-Та киноны ямар хэсэгт орсон бэ?
-Нэгдүгээр бүлгийг хийх үеэр зүгээр байж байхаар гээд олны хэсэгт нь л орсон юм. Зүгээр л хувцас өмсөөд цаана нь жад бариад зогсож байдаг хүн болсон. Ханхүү Чингимтэй тулалддаг хэсгийн өмнө хоёр хөөмийчинтэйгөө суугаад дуу дуулдаг хэсэгт гардаг.

Киноны хоёрдугаар бүлэгт жүжигчний хувьд надад нэлээд гайгүй дүрд тоглох санал тавьсан. Би эндээ зохион байгуулалтын ажил ихтэй байсан учраас татгалзсан. Тэр дүрийг би авсан бол Монголоос дөрвөн жүжигчин тоглох байлаа.
КИНО БАГ ЯМАР ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАДГИЙГ, ХУВЬ ХУВИЙНХАА АЖЛЫГ ЯАЖ ЯС ХИЙДГИЙГ БИД ХАРЛАА
Би хоёр жил чадлынхаа хэрээр монгол ахуй, монгол соёлыг ойлгуулах гэж хичээсэн. Гэхдээ л болохгүй юм байна. Учир нь америк үзэгчдэд зориулсан, америк өнцгөөс хийж байгаа кино тул зах зээлдээ баригддаг юм байна.
-Кинонд монгол хэлээр ярьдаг хэсгүүд гардаг. Хоёрдугаар бүлгээс бид юу үзэх вэ?
-Бага насны Хубилай бөгөөд Ц.Цэрэнболдын хэсэгт англиар яриулж үзсэн. Болохгүй байсан учраас монгол хэлээр тоглуулаад доор нь англи хадмал явах уу эсвэл англиар дуу оруулах уу гэдгийг эцэслэн шийдээгүй байсан. Долоодугаар сарын 1-нээс кино гарахад мэдэгдэх байх. Хоёрдугаар бүлэгт Хубилай хаан, Хайду хаан хоёрын их гүрний төлөөх тэмцэл гарна. Хубилай их эзэн хаанаар суухад Ар Монголын алтан ургийн хаад Хайду хааны удирдлага дор Хубилайг хүлээн зөвшөөрөхгүй 30 жил дайтсан байдаг.
-Монголын түүхийг харуулсан бүтээл учраас монгол ахуйг ямар байдлаар гаргасан гэдэг нь үзэгчдэд сонирхолтой байгаа болов уу?
-Энэ бол зах зээл, кино урлагийн ач холбогдлын чанартай маш том асуудал юм. Холливүдийн ийм том компани Монголын түүхийн талаар кино хийж байгаа нь маш зөв, бид ч туршлага их судаллаа. Кинонд хоёр гурван сар ажилласан хүмүүс бараг л нүд нь орой дээрээ гараад, ямар хариуцлагатай ажилладгийг, хувь хувийнхаа ажлыг яаж яс хийдгийг, уйгагүй хөдөлмөр, дэг журамтай, хариуцлагатай байж л чанартай бүтээл гаргадгийг харлаа. Их ч туршлага хуримтлуулсан. Энэ олон хүн цаашдын кино бүтээлд илүү хариуцлагатай хандаж ажиллах байх.
Нөгөө талаас энэ бол Америкийн хоёр том компани хамтарч Америкийн зах зээлд зориулж хийсэн кино. Зохиолч Жон Фуско Монголд ирж байсан, монголчуудад хайртай хүн. Гэхдээ зах зээлийнхээ дүрмэнд баригдаж хийсэн учраас 100 хувь монгол ахуйг гаргах боломжгүй байсан. Хэдий Монголоос олон хүн кинонд орсон ч англи, австрали гаралтай ази царайтай хүмүүс гол дүрүүдэд нь тоглож байна. Тэд бүгд англи хэлээр ярьдаг.
Дэлхийд гармаар байвал монгол жүжигчид маань англи хэлтэй байх ёстой. Эсвэл бид өөрсдөө л ийм бүтээл хийх хэрэгтэй. Тэгж байж л 100 хувь монгол ахуй, монгол соёл, монгол хэл маань дэлхийд танигдах юм байна. Энийг би хоёр жил ажилласныхаа дараа ойлголоо. Яагаад гэвэл хоёр жил чадлынхаа хэрээр монгол ахуй, монгол соёлыг ойлгуулах гэж хичээсэн. Гэхдээ л болохгүй юм байна. Америк үзэгчдэд зориулсан, америк өнцгөөс хийж байгаа кино учраас тулаан дээр нь хүртэл Хятадын үшү-г харуулж байна.

Унгарт манайтай адил 1990-ээд онд ардчилал хөгжсөн. Гэтэл өнөөдөр дэлхийн кино зураг авалтын топ байршлын нэг болчихсон байна.
Уг нь би эндээс хоёр бөхтэй явж "монгол бөхийн тулаан байдаг юм. Энийг харуулмаар байна" гэхэд наанаа "тэгнэ" гэсэн ч зохиол, ажиллагаан дээрээ гаргах боломжгүй болсон юм билээ. Харин уртын дуу, морин хуур, хөөмийг сайхан гаргасан.
Манай дотоодын компаниуд далайцтай бүтээл хийж, эсвэл томоохон санхүүжилт бий болгоод гадна дотны чадварлаг уран бүтээлчдээр хийлгэж байж гаргах боломжтой. Түүнээс биш бид гадаадад очоод Монголын соёлын өвийг сэтгэлд хүртэл гаргаад өгөөч гэхэд зах зээлийн бүтээгдэхүүн хийж байгаагийн хувьд тэд өөрсдийн дүрмийн дагуу л ажиллана.
-Манай жүжигчид тэнд хэрхэн үнэлэгдсэн бэ?
-Олон улсын хэмжээний том төсөлд мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг сайхан баг бүрэлдчихсэн байдаг. Дор дороо ажлаа маш хариуцлагатай хийж, илүү дутуу хөдөлгөөн, үг үйлдэл байхгүй, цагийн механизм шиг тогтчихсон байдаг. Тийм учраас тэр орчинд ямар ч хүн автаад маш хариуцлагатай ажилладаг. Манай жүжигчид чадварын хувьд гологдохгүй. Хэлний асуудал л байдаг.
-Зураг авалтыг яагаад Унгарт хийсэн бэ?
-Унгар бол олон улсын кино үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд толгой цохиж яваа төрийн бодлоготой улсуудын нэг. Будапештэд л гэхэд таваас долоон дэлхийн хэмжээний том кино үйлдвэр байдаг. Биднийг "Марко Поло" киноны зураг авалтыг хийж байхад Ридли Скотын “Martian” киноны зургийг авч байсан. Тэнд дэд бүтэц нь хөгжчихсөн байна.
Унгарт манайтай адил 1990-ээд онд ардчилал хөгжсөн. Гэтэл өнөөдөр дэлхийн кино зураг авалтын топ байршлын нэг болчихсон байна. Энэ бол аялал жуулчлал, эдийн засагтаа хуримтлуулдаг асар том бизнес юм.
2015 оны зургаадугаар сараас наймдугаар сар дуустал Унгарт, есдүгээр сарын эхээр Словакт зураг авсан. Дараагийн гурван сар Малайзид гээд нийтдээ зургаан сар зураг авалтаа хийсэн. Дэлхийн хэмжээнд телевизийн хамгийн том олон ангит кино болсон гэж ярьж байна.
Монголд дэд бүтэц, кино үйлдвэр байсан бол "Марко Поло" киног Монголд л ирж авна шүү дээ. Бид өөрсдийн дутагдлаа нөхөж кино үйлдвэртэй болох хэрэгтэй. Ганц Хубилай хаанаар кино төслүүд зогсохгүй. Орчин үеийн OTT, IPTV хөгжчихсөн энэ үед уран сайхны өндөр чанартай олон ангит кино их хийх болсон. Бид энэ кино үйлдвэртээ өөрсдийн бүтээгдэхүүнийг бүтээж соёл урлагаа дэлхийд таниулж байх ёстой. Соёлоороо дагаж хөгждөг хөгжлийг кино урлаг хамгийн ихээр түгээж чаддаг хэрэгсэл байна. Энэ алдаагаа хурдан засаж том контентын кино үйлдвэрлэл бүтээх ёстой.
-Энэ киноны нэгдүгээр бүлэг гараад дуусчихлаа. Киног дагаад Монголыг сонирхох сонирхол хэр байна. Та анзаарав уу?
-Анзааралгүй яахав. Кино группт 3500 хүн ажилласан. Энэ хүмүүс бүгд цаанаа хэчнээн хүнд ярьж, нийгмийн сүлжээгээр бусдад түгээж байгаа билээ. Дээр нь "Вайнштайн", "Нетфликс" гэсэн хоёр том компанийн маркетинг сурталчилгаа нь асар том хүрээлэлтэй. Харамсалтай нь энэ сурталчилгаанд Монгол их гүрний түүх явагдаж байгаа боловч, бүх үйл явдал өнөөдрийн урд хөршид маань болоод байна. Тиймээс дандаа үшү, кунфугийн тулаан урлаг гараад байна. Хоёрдугаарт бүлэгт Монгол хэр их гарахыг харъя. Мэдээж маш их өгөөж өгч, хүмүүсийн сонирхлыг их татаж байна. Хамгийн гол нь өнөөдрийн Монгол гэж ойлгож, хүлээж авах эсэх л чухал шүү дээ.
-Юань гүрнийг Хятад гэж хүмүүс хүлээж авах гээд байдаг талтай. Тэр үзэл бодлыг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байх.
-Юань гүрэн өнөөдрийн Хятадын нутагт байсан болохоор тийм төсөөлөл хүмүүст байдаг. Бид өөрсдөө л киногоо хийж, тэр өнцгөөс 100 хувь тайлбарлахгүй бол гадны уран бүтээлчид хэчнээн сайн кино хийгээд цаана нь эдийн засгийн маш том машин ажиллаж байгаа учраас тэр зах зээлд л тааруулж байна. Бид өөрсдөө эдийн засгийн оролцоотой байж л хүссэн үр дүндээ хүрэх байх.
Кинонд оролцсон монголчууд монгол соёлоо зааж, морин дээр ингэж морддог, эрчүүд эмэгтэйчүүд нь хаана суудаг гэх мэтчилэн наад захын ёс заншлын талаар өдөр тутам зөвлөж байлаа.
Юань гүрнийг мэддэг хүмүүс нь мэднэ. Эрдэмтэн судлаачдын ярьж байгаагаар Хубилай хааны эх Сорхугтани хатан дөрвөн хүүгээрээ том гүрнийг удирдуулахад багаас нь бэлдсэн. Хубилайд Хятадыг хариуцуулаад, зан заншлыг нь мэдрүүлж өсгөсөн. Аригбөх Монголдоо байж, Мөнх хаанаар Монголыг, Хүлэгүгээр Персийг удирдуулахаар багаас нь бэлдсэн гэдэг.
Хубилай хаанд ах Мөнх хаан нь нас барахдаа Монголын том гүрэн улсаа удирдаж явна шүү гээд захижээ. Бүхэлдээ Монгол улс байсан болохоор энд эмзэглээд байх юм байхгүй. Юань гүрнийг Хятад гэж хардаг өнцөг бий. Тиймээс бид өөрсдөө л маш сайн уран бүтээл хийж энийг өөрчлөн, таниулах ёстой. Бид Холливүдийнхан манай түүхээр ингэж кино хийдэг юм гээд ойлгочихлоо, суралцлаа. Одоо өөрсдөө хийх шилжилт рүү явах ёстой. Манай уран бүтээлчид дутахааргүй юм байна.
-Монголын ахуй соёлын талаар та бүхэн заавар зөвлөгөө өгч байв уу?
-Найруулагч Жон Фуско хүүдээ Монголыг үзүүлэх гэж жуулчлалаар ирж байсан юм билээ. Тэндээс өөрт нь санаа сэдэл төрсөн гэсэн. Түүнд хөтөч хийж байсан Бямбаа гэдэг залуу Монголын талаар маш сайн тайлбарлаж өгсөн гэдэг. Жон Фуско өөрөө итали хүн. Тиймээс Марко Поло, Монголын түүх хоёрыг холбоод, санаагаа цаасанд буулгаад долоон жилийн дараа кино болсон юм билээ.
Мэдээж тэд Хубилай хааны төр бодлого, тэр үеийн Юань гүрний талаар судалгаа их хийсэн. Тэрэн дээр бид хамтарч ажилласан. Монголын талаас "Марко Поло" номыг орчуулсан доктор О.Бүрэнжаргал их зөвлөсөн. Кинонд оролцсон монголчууд маань монгол соёлоо зааж, морин дээр ингэж морддог, эрчүүд эмэгтэйчүүд нь хаана суудаг гэх мэтчилэн наад захын ёс заншлын талаар өдөр тутам зөвлөж байлаа. Зохиолч, найруулагч Жон Фуско ч биднээс их юм асуудаг байсан.
-Монголоос түүхэн эд зүйл авч явав уу?
-Бид эндээс гэрийн эсгий, гэр ахуйн аяга, шанага, домбо зэрэг эд хэрэглэл, чоно тарваганы арьсыг журмынх нь дагуу гаальд бүртгүүлээд авч явсан. Тэрийг би эдийн засгийн их өгөөж өгсөн гэж яриад байгаа юм. Бид нэлээд олон контейнер эсгий авч явсан.
-Монголоос хувцасны зөвлөх ажилласан байсан?
-"Монгол Костюмс"-ийн хамт олон, Соёлын өвийн төвийн ажилтан А.Саруул нар хувцасны зөвлөхөөр ажилласан. Нэг жишээ хэлэхэд өнөөдрийн монгол гутал гэж нэрлээд байгаа ээтэн хоншоортой гутал 13-р зууны үед байгаагүй. Археологийн олдворуудаас харж болно. Бид Бээжинд очиж зургийн багтай хамт долоо хоног хамтарч ажиллаж, хаад ноёд, энгийн иргэд, цэргийн хувцас ямар байсан тухай зөвлөгөө өгч байсан.
-Энэ кино цаашдаа үргэлжлэх үү?
-Тэр нь одоогоор тодорхойгүй л байна. Хамгийн сүүлд мэдээ авахад гуравдугаар бүлгийн санаа яригдаж байна гэж байсан. Кино хийх эсэх нь тодорхойгүй байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.