Хүний эрч хүч дундаршгүй юм. Афины олимпод цагаан хуудсаар оролцож байсан Л.Отгонбаяр өнөөдөр гурав дахь олимпдоо хурд хүч тэсвэр тэвчээр хатуужлаа сорих гэж байна.
Лондоны олимпод анх удаа нормативаа биелүүлж байсан түүний хувьд дөрвөн жилийн дараа дахиад л амжилтаа ахиулж чадлаа. Хөнгөн атлетикаар хичээллэсэн 22 жилийн хугацаанд 1500, 3000, 5000, 10000, хагас марафон, марафон нийт Монгол Улсын 19 рекордын эзэн, 34 удаагийн түрүү.
ОЛИМПИЙН АНХНЫ ГАРАА АФИН
1500м, 3000м, 5000м, 10000 м зайд гүйдэг байсан Л.Отгонбаяр 2004 он буюу олимпийн жилээс марафонд орсон түүхтэй. Хоёрдугаар сард нь Хонконгт анх удаа олон улсын тэмцээнд марафонд хурд хүчээ сорьжээ. Монгол Улсын амжилт 3:19 цаг байсныг 2:56 цаг болгож шинэчилсэн. Ингэж л анх цагаан хуудсаар олимпод оролцох “эрхээ” эх орныхоо рекордыг шинэчилснээр баталгаажуулсан түүхтэй. Олимпийн эртний өлгий нутагт уралдахдаа холын зайд хоёр дахь удаагаа өөрийгөө сорьсон нь тэр.
Афины олимпийн талаар “Залуухан байсан учраас айж сүрдэх зүйл ерөөсөө байгаагүй. Уралдааны 31км эхлэхээс шөрмөс татсан боловч яаж ч байсан замаа дуусгая л гэж бодсон. Хэдийгээр цагаан хуудсаар оролцож байгаа хэдий ч Монгол Улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх ёстой гэсэн бодол намайг урагшлуулж байсан. Намайг олимпод явахад хамгийн их баярласан хүмүүс бол ар гэрийнхэн. Би ээжээсээ 12-уулаа. Айлын бага охин төдийгүй спортын ганц төлөөлөл нь.
Мэдээж тамирчин хүн тэмцээнд ялагдана гэж явдаггүй. Ээж минь цагаан хуудсаар олимпод явж байгаа охиноо алтан медаль аваад ирэх юм шиг л итгэл найдвар хүлээлгэж үдсэн. Тэр хүмүүсийн итгэлийг алдах эрх надад байгаагүй. Шөрмөс татсан болохоор мэдээж маш удаан гүйсээр би уралдааны замд гав ганцаараа үлдчихсэн. Сайн дурынхан, цагдаа, эмнэлэгийн машин намайг дагаад л яваад байсан.
Грек марафон анх үүсэлтэй болохоор энэ спортод дуртай, тамирчдыг хүндэлж биширдэг. Цэнгэлдэх хүрээлэн дөхөөд ирэхэд хоёр том дэлгэцээр миний дүрс харагдаад эхэлж хүмүүс шуугилдаад явчихсан. Замаа дуусгасан хүнийг ялагч гэж үздэг болохоор алга ташаад угтахад сэтгэл хөдөлдөг юм билээ. Мэдээж хэрэг илүү их бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан” хэмээн дурсан ярьсан юм. 2008 оны Бээжингийн олимпод түүнд оролцох боломж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар өнжсөн юм.
НАЙМАН ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЛОНДОНЫ ОЛИМП
2008 оны Бээжингийн олимпод Б.Сэр-Од гавьяат олимпийн эрхийн цагийн норматив биелүүлснээр Монголын хөнгөн атлетикийн түүхэн дэх цагаан хуудас гэж зүйлийг мартагдуулсан. Бээжинг өнжсөн Л.Отгонбаяр найман жилийн дараа хоёр дахь олимпдоо хурд хүчээ сорихоор ихэд яарчээ.
2011 оны тавдугаар сарын 8-нд Лондоны олимпийн эрх олгох "Прага-2011" олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Л.Отгонбаяр 2:39:40 цаг гүйж VIII байрт шалгарснаар олимпийн эрхийн “Б” нормативаа хангав. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улсын дээд амжилтаа мөн л эвдсэн.
Тухайн өдөр нь Прага хотноо цагдаагийн марафоны ДАШТ болж Л.Отгонбаяр дахин уралдаж алтан медаль хүртсэн билээ. Дасгалжуулагчийн зардал бүтээгүй учир хэрхэн уралдах зөвлөгөөгөө аваад Чех улсыг ганцаараа зорьсон гэдэг. Дасгалжуулагчгүй очсон учраас тэмцээнд өөрийгөө 11, 12 дугаар байраар орсон байх гэж бодоод сэргээшийн шинжилгээ өгч байхдаа VIII байрт шалгарч норматив биелүүлснээ мэджээ.
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаагаар ажилладаг байсан тэрбээр цагдаагийн марафоны ДАШТ-д эх орноо төдийгүй Ази тивээ төлөөлөн ганцаараа оролцсон юм.
Зохион байгуулагчид нь түүнийг үл анзаарч нээлтийн ажиллагаа, уулзалтандаа Л.Отгонбаярыг уриагүй ч тэрбээр түрүүлж чадсан. Ганцаараа оччихоод төрийнхөө дуулалаа эгшиглүүлэхээр өөрийн эрхгүй нулимсаа урсдаг юм билээ хэмээн ярьсан юм. 2012 оны олимпийн наадамд Л.Отгонбаяр 2:52:15 цагийн амжилтаар 102-т бариалсан. Буданд Албионы бороо шивэрсэн тэр өдөр 118 орны тамирчин гараанаас гарснаас 10 нь замаа дуусгаагүй орхиж байсан билээ.
ГУРАВ ДАХЬ ОЛИМП
2016 он гараад хоёрхон хоногийн дараа БНХАУ-ын Сямын хотноо "Xiamen International marathon" тэмцээнд Л.Отгонбаяр 2:42:47 цагийн амжилтаар IX байрт, Б.Мөнхзаяа X байраар олимпийн эрхийн норматив биелүүлэв. БНАСАУ-ын марафончдоос VI, VIII байрт орж эмэгтэй ангилалд Ази тивээс Ардчилсан Солонгос, Монголын марафончид хүчтэй байж, топ 10-т багтаж, олимпийн эрхийн нормативыг биелүүлсэн.
“Монгол Улсаа төлөөлөн 2016 оны олимпод марафончид дөрвүүлээ оролцох гэж байсан. Холын зай гэхээр Б.Сэр-Од, Л.Отгонбаяр гэдэг байсан бол одоо өсвөр, залуучууд марафоноор хичээллэж өрсөлдөгч олон болсонд баяртай байгаа. Өрсөлдөгчгүй байх тийм таатай зүйл биш. Өөрөө үлгэр дууриал болохын хажуугаар дүү нараасаа суралцах зүйл ч бас байдаг.
Хүн өөрөөсөө илүү тамирчинтай өрсөлдөж байж сайжирна уу гэхээс өрсөлдөгчгүй бол өөрчлөгдөхгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Б.Сэр-Од гавьяат, Оюунтуяа багш, Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Төрбат давхар дасгалжуулж байгаа. Мэдээж амжилтыг минь ахиулж зааж зөвлөж явдаг дасгалжуулагч нартаа маш их баярлаж явдаг. Лондоны олимпод санасан хэмжээндээ уралдаж чадаагүй. 2016 оны олимпод илүү сайн амжилт гаргахыг зорьж байна.
Охинтой болсноосоо хойш одоо энэ олимпод оролцож ирээд болино гээд ам өгсөн ч биелүүлэхгүй явсаар нэг мэдэхэд 11 жил өнгөрчихлөө. Тамирчид ар гэр, үр хүүхдээсээ хол хөндий явснаа төдийлэн анзаардаггүй юм билээ. Тамирчин хүн амжилтандаа хэзээ ч ханадаггүй. Ялангуяа хөнгөн атлетик хэмжүүр нарийн спорт болохоор болих хэцүү. Өмнөх амжилтаасаа илүү гараад эхлэхээр л илүү зорилго тавиад тууштай тэмцчихдэг” гэв.
Ингэж явсаар л зорисоор тэр 22 жилийг спортын талбарт өнгөрүүлчихэж. 2000 оноос оюутан болж Өмнөговь аймгаас хотод ирэнгүүт спортоо хэсэг орхиж. Хариуцаад хийлгэх багшгүй, ерөнхийдөө шантарчихсан байсан үе.
Жин нэмээд байхаар нь аэробекээр таван сар гаруй хичээллэжээ. Холын зайн гүйлтийг хөгжүүлэхээр Монголд урилгаар ажиллаж байсан Цэрэнпавлович дасгалжуулагч Өмнөговийн гүйдэг охин гэж хайж явсаар уулзаж хэд, хэдэн удаа ятгасны эцэст марафонд оруулснаар тэр өнөөдрийг хүртэл эх орон, тив, дэлхий, олимпийн наадамд 42км замыг туулсаар...