АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн ажиллах “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” зочид буудлаас АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийнхэнд зургаадугаар сарын 15-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Шангри Ла” зочид буудлын В1 давхарын 2400 м.кв талбайг “Хэвлэлийн төв” болгож мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49 өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулна.
Мөн “Хэвлэлийн төв” нь хорин дөрвөн цагаар ажиллах ба нэг ээлжинд 600 гаруй сэтгүүлч, сурвалжлагчийн сурвалжлага хийх, шууд дамжуулалт хийх, редакцтайгаа холбогдох зэрэг үйл ажиллагаануудыг хангахын тулд өндөр хурдны интернэт, олон улсын телефон яриа, хурлын явцыг ажиглах дэлгэцүүд гэх мэт шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажлыг 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Мөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байгаа ба урьдчилсан байдлаар уг арга хэмжээг гадаад, дотоодын 800-1000 орчим сэтгүүлч сурвалжилна гэж тооцож байна.