Наадам хаяанд ирсэн энэ үед бөхчүүд гал галаараа бэлтгэлдээ гарч уяачид морьдоо бариад уячихсан, эрхий мэргэн харваачид хараа юугаа зүгшүүлж байна. Тэдэнд маань юун сонгууль л байгаа.
Энэ жил тэгш ойнууд давхцаж байгаа гээд наадмыг өргөн хийх төлөвтэй. АСЕМ-тэй холбогдоод гадаадын зочин, төлөөлөгчид ч их ирэх янзтай байна л даа. Эдийн засгийн хямралтай уялду улж наадмын төсвийг нэмэхгүй ч зохион байгуулалт сайтай хийнэ гэсэн яриа бий. Засгийн газраас тийм шийдвэр өгсөн гэх.
Гэхдээ бидний монголчууд жилдээ ганцхан болдог наадмаа зоргоороо л хийдэг. Наадаж ч чаддаг ард түмэн. Тэр дотроос бөхийн тухайд онцгойлон хэдэн санал хэлэх гэсэн юм. Монголын Үндэсний Бөхийн Холбоо гэх төрийн бус байгууллага ердөө хувийн компани шиг ажиллдаг болоод удлаа.
“ Ихэе ” -ээ хуралдуулахгүй арван хэдэн жил болсноос үндэсний бөхийн дүрэм, журам цаг үеэс хол хоцорчихоод байна. Бөхийн зарим зүтгэлтэн хийгээд хэсэг бөхчүүд МҮБХ-г их хурлаа (Их эе) хуралдуулахыг нэг биш удаа шаардсан ч тус холбооныхон эрх мэдлээ алдахаас айгаад төрийн бус байгууллагын дүрмийг зөрчсөөр өдий хүрлээ. Холбоо олон шинэ юм хийсэн гэж сурталчилдаг ч тэр нь бизнес тал нь дийлэнх.
Бөхийн барилдааныг янз бүрийн нэр өгч тогтмолжуулсан, даваа бүрийг цолжуулсан, бөхийн залаа таних тэмдэгтэй болгосон гэж мөн олон жил ярьлаа, болоо биш үү. Цаг үе өөр шинэ юм шаардаж байна. За тэгээд алив маргаантай асуудал тулгархаар наадам зохион байгуулах хороо мэднэ гэж өөрсдөөсөө зайлуулдаг. Наадам наадмаар допингийн хэрэг манддаг.
Түрүү жилүүдийн наадмын допинг хэрэглэсэн гэх бөхчүүдэд оноох шийтгэлийг дэндүү ялгавартай болгож орхисон. Энэ нь МҮБХ-ны л ажил шүү дээ. Өмнө нь арслан Х.Мөнхбаатарын нөөлөг дор Б.Сугаржаргалыг хэрэг завшуулсан хэрнээ уржнангийн наадмын хоёр буюу аймгийн арслан Б.Суманчулуун, Н.Адъяабат нарыг хараар будаж улсын цолноос хасаад одоо тэр сайхан залуучууд бөхийн замналаа бараг орхичихов бололтой.
Энэ мэтээр алдаа, зөрчилд орсон бөхчүүдэд оноох шийтгэл төсөөлж бодохооргүй янз бүр байна. Бөхийн цол олгох дүрэмд ч алдаа бий. Саяхан яригдсан нэг зүйл гэхэд 1024 бөх барилдахад 10 давсан бөх аварга болох, болохгүй тухай асуудал. Улсын арслан цолтой хүн түрүүлбэл аварга цол олгоно гэсэн атал аймгийн цолтон түрүүлчихвэл арав давсан нь хамаагүй арслан л болно гэх.
Бөх хүний арав давахдаа гаргасан хүч тэнхээ, барилдааны ур чадвар цолноос хамаарна гэж үү. Тиймээс аймгийн арслан хүн ес давж түрүүлээд арслан болдог юм чинь арав давбал аварга болох л учиртай. Гэтэл үүнийг МҮБХ-ны хэт хуучирсан дүрэм гээч хойш чангаагаад байгаа юм. Бас нэгийг хэлэхэд бидний бахархал болсон үндэсний бөх маань олон улсын “Монгол туургатан”-ы наадам болж өргөжлөө. Тэгтэл энэ наадам МҮБХ-нд огт хамаагүй өнгөрдөг.
Гиннест бүртгүүлнэ гээд түүхэнд байхгүй олон-6012 бөх нэг дэнжид зодоглуулсан. Тэнд түрүүлсэн улсын заан Ч.Санжаадамба 13 давсан бий. Түүнд аварга байтугай дархан аварга өгсөн байхад хэн маргах вэ.
Нөгөө л үндэсний бөхийн өөрчилж чаддаггүй дүрэм энд саад болж цол байтугай чимэг ч хүртээгээгүй шүү дээ. Харин бөхийн барилдаан улс төртэй хутгалдахаараа цол нэмж өгөөд байдаг юм билээ. Мөн цолоо гурваас дээш удаа баталсан бөхийн цолыг ахиулдаг байхад ч буруудахгүй байх.
Дээр үед бол тийм уламжлал байсан юм билээ. Ингээд бодох юм бол улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ улсад тав үзүүрлэснээрээ аварга цол авсан байх ёстой болж таарах гээд байна. Үндэсний бөхөд өв уламжлалаа хадгална гэх нь малгайн залаа, монгол гутал хоёр биш байлтайдаг.
Уламжлал гэсэнтэй уялдуулж хэлэхэд барилдааныг түргэтгэх гэсэн санаагаар шахааны барьц гэдэг заваан юм бий болгосон. Үүнийг “үхлийн барьц” гэж нэрлэдэг. Шахааны барьц гэдэг нэг ёсондоо шийтгэл юм шиг санагддаг. Шооны нүхээр тэр шийтгэлийг оноох өрсөлдөгч бөхийнхөө араар ороож баглан барьц авч хаяад давах нь олигтой даваа ч биш юм.
Шахааны барьцанд орсон бөхийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласнаар сэтгэл зүйн дарамтад оруулж байна. Иймээс шахааны барьц гэдэг ер нь хэрэггүй юм. Ер нь барилдаан удаашрах болсон шалтгаан бөхчүүдийн бие бялдар, бяр тэнхээ жигдэрч адилхан болсондоо биш. Барилдааны ур чадварт ч хамаагүй. Нэг гол шалтгаан бөхийн зодог шуудагны хуучин стандарт үгүй болсных юм.
Зодогны ханцуйны үзүүрийг боож уясан, тохойны нугалааны болон мөрний ширээсийг өргөсгөж хатууруулсан, арын хонхор суганы ухлаадас доош шулуун болчихсон шуудагны ташааны хэсгийг хэт өргөсгөснөөс атгаж болохгүй зөвхөн гогдох маягаар барьдаг. Үүнээс болж бөхийн үндсэн барьц үгүйрч байгаа юм. Барьц муудахаар мэх хийх боломж дагаад үгүй болж байна шүү дээ.
Иймээс бөхийн зодог, шуудагны стандартыг чанд мөрдүүлмээр байна. Тэгж гэмээнэ бөхийн барилдаан чөлөөтэй, уран сайхан, хурдтай болно. Шахааны барьц ч аяндаа шахагдаж таарна. Бас дөрвийн давааны оноолтод учир бий. Үүнийг улам шударга болгох арга оноолтыг бөхийн даа нар хийх биш сугалаагаар шийддэг болбол бүр аятай юу хэмээн бодно.
Энэ жилийн наадмаар олон бөх барилдуулахтай зэрэгцээд бөхийн дүрэм, ёс зүйтэй холбоотой асуудал багагүй л гарах нь мэдээж. Үүнийг мөн л хуучин дүрмээрээ шийднэ гэх биз. Гэхдээ хэн хүнд ялгавартай байж л таархгүй ээ. Шахааны барьцанд орсон бөхийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарласнаар сэтгэл зүйн дарамтад оруулж байна. Иймээс шахааны барьц гэдэг ер нь хэрэггүй юм.,
Д.Болд /Бөх сонирхогч/