Оросын алдарт "Звери" хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ. SHAMK entertainment болон "Аист" телевизийн хамтран зохион байгуулж буй тус тоглолтын хугацааг одоогоор нууцалж байгаа талаар тоглолтын зохион байгуулагчид мэдээллээ.
Энэхүү тоглолтоо "Sings for Mazaalai" уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор хийж байгаагаараа онцлогтой.
Звери хамтлагийг 2001 онд хамтлагийн гоцлол дуучин Роман Билык үүсгэн байгуулжээ.
Хамтлаг
- гоцлол дуучин Роман Билык
- бөмбөрчин Михайл Краев
- хөгжимчин Вячеслав Зарубов
- бас гитарчин Алексей Любчик
- гитарчин Максим Леонов гэсэн таван гишүүнтэй.
Тэд анх "Для тебя" клипээ үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд удалгүй 2003 онд анхны дебют альбом "Голод"-оо гаргажээ. Уг альбомд орсон "Для тебя", "Просто такая сильная любовь" зэрэг дуунууд нь Оросын хит парадыг тэргүүлж байжээ.
Улмаар
- 2004 онд "Районы-Кварталы"
- 2005 онд "Звери ремикс"
- 2006 онд "Когда мы вместе, никто не круче"
- 2008 онд "Дальше"
- 2011 онд "Музы"
- 2014 онд "Один на один"
- 2016 онд "Страха нет" зэрэг альбомуудыг гаргажээ.
Звери хамтлаг нь ОХУ-ын хамгийн алдартай хөгжмийн МУЗ-ТВ -ын "Шилдэг рок хамтлаг" номинацыг 2004-2009 оны хооронд дараалан авч байсан бөгөөд 2004 онд MTV EMA/Europe Music Awards/-аас "Оросын шилдэг хамтлаг" шагналыг мөн авч байжээ.
Бид "Звери" хамтлагийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно.
Хамтлагийн талаарх мэдээллийг Звери Монголд фэйсбүүк хуудаснаас авав.