Хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх шат руугаа орж байна. Одоогийн байдлаар зургаан хэсгээс дөрөв нь тоглолтуудаа бүрэн дуусгаад байна. Хэсэг тус бүрээр сүүлийн гуравдугаар тойрог хэрхэн явагдсаныг сонирхуулъя.
А хэсэг
Румын 0-1 Албани
Нээлтийн тоглолтод талбайн эздэд хожигдсон хэдий ч Швейцараас 1 оноо салгаж чадсан румынчууд Албанийг хожиход 3-р байр эзэлсэн шилдэг дөрөвт багтах бүрэн боломжтой байлаа. Хэсгийн тоглолтод 4 оноо авсан баг цааш шалгарах өндөр магадлалтай.
Гэвч тэд тоглолтыг тун тааруу эхлүүлсэн. Эсрэг баг нь санаачилгыг авч тоглосоор эхний үе дуусахаас 1 минутын өмнө хожлын гоолыг хийсэн. Румын 2-р хагаст арай дөмөг тоглосон ч гоол хийж чадалгүй байсаар хэсэгтээ хомоол хамж гэрийн зүг буцах болов.
76 дахь минутад Андоне хөндлөвч оносон цохилтоо оруулж чадсан бол тоглолт өөрөөр эргэж мэдэх байсан байх. Энэ цохилтын албаничууд гоолын зөрүүг ихэсгэх боломжоо мөн л алдсан юм.
Ийнхүү анхны том тэмцээндээ орсон хар бүргэдүүд түүхэн гавьяа байгуулан, 3 оноогоор хэсэгтээ 3-р байранд оров. Одоо тэдэнд бусад хэсгийн 3-аар гарсан багуудын хэрхэн тоглохыг хүлээх үлдсэн. Гоолын зөрүү -2 байгаа нь харин тэдний боломжийг нэлээн багасгаж байна даа.
Швейцар 0-0 Франц
Нэгэнт эрхээ авсан францчууд энэ тоглолтод төдийлөн ач холбогдол өгсөнгүй юу гэмээр. Дешам өмнөх тоглолтын бүрэлдэхүүний тэн хагасыг шахуу өөрчилсөн байлаа. Гэхдээ талбайд гарсан тоглогчид нь нутгийнхаа үзэгчдэд гурав дахь хожлыг бэлэглэхийг хүссэн нь илт.
Хэдий тоглолтын анхны осолтой довтолгооныг швейцарчууд хийсэн ч үүнээс хойш Гурван өнгөтнүүд бүтэн тоглолтын турш бүх довтолгоог явуулсан гэж болно. Эхний үед Погба 2 удаа хөндлөвч оносны дараа 2-р үед Пайе мөн л хөндлөвч төмөрийг оносон юм. Бусад довтолгооныг энд дурьдсангүй.
Франц гоол л оруулж чадаагүй болохоос тун харууштай хөлбөмбөгийг үзүүлсэн. Энэ хэвээрээ байж чадвал тэд яах аргагүй финалд зогсох багийн нэг ажээ. Жаахан азтай байдлаар 1 оноо салгаж чадсан Швейцар хөршүүдээ дагаад хэсгээсээ 2-р байраар шалгарлаа.
В хэсэг
Словак 0-0 Англи
Вэльсийг хожсон бүрэлдэхүүнийхээ талаас илүүг өөрчилсөн англичууд энэ тоглолтыг бүрэн давамгайлж өнгөрүүлсэн. Харин тэдэнд гоол л дутагдав. Гэхдээ амаа барихаар аюултай довтолгоо хийж чадсан уу гэвэл бас үгүй.
Бараг бүх тоглогчоо өөрийнхөө зоонд тоглуулсан зүүн европчууд маш хэрэгтэй оноогоо авч чадсан. Смоллингийн алдааг ашиглаж чадсан бол тэд бүр Английн дээр ч бичигдэх боломжтой байв. Гэхдээ амаргүй хэсгээс 4 оноогоор 3-р байр гэдэг чамлах юм биш.
Тэдний гоолын зөрүү 0 байгаа нь бас тийм ч муу үзүүлэлт биш. Тэд ер нь л шилдэг 16-д үлдсэн гэж болно доо. Энэ тоглолтынх шигээ тогловол тэд гэхдээ нэг их хол явж чадахгүй л болов уу. Тоглолтыг нь харахад ихээхэн уйтгартай байлаа.
Орос 0-3 Вэльс
Оросууд их л том бодол тээн том тэмцээнд ирдэг. Гэвч тэд тоглолтдоо том байж чаддаггүй. 2008 онд л ганц удаа гайгүй үзсэн. Өмнөх амжилтууд нь ЗХУ гэж байх үеийнх. Тэд энэ янзаараа хөлбөмбөгийн том гүрэн болж чадахгүй нь ээ.
Цагтаа Улаан машинууд хэмээн хүндлэгдэж байсан тэд СССР-ийн задралаас болоод амжилт нь эрс буурч, тэр үеийн багаас сүүдэр нь л үлджээ. Акинфеев тааруу байсан бол дахиад ч олон гоол алдах байв. Бусад нь бол хүний оронцогууд л байсан даа.
Анх удаа тивийн аваргадаа хүч үзсэн Вэльсийн баг хэсгээ тэргүүлэн гарав аа. Тэднийг хэсгээсээ гарахад эргэлзэж байсан хүн олон. Хүснэгтийг манлайлахыг бүр хэн ч таагаагүй биз. Гэвч тэд чадав.
Эхний үед оруулсан Рамси Тэйлор нарын гоолын дараа 2-р хагаст Бэйл 3 дахь тоглолтдоо 3 дахь гоолоо оруулсан. Ингэснээр тэр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн төдийгүй улсынхаа түүхэн дэх том тэмцээнд хамгийн их гоол оруулсан тоглогч боллоо.
С хэсэг
Украин 0-1 Польш
Польш хэсгээсээ гарах нь тодорхой байлаа. Харин 1-ээр үү, 2-оор уу гэдэг нь тодорхой бус байв. Бүр муугаар бодоход 3-аар гарна, гэхдээ 4 оноогоо авчихсан байсан тул шөвгийн 16-д үлдэх нь баттай байлаа.
Украины хувьд заавал хожих, бүр олон гоолоор хожих шаардлагатай байсан. Ийм нөхцөлтэйгээр 2 баг талбайд гарсан. Нэг нь Германы дээр гарч хэсгээ тэргүүлэхийг хүсч байсан бол нөгөөх нь 3-аар гарсан шилдэг 4 багт орохын төлөө чармайж байлаа. Иймээс тоглолт тун ширүүн эхэлсэн. 2 тал аль аль нь боломжууд гаргаж байсан ч эхний үед гоол орсонгүй.
Харин 2–р хагас эхлээд 10 минут өнгөрч байхад сэлгээгээр орсон Куба холландын Роббений нэрийн хуудас болсон гоолтой төстэй гоол хийгээд Польш тэргүүлээд эхлэв. Тэр ингэснээр тэмцээний турш оруулсан Польшийн 5 гоолын 4-т нь шууд оролцов(2 гоол, 2 дамжуулалт). Энэ гоолоос ердөө 2-хон минутын дараа Капустка 2 дахь гоолыг оруулах боломжийг салхинд хийсгэж орхисон.
Үлдсэн хугацаанд хэн хэн нь гоол оруулахгүй байсаар украинчууд орос ах нараа дагаад гэртээ харих болов. Уг нь 16 дахь минутад тэдэнд 11м-ийн шагнал очих л ёстой байсан юм даа. Тэгсэн бол тоглолт өөр болох ч байсан юм бил үү.
Умард Ирланд 0-1 Герман
Германы хувьд Польштой яг ижил нөхцөлд байв. Умард Ирландын хувьд болж өгвөл хожих, арга ядахад тэнцээд Польш хожигдохыг хүлээх шаардлагатай байлаа. Ингэсэн тохиолдолд тэдэнд 2-оор гарах боломж бүрдэх байлаа.
Ди Манншафт тоглолтыг анхнаас нь л бүрэн эзэмдээд эхэлсэн ч гоол гээч нь л бараа сураггүй болчихоод байлаа. Маш олон шаанс гарч ирсэн ч хаалганаас тун ойрхон зөрөх эсвэл шон оночихоод байлаа.
Ингэж явсаар олон хавар нэгэндээ гэгчээр 29 дэх минутад энэ тоглолтод гараанаас гарсан Гомез Мюллерын дамжуулалтаар гоолдсон. Гөтцэ дараахан нь 2 ч том боломжийг үгүй хийсэн.
2-р үед германчууд мөн л давамгайлсан ч гоол нэмж оруулсангүй. Нөгөө талаас энэ өдөр ганц ч довтолгоо явсангүй гэхэд болно. Ингээд Герман хэсгээ тэргүүлж, 3-аар гарсан багуудын аль нэгтэй нь учраа таарах болов.
Энэ тоглолтод нэг рекорд эвдэгдсэн нь Швайни 69 дэх минутад сэлгээгээр орж, Европын аваргад 15 дахь удаагаа тоглов. Өмнөх рекордыг тэр өөрийн найз Лаамын хамт 14 тоглолтын үзүүлэлтээр эзэмшиж байсан юм.
D хэсэг
Чех 0-2 Турк
Тоглолтын өмнө Чех 1 оноотой, Турк 0 оноотой байв. Энэ нь Чех хожвол 3-аар гарах шилдэг 4 багийн нэгт багтах нь баттай, Турк хожвол хэсгээсээ 3-аар гарч бусад хэсгүүдийн үр дүнг хүлээх гэсэн үг байлаа.
Тоглолт эхлээд 10 минут өнгөрч байхад түрэгүүд тоглолтын салхийг хагалав. Дортмундад ирэхээр болоод байгаа Мор баруун талаар талбайн хагасыг бөмбөгтэй туулаад урагш дамжуулахад Илмаз 5 метрээс итгэл төгс гоолдсон. Энэ нь тэдний тэмцээний турш дахь анхны гоол байлаа.
Тун удалгүй чехүүд тэнцүүлэх дөхсөн. Баруун булангаас ирсэн бөмбөгийг Сивок шон онохоос хэтрүүлж дөнгөсөнгүй. 2 тал харилцан дайрсаар эхний үе өндөрлөсөн.
2-р үед Туфан 2-0 болгосноор энэ тоглолтын хувь заяа шийдэгдсэн. Чехүүд боломж хэд хэд гаргасан ч хаалга руу чихэж чадахгүй байсаар тэмцээний гадна үлдлээ. Турк 3 оноотой, гоолын зөрүү -2. Өнөөдрийн 8 багийн тоглолтоос тэдний хэрхэх нь шалтгаалах болов.
Хорват 2-1 Испани
Хорват хэсгээсээ гарах эрхээ авчихсан байсан тул энэ тоглолтод тийм ч их ач холбогдол өгөөгүй мэт. Учир нь тэд өмнөх тоглолтын бүрэлдэхүүнээсээ Модрич нарын 5 тоглогчийг амраасан байлаа.
Харин испаничууд тэмцээн эхэлснээс хойшхи гараагаа дахиад л тэр чигээр нь гаргасан. Энэ нь тэдний сүүлийн 6 жилд нэг гараагаа 3 дараалан гаргасан анхны тохиолдол аж.
Эхний гоол тун хурдан орсон. Сильва – Фабрегас – Мората гэсэн маршрутаар дамжсаар 7 дахь минутад орсон. Фабрегасын хувьд шигшээдээ 32 дахь дамжуулалтаа хийсэн нь энэ. Тэр мөн шигшээ багтаа 6000 минут тоглосон гэсэн мундаг амжилтад хүрсэн юм.
Хорват хэдий бүрэлдэхүүнээ нимгэлсэн ч тун чиг ширүүн үзэлцэж байлаа. Калиничийн оролдлогын дараа Ракитич хаалга оносон. Гэхдээ тэд эхний хагасын сүүлийн мөчид тэнцүүлж чадав. Перишичийн дамжуулалт Ракитичээр дамжаад Калинич дээр ирэхэд тэр гоол болгож чадсан.
Энэ тоглолтын гол хүн шүүгч байсан гэхэд болно. Тоглолтын өмнө л Хорватын фэнүүд түүнийг занаад байсан, 30 дахь минутад зарим нь бүр талбайд нэвтэрч түүнд хүрэх оролдлого хийсэн. Тэр 2-р хагаст Хорватын талд шүгэл үлээгээгүй хэрнээ ердөө минутын дараа Испанид 11м-ийн цохилт өгсөн юм.
Уг нь адилхан л пеналти байлаа. Испаний цохилтыг Рамос цохиод алдчихсан. Энэ тоглолтод испаничууд бөмбөг эзэмшсэн, давамгай тоглолтыг харуулж байсан ч хорватчууд багаараа тун ухаалаг хамгаалж, сөрөг довтолгооноор тэднийг сандаргаж байв. Энэ нь ч үр дүнгээ өгч тоглолт дуусах хэрд Перишич Албагаас илүү хурдан байлаа, түүний цохилт Пикегээс ойгоод хаалганд орсон юм. Ингээд А Б багаа хольж гаргасан Хорват фаворит багийг хожих нь тэр.
Аваргуудын лигээр одтой байсан Рамос энэ өдөр яачихав аа гэмээр л тоглосон. Калиничийг ерөөсөө барьж чадахгүй байлаа. 11м-ийн алдаа хийсэн, өөрийнхөө 11м-ийг цохиод алдсан. Зүгээр л түүний өдөр биш байлаа.
Эсрэг талаас харин Перичиш жинхэнэ гялтайсан. Модричын эзгүйд тэр багийг командалж, бүх довтолгоон түүгээр дамжиж байв. Эхний гоолыг дамжуулснаас гадна хожлын гоолыг хийсэн.
Испаничуудын хувьд тики такагаа ашигласан хэвээр. Бразилд тэд бүтэлгүйтсэн бол энэ удаа амжилт арай дээр ч хэсгээ тэргүүлж барсангүй. Энэ хэвээрээ бол дориухан тактиктай үзчих багийн өөдөөс хэцүү л харагдаж байна даа.
Тэд одоо италичуудтай тоглох болсон. Хожлоо гэхэд Германтай. Дахиад аргаллаа гэхэд Франц Английн хожсонтой гэхээр тэд амандаа орсон шар тосыг өөрсдөө хэлээрээ түлхжээ. Хорват нөгөө талд Португал гараад ирчихгүй л бол чигээрээ гүйсээр финалд зогсох сайхан боломжтой болов.