34-хөн настай хоёр хүүхдийн аав, хүүдээ нар нь болсон залуухан ижий, амьдралын амтыг бүрэн амтлаагүй 20-той бүсгүй гээд л элэгний өвчнөөр шаналж, эдгэрэхийг чин сэтгэлээсээ хүссэн олон хүн бий.
Өвчинд шаналсан Монгол ахан дүүс нэгнээсээ хандив гуйж, түмний буян, төөрөг тавилангаар хөл дээрээ боссон нэгэн байхад хайртай дотнын хүмүүсийнхээ нүдэнд нулимс, сэтгэлд хөндүүр үлдээн хорвоог орхисон нь ч бий.
Монгол Улс зуун мянган хүн тутамд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд орж байна.
Энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас НАЙМ дахин их буюу дэлхийн дунджаар 100 мянган хүнд есөн хүн элэгний хорт хавдраар амиа алддаг бол манайд энэ тоо 70.3-т хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ.
Хавдар болон халдварт өвчин судлалын үндэсний төвүүд элэгний гэсэн оноштой хүмүүсийн хөлд дарагдаж, ачааллаа дийлэхгүй байдалтай олон жилийг үдэж байна.
2014 онд гэхэд л хорт хавдрын нас баралт зуун мянган эрэгтэйд элэгний хорт хавдрын нас баралт нэгдүгээрт буюу 87 байгаа юм. Харин үүний дараагаар ходоодны хорт хавдраар нас баралт зуун мянган хүн амд 44 буюу даруй хоёр дахин бага байгаа нь элэгний өвчлөл, хавдар анхаарал татсан асуудал болоод байна.
Олон улсын Хавдрын бүртгэлийн байгууллага Монгол Улсад хавдрын өвчлөл буурахгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн шинээр оношлогдоно гэсэн тооцоолол гаргасан байгаа нь бидэнд сануулга өгсөөр байна.
ЭЛГИЙГ ӨВЧЛҮҮЛДЭГ 10 ГАРУЙ ТӨРЛИЙН ВИРҮС БИЙ
Хүний биед ашиггүй болсон зүйлсийг гадагшлуулж, хорыг саармагжуулах 500 гаруй үүрэг хүлээдэг эрхтэн бол элэг. Элэг эрүүл бол урт насална гэж ойлгож болно. Элэг эрүүл бол та ямар нэг хавдраар өвчлөхгүй.
Тэгвэл энэ чухал эрхтэнг өвчлүүлдэг олон хүчин зүйл байдаг. Үүнээс хамгийн хөнөөлтэй нь вирүсүүд бөгөөд шинжлэх ухаанд 10 гаруй төрлийн вирүс байдгийг тогтоожээ. Тэдэн дундаас А, В, С, D, Е вирүсүүд зонхилон тохиолддог байна.
А вирүс: Бохир хүнс, гар, усаар дамжин халдварлаж, элэгний хурц үрэвсэл өвчин үүсгэдэг. Мөн цөөн тохиолдолд цусаар дамжиж халдварлана. А вирүсийн эсрэг вакцин бий.
В вирүс: Хамгаалалтгүй бэлгийн хавьтал, төрөлт болон цусаар дамжин халдварладаг. Элэгний үрэвсэл, хатуурал, хавдар үүсгэдэг. Мөн л урьдчилан сэргийлэх вакцин байдаг. Сайн дураар тариулах бөгөөд 10-15 жил хамгаалдаг байна.
С вирүс: Төрөх, цусаар, бэлгийн замаар гэсэн гурван нөхцөлөөр дамждаг. Ахуйн зам буюу шүдний сойз, сахлын хутга, хумсны хутга гэх мэтээр дамжих боломжтой. С вирүсийн эсрэг вакцин гараагүй ч С вирүсийн идэвхжлийг хязгаарлах боломжтой эмүүд бий.
D вирүс: Цус сэлбэх, цусаар бохирдсон багаж хэрэгсэл, зүү тариур, бэлгийн замаар мөн эхээс урагт дамжин халдварладаг. Элэгний эсүүдийг шууд гэмтээх чадвартай бөгөөд нууц үе нь 2-10 долоо хоног байдаг.
E вирүс: Бохир гар, хүнс, усаар дамжин халдварладаг бөгөөд хүнээс хүнд халдах нь ховор. 15-40 насныхан хамгийн их өртдөг бөгөөд элгийг хурдан үрэвсүүлдэг ч аяндаа эдгэдэг аж.
ЭЦСИЙН ШАТАНД ОРСОН ҮЕД ЯМАР Ч ЭМЧИЛГЭЭ ХИЙГЭЭД ӨВЧТӨНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ ЧАДДАГГҮЙ
Гурван сая хүн амтай Монгол Улсад 400 мянга гаруй хүн элэгний В, С вирүсийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
Нийт хүн амын 15-аас дээш хувь нь энэ төрлийн вирүсийн халдвартай улсыг өндөр тархалттай гэж үздэг. Азидаа манай улс өндөр тархалттай орны тоонд орж байна.
Элэгний хавдар үхэл өндөртэй өвчин бөгөөд хавдартай хүмүүс 5-10 жил амьдардаг гэсэн тооцоо байдаг аж. Манай улсад элэгний хавдар, хатуурал зэрэг өвчний 70 орчим хувь нь хүндэрсэн үедээ оношлогдож байгаа нь өвчтөний амь насыг аврахад хүндрэл учруулж байна.
Манай улсад жилд 2000 орчим хүн элэгний хавдраар өвчилж, 1600 орчим нь өвчнөө мэдсэнээс 1-2 жилийн дараа хорвоог орхиж байгааг Улсын нэгдүгээр төв эмнэлгээс гаргасан тоо баримтаас харж болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрт оношилж, эмчилгээнд оруулах нь эдийн засгийн төдийгүй хүн амын амь насыг хамгаалахад чухал байна гэдгийг хэлээд байна. Оношлогоо оройтох тусам хүний амь насыг аварч чадахгүйд хүрдэг аж. Тиймээс эрт оношлуулах нь хамгийн чухал.
ХЭТЭВЧИНД ХАЛТАЙ ӨВЧИН
Элэгний өвчлөлүүд зардал их өндөртэй гэгддэг. Ялангуяа С вирүсийн идэвхжлийг намдаах “Харвони” эм хямдралтай үнээр нэг сарын хэрэглээ нь 400 ам.доллар. Үүнээс эмчилгээний явцад олон шинжилгээ өгөх бөгөөд зөвхөн вирүс тоолуулах шинжилгээ хамгийн хямддаа 90 мянган төгрөг байдаг аж. Тиймээс эдийн засагт халтай өвчин хэмээн нэрийдэх нь бий.
Тиймээс эрт оношлогоо, эмчилгээ өвчтөний амь насыг аврах хийгээд эдийн засагт ч ач холбогдолтой юм. Тиймээс дараах эрсдэл байгаа бол яаралтай шинжилгээнд хамрагдаарай.
- 1945-1965 оны хооронд төрсөн
- Эмнэлгээс гадуур эм, тариа судсаар хэрэглэж байсан
- Зүүнд хатгуулж байсан эсэх
- Эрхтэн шилжүүлэх хагалгаанд орж байсан
- Цус цусан бүтээгдэхүүн юүлүүлж байсан
- ДОХ, ХДВХ-ын халдвар авч байсан
- Шивээс хийлгэж байсан
- Элэгний В вирүсын архаг үрэвсэлтэй хүнтэй нэг гэр бүлд амьдардаг
- Бэлгийн замаар дамжих халдвар авч байсан эсэх
- Чихрийн шижинээр өвдөж байсан эсэх
- Гомо сексуалист зэрэг дээрх эрсдэл бүхий хүмүүс вирүс илрүүлэх шинжилгээг өгөх хэрэгтэй.
- Аюулхай дээр цанхайх дүүрэх,
- Шалтгаангүй ядрах,
- Арьс, салст шарлах, загатнах, хавагнах
- Хамраас цус гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Тариа хийлгэх, шүдний эмнэлэгт очих, жижиг мэс ажилбараас эхлээд л хаана цус байна тэнд вирүс дамжих нөхцөл байдаг учраас вирүстэй хүн өөрийгөө бусдад халдаах боломжтой байна гэдгээ бодоод заавал эмчилгээнд хамрагдах ёстой.