Интернет ертөнцөд дүрс бичлэгийн вант улсаа байгуулсан Youtube яг одоо ажиллахгүй байна. Сайт руу хандахад 500 гэсэн алдаа зааж, доор нь хөгжилтэй текст бичжээ.
500 гэсэн алдааны доор:
Уучлаарай, ямар нэгэн алдаа гарлаа. Өндөр бэлтгэгдсэн сармагчингуудын багт асуудлыг шийдүүлэхээр үүрэг өгсөн тул хэрвээ та тэднийг харвал доорх мэдээллийг текст байдлаар илгээгээрэй. /Дэлгэцийн зураг тэднийг айлгана/ гэж бичсэн байна.
Улаанбаатарын цагаар 20:21 минутад ажиллахгүй болсон Youtube сайт руу зөвхөн би хандаж болохгүй байгаа эсэхийг шалгахаар www.downforeveryoneorjustme.com сайтаар шалгахад “Энэ сайт ажиллахгүй байна” гэсэн хариу гарлаа.
Сайтын үйл ажиллагаа хэзээ хэвийн болох нь одоогоор тодорхойгүй байна.
ШИНЭЧЛЭЛТ:
Яг одоо сайт руу хандахад хэвийн ажиллаж байгаа хэдий ч Европ, Америк, Австрали, Япон зэрэг орнуудын хэрэглэгчид outage сайтад ажиллахгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсээр байна.