Ирэх арван нэгдүгээр сард АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. 45 дахь удаагийн сонгуульд өрсөлдөж буй Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп хачирхалтай мэдэгдэл, этгээд үйлдлээрээ Америкчууд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Тэгш боломж бүрдүүлэх гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүс болон баян ядуу иргэд яг ижил боломжи олгох юм.
Гэвч таван сарын дараа сонгуулийн дүн гарахад эрх чөлөөний орны иргэд илүү буурь суурьтай, төрийн ажил хийж байсан туршлагатай, АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоныг сонгоно гэж улс төр судлаачид таамаглаж байна.
Тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох цаг ойртжээ. Тэгвэл Монгол Улс хэзээ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох бол? Уншигч та 10 эсвэл 20 жилийн дараа гэж бодож байж байна уу. Яагаад заавал ийм урт хугацаа шаардлагатай вэ?
Ерөнхийлөгч биш юм аа гэхэд бид хууль тогтоох түвшинд илүү олон эмэгтэйг ажиллуулах БҮРЭН БОЛОМЖТОЙ. УИХ-ын ээлжит сонгууль болон аймаг, нийслэлийн ИТХ-д олон чадварлаг эмэгтэй нэр дэвшлээ. Нийт нэр дэвшигчдийн 25.9 хувь нь эмэгтэйчүүд байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал вэ?
Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2013-т Монгол Улсын жини индекс 37 байв. 2007 оноос хойш энэ үзүүлэлт огт өөрчлөгдсөнгүй. Жини индекс нь орлогын хуваарилалтын тэгш байдлыг илтгэдэг. 0-тэгш, 100-тэгш бус гэсэн утгатай. Бид 37 оноотой байгаа нь хэдийгээр хурц түвшинд хүрээгүй ч орлогын тэгш хуваарилалт хангалтгүй байгааг илтгэнэ.
Бизнесийн талбарт ямар байгааг харъя. Харамсалтай нь компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 0 байна.
Тэгш боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль журмууд бодит байдал дээр эдийн засгийн хөгжилд саад болдог уу, дэмжлэг болдог уу гэсэн санал асуулга явуулахад Монгол Улс 13 дугаарт бичигджээ. 2011 болон 2012 онд бид 12 дугаарт байсан ч жилийн дараа нэг байраар ухарчээ. Сингапур, Малайз, Катар улсууд энэ санал асуулгад тогтмол тэргүүлдэг.
Тэгш боломж бүрдүүлэх гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүс болон баян ядуу иргэд яг ижил боломж олгох тухай юм.
Манай улсын жини индекс 37 байгаа нь тэгш бус байдал оршсоор байгааг илтгэнэ. Тэгвэл энэ байдлыг засах, өөрчлөх эхний алхам нь эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллуулах юм. Ялангуяа хууль тогтоох үйл явцад тэд олноороо ажиллах шаардлагатай байна. Тэд л тэгш боломжийг бүрдүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан руу илүүтэй чиглэсэн бодлого боловсруулах юм.
Зарим улсад хууль тогтоогчдынх нь 1/3 нь эмэгтэйчүүд байхад манайд долоон гишүүн тутмын нэг нь эмэгтэй хүн байлаа. 2012 оны байдлаар парламент дахь эмэгтэйчүүдийн хувиар нь улс орнуудыг жагсаахад Мексик 36 хувиар тэргүүлж, Монгол Улс 12 хувьтай байжээ.
Эрэмбэ |
Улс |
Хувь |
1 |
Мексик |
36.0 |
2 |
Сингапур |
23.50 |
3 |
Словени |
23.10 |
4 |
Перу |
21.50 |
5 |
Болгар |
20.80 |
6 |
Казахстан |
18.20 |
7 |
Словак |
17.30 |
8 |
БНСУ |
15.70 |
9 |
Тайланд |
15.70 |
10 |
Чили |
13.90 |
11 |
Малайз |
13.20 |
12 |
Монгол |
12.70 |
13 |
ОХУ |
11.10 |
14 |
Украин |
8.0 |
15 |
Катар |
0.10 |
Улс төрд ийм байдаг юм байж. Бизнесийн талбарт ямар байгааг харъя. Харамсалтай нь компаниудын төлөөлөн удирдах зөвлөлд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 0 байна. Гэтэл хуучинсаг, эмэгтэйчүүдийг дэмждэггүй гэцгээдэг Тайланд (10.80 хувь), Малайз (7.14 хувь), Сингапурт (6.41 хувь) эмэгтэйчүүд бизнесийн салбарт манлайлж байна.
2008 онд хийсэн судалгаагаар хууль сахиулагчид, бодлого хэрэгжүүлэгчид, удирдах албан тушаалтнуудын дунд эмэгтэйчүүдийн байр суурь ямар байгааг харуулжээ. Олон улсын түвшинд хийсэн энэ судалгаанд манай улс 47 хувиар тэргүүлсэн байх юм. 2007 онд энэ үзүүлэлт 48 хувь байв.
Хууль сахиулагч, бодлого хэрэгжүүлэгч, удирдах албан тушаалтнуудын бараг тал нь эмэгтэйчүүд байна гэсэн үг. Тэгвэл одоо бид энэ байдлыг өөрчлөн, ХУУЛЬ ТОГТООХ түвшинд эмэгтэйчүүдээ ажиллуулах цаг иржээ.