GoGo мэдээний агентлагийн Комик булангаас та нэгэн Баагийгийн түүхтэй танилцаж эхэллээ. Энэ Баагий нийгмийн, та бидний дүр төрхийг хошин байдлаар илэрхийлэх юм.
Манай сайтын комик булан та бүхэнд хүрээд цөөнгүй жилийг ардаа орхижээ. Сэтгүүл зүйн нэгэн төрөл зүйл болсон энэхүү зурган комик маань ийнхүү мистер Баагийгийн арвин баялаг адал явдлаар баяжиж, өдөр бүр манай сайтын хэрэглэгчидтэй уулзаж байхаар боллоо. Мистер Баагий төслийн санаачлагч, уран бүтээлч, “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-гийн тэргүүн Н.Эрдэнэбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Яагаад мистер Баагий гэж нэрлэх болсон бэ?
-Монголчууд “яагаав нөгөө Баагий” гээд л хэн нэгнийг төлөөлүүлээд хэлчихдэг. Тийм болохоор мистер Баагий гэж нэрлэсэн. Баагий нь хувь хүн рүү чиглэсэн гэхээс илүүтэйгээр нийгэм рүүгээ чиглэсэн сайн ч, муу ч талтай дүр юм. Онигоо шиг егөөдсөн, шоглосон өнгө аястай боловч хэлэх гээд байгаа утга санаа нь маш тодорхой. Нийгмийн асуудлуудыг цувралаар гаргаад ирэхээр хүмүүс буцаагаад тэр дүрийг хүлээдэг, дараагийн цуврал дээрээ юуг гаргаж ирэх бол гэж хардаг болдог.
-Нийгэм өөрийгөө Мистер Баагийгаас харна гэсэн үг үү?
-Тийм. Ер нь гол санаа нь бол монголын нийгмийг л төлөөлүүлнэ гэсэн үг.
-Энэхүү цуврал нь ямар багцуудтай, зохиолууд нь ямар ангилалтай байгаа вэ?
-Ерөнхий гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт мистер Баагийгийн түүх гарч байгаа. Нийтдээ найман нүдэнд багтахуйц Мистер Баагийгийн анх төрсөн цагаас нь өнөөдрийг хүртэлх амьдралыг харуулна. Харин хоёр дахь хэсэг маань Мистер Баагийгийн паян буюу онигоо гэсэн хэсэг. Өдөр тутамд нь болдог хөгжилтэй явдлуудыг харуулна. Гурав дахь хэсэг нь Мистер Баагийгийн ишлэл юм. Хүмүүс анзаарвал түүний толгойд нэг тоосго зоогдчихсон байгаа. Тэрнээсээ болоод ч тэр үү заримдаа ухаантай, зөв зүйл ярьдаг болчихсон юм. Тэгээд тэрхүү хэлсэн зүйлсийг нь оруулж өгнө.
-Хэдий хугацаанд гарах вэ?
-Бид Gogo.mn сайттай хамтарснаар урт удаан хугацаанд уншигчдад хүртэл үргэлжлэх болов уу гэж бодож байна. Уншигчдаас “энэхүү цувралуудыг үзэхгүй, хэрэггүй зүйл” гэсэн гомдлууд их хэмжээгээр ирэхгүй л бол бид энэхүү цувралуудаа оруулсаар л байна. Цацалтын хувьд өдөр бүр нэг цуврал орно. Эндээс уншигч Баагийгийн паян, амьдрал эсвэл ишлэлийг өдөр тутмын зурхайгаа үздэг шиг л үзээд явна гэсэн үг.
-Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Тэгээд уншигчид маань магадгүй энэ бол сонгуулийн захиалгат комик байна гэж бодож байж болно. Тэгэхээр олонд цацаж байгаа цаг хугацааны хувьд яагаад ингэж сонгосон бэ?
-Бид сүүлийн гурван жилийн турш энэхүү бүтээл дээр ажилласан. Тэгээд яг засагдаад бэлэн болсон цаг хугацаа нь л ингээд таарчихсан. Гэхдээ би ингэж таарсан хугацааг сайн гэж бодож байна. Хүн болгон л сонгуулийн тухай ярьж байгаа. Тэгвэл мистер Баагий ч гэсэн сонгуулийг ямар өнцгөөс харж ярих вэ гэдэг үзэгчдэд сонин байж болно. Баагий жилийн аль ч үед гарч болох байсан. Гэхдээ цаг хугацаа нь л ингээд тарчихсан юм. Магадгүй бас сонгуулийн морин дээр мордоод илүү олон хүмүүст ч хүрэх боломжтой байж болно. Сонгууль дөхөөд ирэхээр бүх хүн болон хэвлэл мэдээллийн байгууллага идэвхиждэг. Тэгвэл бид ч гэсэн идэвхжиж болох байх гэж бодсон.
-Зураачаар нь ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Зургийн багийн хувьд намайг оролцуулаад 4-5 хүнтэй ажиллаж байна. Зургийн хувьд бас ажиллагаа нилээн их шаардагдаж байгаа. Харин зохиол санааны хувьд гэвэл 3-4 хүн бас ажиллана. Ер нь Баагий гээд дүрийн онцлогийг онигоочидоос их санаа авч бүтээсэн. Тухайлбал манай Бак гээд ах байдаг. Өөрөө онигоо бичдэг, нийгмийн болохгүй байгаа хэсгийг нэлээн хошин маягаар егөөдөж илэрхийлдэг. Энэ мэтчилэн хүмүүсийн зохиосон бүтээлүүдээс анхны санааг олж авсан. Бас яагаад Gogo.mn-тэй хамтарч байгаа вэ гэхээр их туршлагатай, нэг талыг хэт их баридаггүй, сэтгүүлзүйн хувьд ёс зүйтэй сайт гэж бид хардаг. Тиймдээ ч мистер Баагий маань сонгууль, нийгэм алийг нь ч ярьсан хамгийн эрүүл бодитоор бусдад хүрэх байх гэсэн бодлоор чухалчилж байна.
-Зохиолчдын багт ямар хүмүүс байгаа вэ?
-Зохиолын багийн хувьд 3-4 хүн байгаа. Гэхдээ зураач нар заримдаа өөрсдөө зохиолынхоо санааг гаргаад зурчихдаг. Мөн сүүлийн үед монгол агуулга, монгол контент гэдэг зүйл маш их яригдаж болсон. Уг нь монгол хүнээс гарч байгаа бүхий л зүйл монгол контент юм. Тэрнээс биш монгол гэхээр л заавал морь уралдсан, дээлтэй явсан үндэсний хэв маяг оруулж бүтээсэн гэдгээр ойлгогдож болохгүй. Одоо хотод амьдарч байгаа хүмүүс тэр бүр мал маллаад, нүүдлийн амьдралаар амьдраад байхгүй байгаа ч гэлээ яалт ч үгүй л монгол хүмүүс шүү дээ. Монгол оюун ухаанаас гарч байгаа одоо үеийн нийгмийг л харуулах гэсэн монгол бүтээл гэдгийг хэлэхгүй бол өнгөрсөнд монгол байсан, одоо бид нар гадны соёлоор амьдраад байгаа гэдэг өрөөсгөл ойлголт их байгаа юм шиг санагддаг.
-Ер нь комик гэж юу вэ?
-Ер нь манайхан комик гэхээр л хүүхдэд зориулсан зурагтай ном гэж ойлгох нь элбэг. Үүгээр монголд энэ салбар ямархуу түвшинд хөгжиж байгааг шууд тодорхойлж бараг болохоор. Яг үнэндээ комик гэдэг нь 1800-аад оны үед Европт хөгжиж эхлээд 1900-аад оны үеэс өдөр тутмын сонингууд дээр комик стрип гарч эхэлсэн. Энэ үедээ сонины хамгийн арын нүүрэнд дөрөвхөн нүдэнд тухайн үеийнхээ нийгмийн асуудлуудыг шоглож, ёжилсон өнгө аястайгаар дүрслэн гаргаж байсан. Тэр маань цаашаа хөгжөөд орчин үеийн комикийн хөгжлийн үндэс суурь болсон гэж болно.
Ер нь зураг, текст хоёрыг ашиглан хүүрнэж буй цаасан дээрх хэлбэрийг комикс гээд байгаа юм. Товчхондоо цаасан дээрх кино. Комик хоёр үндсэн чиглэлд хуваагддаг. Энэ нь комик стрип ба комик ном сэтгүүл. Дэлхийд комик стрип хөгжөөд мэдээллийг хамгийн хурдтай дамжуулдаг нэг салбар соёл болж хувираад байна. Комик стрип өндөр хөгжсөн орнуудын өдөр тутмын сонины арын нүүрэнд тодорхой нэг сэдвээр, эсвэл ямар нэгэн баатраар дамжуулан хүмүүст мэдээллийг тогтмол хүргэдэг. Дэлхий дахинд комик стрип хамгийн том сэтгүүлзүйн төрөлд тооцогддог.
-Монголд сэтгүүл зүйн төрөл болтлоо хөгжиж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу гэж харж байна?
-Сүүлийн үед манайд комик стрип төрөл ихээр үгүйлэгдэж байгаа нь анзаарагддаг. Манай өдөр тутмын хэвлэл, сонин, сайтуудад шог зураг, комиксын төрөл тун бага. Уг нь өнгөрсөн социлизмын үед ч тэрнээс өмнө ч хүмүүст нэлээн их хүрдэг байсан төрөл юм. Одоо үед Цогтбаяр багшийн зурсан хэдэн шог зураг л мэр сэр харагддаг. Миний бодлоор шог зургийн төрөл хөгжихгүй байгаа шалтгаан нь монголын нөхцөлд комик, шог зураг зураад хүн мөнгө олоод амьдрахад хэцүү, бас манай сонин хэвлэлүүд зургийг нь худалдаж аваад нийтлээд байх хэцүү гэсэн асуудал байгаа мэт санагддаг. Уг нь өдөр тутмын хэвлэлүүд болон сайтуудын аль нэг хэсэгт байрлуулаад нийгмийн амьдралыг шог хошин өнгө аясаар хүмүүст хамгийн ойлгомжтойгоор харуулах боломжтой. Өнөөгийн нийгэмд болоод байгаа үйл явдлуудын зөв бурууг тэр бүр уншигчид урт нийтлэл уншаад мэдээд байдаггүй. Харин комик стрип төрлөөр зураад гаргаад ирвэл илүү хүртээмжтэй байна. Тухайлбал Вьетнамын дайнтай холбоотой мөнгөний асуудлыг сөхөж гаргаж ирж байсан цуврал комик стрип Никсон ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө суудлаас нь огцруулах гол шалтгаан болж чадаж байлаа. Тэгэхээр энэ төрөл маань нийгэмд нөлөөлөх нөлөөллөөрөө их хүчтэй нь харагдаж байгаа биз.