УИХ-ын гурван байнгын хороо хуваарийн дагуу өчигдөр хуралдах байсан. Гэвч ирц бүрдээгүйгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, батлан хамгаалах салбартай холбоотой хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар оролцжээ. Тэднээс бусад нь картаа ирцэд оруулж, бүртгүүлснээс биш биечлэн хуралдаанд оролцоогүй байна.
Хуралдаанаар Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”- ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжжээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өчигдөр өглөө 09:00 цагт хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй.
Д.Гэрэл