Их Британи улс Европын холбооны гишүүнчлэлээс гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгын санал тоолох үйл явц үргэлжилсээр байна.
Одоогийн байдлаар нийт 382 санал тоолох хэсгийн 289-ийнх нт саналыг тоолоод байгаа юм. Санал асуулгын үр дүнгийн 80 хувийг тоолсноос Их Британы ЕХ-ноос гарах нь зөв гэсэн санал давамгайлж эхэллээ.
"Гарах" саналын хувь 52-ыг даваад байгаа бол "Үлдэх" санал 48 хувийн дэмжлэг авчээ. Ингэснээр Нэгдсэн Вант улс ЕХ-ноос гарах нь бараг тодорхой болж байна.
Лондон, Шотланд, Умард Ирландын иргэд "Үлдэх" ёстой гэсэн бол "Brexit”-ийг хамгийн ихээр дэмжсэн бүс нутгаар Уэльст тэргүүлж байгаа гэнэ.
Үүнтэй холбогдуулан Daily Telegraph сонинд "Дэвид Кэмероны улс төрийн карьер үүгээр дуусаж байна. Тэрээр Европын холбоон дахь Их Британийн хувь заяа болон өөрийн улс төрийн карьерыг золиослосон Ерөнхий сайд гэдгээрээ түүхэнд үлдэнэ" гэж бичжээ.
Их Британи ЕХ-ны гишүүнчлэлээс татгалзахын эсрэг компанит ажил өрнүүлж буй Remain компанийн штабын байранд буй хүмүүс баяраа тэмдэглэхээр цугласан боловч тэдэнд баярт мэдээ ирсэнгүй.
Их Британид олон нийт төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл хоёр хуваагдаж байгаа юм. Тухайлбал Их Британийн зүүний либерал Guardian сонинд "Brexit-ийн газар хөдлөлт боллоо. Үүний улмаас үүссэн хор хөнөөлийг тооцоолоход хэдэн ч жил хангалттай" гэж бичжээ.
ЕХ-НООС ГАРАХ ҮЙЛ ЯВЦ ХОЁР ЖИЛЭЭС Ч УДААН ҮРГЭЛЖИЛНЭ
Британичуудын ихэнх нь ЕХ-ноо гарах нь зөв гэсэн саналаа өгсөн тохиолдолд юу болох вэ. Бүх нийтийн санал асуулгын дүнгээр ЕХ-ноос гарах ёстой гэж гарсан ч гэсэн Их Британи улс хоёр жилийн хугацаанд ЕХ-ны гишүүн хэвээр байна.
ЕХ-ны Үндсэн хуулийн 50 дугаар заалтад "ЕХ-ноос гарахын тулд Лондон Брюссельд энэ тухайгаа мэдэгдэх ёстой. Үүний дараа талууд гэрээ хэлэлцээ хийх бөгөөд энэ үйл явц ойролцоогоор хоёр жил үргэлжилнэ" гэж заасан байдаг.
Эх сурвалж: ВВС