Сонгууль болоход нэг хоног үлдлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн өмнөх бэлтгэл ажлуудыг хангасаар байна.
Сонгуулийн санал авах байруудад санал тоолох төхөөрөмжийг нэгэн зэрэг туршсан юм. Төхөөрөмжүүдийг санал авах байруудад байршуулсан байна.
Туршилтаар санал тоолох төхөөрөмжүүдийг санал авах байр руу нэг бүрчлэн хүргэсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр хэвийн ажиллагааг шалгаж, бэлэн байдлыг тогтоосон.
Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал гүйцэтгэсэн юм.

Сонгогч танд анхааруулахад та саналын хуудсан дээр тэмдэглэгээгээ хийсний дараа санал тоолох төхөөрөмжид хуудсаа хийнэ. Энэ үед төхөөрөмжийн баруун доод булан дахь дэлгэц дээр “Саналын хуудсыг уншихад бэлэн” гэсэн бичиг гарах ёстой.
Сонгогч та УИХ-ын нэр дэвшигчдийн нэрсээс зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Түүнээс олныг дугуйлвал таны саналын хуудас хүчингүй болно. Харин ИТХ-д нэгээс дээш тооны мандаттай тойргууд бий тул тухайн газраасаа шалтгаалж 1-6 хүртэлх тооны өөр өөр нэр дэвшигчид санал өгөх юм. Та саналын хуудсаа аль ч талаар нь төхөөрөмж рүү шургуулж болно.
Бичигтэй талыг заавал дээшээ эсвэл доош нь харуулсан байна гэх шаардлага тавихгүй байна. Харин та саналын хуудсаа шургуулаад л шууд яваад өгч болохгүй. Таны хуудсыг бүрэн уншихад санал тоолох төхөөрөмж ойролцоогоор 5 секунд зарцуулж байв. Таны саналын хуудсан дээрх сонголтыг таньсны дараа дэлгэц дээр “Таны саналыг амжилттай уншлаа” гэсэн бичиг гарна. Энэ үед та явж болно. Хэрэв таны саналын хуудас хүчингүй болбол ямар шалтгаанаар хүчингүй болсныг харуулах бичиг мөн л дэлгэц дээр тодорч байв.
Саналын хуудсын хоёр дахь хэсэгт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бичсэн. Энэ тохиолдолд сонгогч саналаа өгөхөөс өмнө тухайн хуудаст бичсэн заавартай сайтар танилцах хэрэгтэй. Мандатын тооноосоо шалтгаалаад 1-6 хүртэлх нэр дэвшигчид санал өгөх боломжтой. 2012 оны сонгуулиар жилшээлбэл, гурван мандаттай газар гурван хүний төлөө санал өгөхгүй бол тухайн санал хүчингүй болж байсан.
Заавал гурван хүнд санал өгөх ёстой байсан. Харин одоо бол сонголттой. Тухайлбал, гурван мандаттай газарт 1-3 хүртэл сонгож болно. Хэдийг ч сонгосон хамаагүй тухайн саналыг хүчинтэйд тооцно. Харин заавар дээр бичсэн мандатын тооноос илүү санал өгсөн тохиолдолд түүнийг төхөөрөмж уншихгүй эргүүлээд гаргана. Энэ тохиолдолд дахин саналын хуудас авч, бөглөх боломжтой.
Саналын хуудсаа нугалж, урж болохгүйг анхаараарай.