УИХ-ын дарга болон нэр бүхий яамны сайд нар Япон улсад айлчлахдаа "Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурсан. Ингэснээр Монголоос 10 мянган дадлагажигч тус улсад ажиллах боломж бүрдсэн юм.
Тэгвэл ажиллах хүчинг бүртгэж эхэллээ. Ингэхдээ 18- 39 насны, тодорхой мэргэжлийн ур чадвартай байхыг шаардаж буй. Бүртгэл энэ 28-н хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс дараах бичиг баримтыг бүртгүүлнэ үү:
- Гадаад паспорт, иргэний үнэмлэх
- Их, дээд сургууль, политехникийн коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв төгссөн диплом, гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх болон тэдгээрийн хуулбар
- 3x4 хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг
Хэрэв бүртгүүлэх бол харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, сум дахь Хөдөлмөрийн хэлтсээс томилогдсон хөдөлмөрийн ажилтанд хандаж, анкетын дагуу бүртгүүлнэ. Мөн бүртгэлийн хураамж төлөхгүй аж.