Түүний энэ өдрийн эхний уулзалт “Дархан Ус суваг” хувьцаат компаниас эхэлсэн. Дархан хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудыг стандартын нөхцөлд тохирсон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээтэй энэ байгууллагын ажилчидтай уулзаж АН-ын мөрийн хөтөлбөр, хийсэн ажил, Дарханы өнөөгийн байдлын талаар ярьсан. Мөн өөрийн хөтөлбөр, зорилго, хийж хэрэгжүүлэх ажлуудаас мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын цэвэрлэх байгууламжид шинэчлэл хийх шаардлагатай, тоног төхөөрөмж хуучирсан, техник технологи хоцрогдсон, шугам хоолойн гэмтэл ихэссэн, усны алдагдал зэрэг тулгамдсан олон асуудал буйгаа хэлж байлаа. Ер нь очсон байгууллага бүрт ямар нэгэн асуудал байна. Тиймээс төрөөс шийдвэрлэх шаардлагатай ажлууд их байна.
Дараа нь тэрээр Зэвсэгт хүчний З22 дугаар ангид очсон юм. Мөн л өөрийн зорилго, өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөөгөө танилцуусан бол тус анги мөн тулгамдсан асуудлуудаа танилуулснаас гадна нэр дэвшигчид амжилт хүсч ялалт байгуулахыг ерөөж байлаа.
Нэр дэвшигч Н.Мөнхдаш дараа нь “Дархан 50” цогцолборыг зорьсон юм. Энэ уулзалтанд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ирж оролцлоо. 4 жилийн хугацаанд хийж бүтээе гэвэл эдийн засгийн хувьд боломжгүй гэж үзэж байсан олон чухал асуудлыг шийдэж чаддаг юм байна гээд АН-аас санаачлан хийсэн ажлаа иргэдэд танилцууллаа.
Тэрээр Монгол улс дан ганц уул уурхайг түшиглээд байх аргагүй, тиймээс МАА, ХАА, хүнд, хөнгөн үйлдвэр гэх мэт салбар бүрийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ нь манай улс цементийн 70-80%-ийг гаднаас авдаг байсан бол Хөтөлийн цементийн үйлдвэрийг дэмжсэнээр 100% дотоодынхоо хэрэгцээг хангаж чадсан нь гадагшаа урсах валютыг зогсоох нэг алхам болсон, мөн ган төмрийн хэрэглээг 100% дотооддоо хангах боломж бүрдсэн тухай ч хэлсэн юм.
Мөн С.Эрдэнэ АН-ын мөрийн хөтөлбөр амьдралд ойрхон гэдгийг дурьдаад МУ-н засгийн газар 1072 эрдэнийн хувь хувьцааг олгож байгаа. Энэ бол сонгуулийн шоу биш. Дэмий авчээ гэж бодвол мөнгөө өгөөд хувьцаагаа авч болно гэдгийг хэлсэн юм. Мөн хүүхдийн мөнгө автоматаар сар бүр орж байгаа талаар хэлсэн. Тэрээр УИХ-д нэр дэвшигч Н.Мөнхдашийг болон АН-ыг багаар нь дэмжихийг уриаллаа.
С.Эрдэнэ ХАХНХ-ын сайд
Дарханчууд Мөнхдашийг сонгоход ердөө алдахгүй. Хүнийг хоосон амласнаар нь биш бодит хийсэн зүйлийг нь харж сонголт хийх хэрэгтэй. УИХ-д нэр дэвшиж байгаа Мөнхдашийг Дарханыхаа төлөө илүү их эрсдэлийг үүрч, юм хийж чадах хүн гэж үзэж байна. Дарханчууд унаган хүүгээ, зорьсоноо биелүүлдэг, бүтээлч ажил хэрэгч залуугаа дэмжих учиртай.
Түүний дараагийн уулзалт бол Дархан сумын 12-р багийн 7-р хорооны Ногоон төгөл болон Хүслийн хотхоны оршин суугчидтай хийх уулзалт байсан юм. Уулзалтын эцэст иргэд өөрсдийн санал хүсэлтээ хэлсэн. Тухайлбал 5 хувийн ззээлийг багасгах боломж байгаа юу? Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? гэж нэр дэвшигчээс асууж байлаа. Хариуд нь нэр дэвшигч Би өөрөө бизнесмэн хүн болохоор банкны зээлийн асуудал их тулгардагийг мэднэ.
Иргэдээ юм хийх, сайхан амьдрах бололцоогоор хангая гэвэл банкны хүү бага байх ёстой. Урт хугацааны бага хүүтэй зээлийг иргэдэд олгож бизнес хийх боломжоор дэмжих нь чухал юм. Жилийн 8 хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн. Харин үүнээс илүү бууруулах боломж бий эсэхийг судална.
Дарханд хэрэгжих Түрээсийн орон сууцны хувьд энэ асуудал иргэдэд илүү нааштай шийдэгдэж буй талаар дуулгалаа. Уулзалтын эцэст иргэд нутгийнхаа унаган хүүд итгэл хүлээлгэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Д.Төгөлдөр