Жил, жилийн наадмын бөхийн барилдаан тааварлахын аргагүй болсон нь сайхан. Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн түүхт ой тохиож буй учир энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдана.
Хүчтэнүүд дор бүрнээ улсын цолонд хүрэх, цолоо ахиулах, төрийн наадмын түрүү бөх болохын төлөө наадмын бэлтгэлээ базааж байна. Бөхийн галууд хаана төвхнөсөн талаарх мэдээллийг хүргэе.
Булган аймгийн Булганхангайн хүчтэнүүд Дуган хадандаа бэлтгэлээ базааж буй бол Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээнийхэн энэ жил мөн тэнд шинээр бэлтгэлд гарчээ. Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээхэн Төв аймгийн нутагт байрлах "Хайрын бэлэг" амралтын газар бэлтгэлээ базаахаар төвхнөжээ.
Говь-Алтай аймаг “Хантайшир” бөхийн дэвжээ уламжлалаа даган “Мандал” амралтын газар байрлажээ. Дэвжээний ахлах дасгалжуулагчаар Улсын начин Д.Багахүү, Д.Бадрах туслах багшаар аймгийн харцага Ч.Дагвадорж нар ажиллаж байна. Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганбаатар гарьд, заан Б.Соронзонболд тэргүүтэй 50 гаруй бөх наадмын бэлтгэлдээ гарчээ.
“Сүлд” биеийн тамир спортын хорооны бөхийн гал Төр хурахын аманд бэлтгэлээ базааж эхэлжээ. “Сүлд” спорт хорооны дарга, улсын заан Д.Бумбаяр, улсын начин Ц.Энхжаргал бөхчүүдээ ахалж байна. Аймгийн арслан Б.Батхуяг, Б.Энх-Очирхуяг, Л.Энхсаруул, аймгийн харцага Г.Баасандорж, аймгийн начин Х.Мягмарсүрэн нарын бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дорнод нутгийн хүчтэнүүд энэ жил нутагтаа бөхийн галдаа төвлөрчээ. 30 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй галд Монгол Улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж улсын цолтнууд тэргүүлж өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсан аймгийн арслан Д.Анар нар наадмын бэлтгэлээ базааж байна.
“Их богд” дэвжээ
Бугын сангийн аж ахуйд гардаг байсан Хонгор нутгийн бөхчүүд Цонжинболдогийн ойролцоо “Боорчын өртөө” амралтын газар буурь сэлгэжээ. Бөхийн галыг Монгол Улсын харцага Б.Батболд удирдаж гарсан. Аймгийн цолтнуудын баяр наадмын өмнөх томоохон сорилго “Бүх цэрэг”-ийн баяр наадамд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин цэргийн начин Дашдоржийн Цэрэнтогтох цолоо ахиулж арслан болсон. Их спорт, үндэсний бөхийн хослуулан амжилттай яваа Ж.Чулуунбат начин цол хүртснээс хойш даруй таван жил улсын цолтон нэмэгдээгүй. Аймгийн хурц арслан Э.Эрдэнэхүү, аймгийн арслан Б.Золбоо, Б.Бат-Амгалан, цэргийн шинэхэн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Д.Батбаяр, Д.Энхбат нар бөх нэгджээ.
“Бес богда бүргэд” дэвжээ
Аймгийн арслан К.Канатаар удирдуулсан Өлгий нутгийн хүчтнүүд анхны жилээ бөхийн галд нэгдлээ. “Увс нуур” бөхийн дэвжээ байрлаж буй “Харзтай”-д Баян-Өлгий аймгийн хүчтнүүд айлсчээ. Тус бөхийн галд аймгийн цолтой 22 хүчтэн бэлтгэлээ базаагаад долоо хонож байна. Аймгийн арслан М. Эркебулан, Б.Серик, Н.Мустафа, Б.Баатарцогт, аймгийн харцага У.Береке, Б.Төмөрбаатар, аймгийн начин Д.Бейбит, Т.Мөнгөнхүү нарын бөхчүүд бөхийн галд нэгджээ.
“Увс нуур” бөхийн дэвжээ
Сүүлийн жилүүдэд одтой наадаж байгаа “Увс нуур” бөхийн гал Туулын хөвөө Харзтайг олон жил түшиж байгаа. Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Ө.Бат-Орших тэргүүтэй 40 гаруй хүчтэн нэгджээ. Энэ жилийн хувьд Б.Гантогтох гарьд халаагаа шилжүүлж улсын арслан Б.Ганбат ахалж, Ц.Цэрэнхүү начин, ОУХМ Д.Энхболд нар багшилж байна. Улсын цолтны босго давахаар аймгийн хурц арслан О.Гантулга, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн арслан Н.Ганзориг, Х.Оргилболд, хурц арслан Н.Жаргалбаяр нар бэлтгэлээ базааж байна.
“Дүнжингарав” дэвжээ
Дархан аваргуудын өлгий нутгийн бөхчүүд уламжлал ёсоор нутагтаа наадмын бэлтгэлдээ гарчээ. Монгол Улсын начин Б.Бадам-Очироор удирдуулж улсын заан Б.Батмөнх, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Батчулуун нарын бөх нэгэн гал болон төвлөрсөн байна. Зааварлагч багшаар Монгол Улсын гавьяат тамирчин Ардын багш, Монгол Улсын харцага Д.Сэрээтэр мэдээж ажиллана. Шинэ залуу үеийн төлөөлөлд итгэл хүлээлгэж өөрсдийн нарийн арга туршлагаасаа хуваалцахаар Монгол Улсын арслан Сосорбарам, Эрдэнэ-Очир нарын азай буурлууд хамтдаа нэгдэнэ гэдгийг тэд хэлж байлаа. Тус нутгийн бөхчүүдийн төлөөлөл болох Монгол Улсын заан Сайнбаяр, улсын харцага Ө.Даваабаатар нар мэдээж Бугын сангийн аж ахуйд байрлах Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат багштайгаа нэгдэх юм.
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ
Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээ улсын цолонд ойр яваа бөхчүүд цөөнгүй бий. Энэ жил уламжлал болсон Бугын сангийн аж ахуйд нэгджээ. Монгол Улсын арслан Б.Ганбаатар, Д.Ганхуягаар удирдуулсан галд улсын заан Т.Санчир, Б.Сайнбаяр, улсын начин Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нарын цолтнууд бэлтгэлээ чамбайруулж байна. Улсын цолонд ойр бөхөөр цэргийн арслан Л.Батзориг, аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Ц.Чимэддорж нарыг бөх сонирхогчид нэрлэж байгаа Жил бүрийн наадамд зааварлагч багшаар Мехикогийн олимпын их наадамд Монгол түмний анхны олимпын медалийг эх нутагтаа дансласан гавьяат тамирчин, ардын багш Ч.Дамдиншарав ажилладаг билээ.
/ Гэрэл зургуудыг бөхийн дэвжээдийн фэйсбүүк хуудаснаас авлаа/