GoGo.mn сайтын Санал асуулга буланд “Маргааш сонгууль болвол та саналаа өгөх үү” санал асуулгыг бид 2016 оны зургаадугаар сарын 6-15-ны хооронд явуулсан билээ.
Санал асуулгад нийт 1480 санал ирсэн байна.
Санал өгсөн байдлыг харвал иргэд маань сонгуульд саналаа өгөх иргэний эрхээ дээдлэн хүндэтгэж, төрд төлөөллөө илгээх боломжоо алдахыг хүсэхгүй байгаа нь тодхон харагдана. Хэн нэгнийг сонгочихоод “ажил хийсэнгүй” гэж шүүмжлэн, дараагийн сонгуулиар дахин сонгохгүйгээр хариуцлага тооцох нь сонгууль өгөхгүй атлаа “юу ч болохгүй байна” хэмээн хий шүүмжилж суухаас илүү бодитой. Тиймээс иргэд өөрөө санал өгөхөөс гадна бусдыгаа ч саналаа өгөхийг уриална гэсэн хариулт нийт саналын 35 хувийг эзэлжээ.
Бүгдээрээ саналаа өгвөл мэдээж олон сайн талтай. Эдийн засгаа бодвол хямралтай байгаа энэ үед дахин зардал гаргахгүй. УИХ, Засгийн газар томилогдох хугацаа хойшлогдож, цаг алдахгүй. Энэ мэт олныг илэрхийлэн 19 хувь нь буюу 283 санал “хямралтай байгаа үед дахин сонгууль болгохгүйн тулд заавал өгнө” гэсэн хариултыг сонгожээ.
Саналаа өгмөөргүй байгаа хүн олон. Гэхдээ энэ нь сонгуульд оролцохгүй байна гэсэн үг биш юм. Нэр дэвшиж буй хүнийг нь харах, намынх нь бодлогыг сонгох, бие даагчдын мөрийн хөтөлбөртэй танилцах, цаашдын зорилго төлөвлөгөө нь таны зорилго төлөвлөгөөтэй хэр уялдаж байгааг харах гээд санал өгөх хүртлээ бодож эргэцүүлэх, харьцуулж хянах зүйл олон бий. Үүний эцэст саналаа өгөөрэй. Өгмөөргүй байгаа ч иргэний эрхээ эдлэх нь саналаа өгөхгүй байхаас илүү дээр гэдгийг илэрхийлсэн санал 20 хувийг эзэлсэн байна.
Гадаадад байгаа иргэд энэ удаад саналаа өгөх боломжгүй. Түрүүчийн сонгууль нь холимог тогтолцоогоор явагдсан тул нам улстөрийн хүчнүүдийг гадаадад байгаа иргэд сонгосон. Харин энэ удаад сонгууль пропорциональ тогтолцоогоор явагдах тул ийнхүү эрхээ хасуулсан гэх 71 санал “гадаадад байгаа тул саналаа өгөх боломжгүй” гэдэг хариултыг сонгожээ.
“Сонголт байхгүй тул өгөхгүй” хариулт 18 нь болжээ. Сонгуулийн тухай хуульд саналаа өгөхгүй байхыг уриалахыг хориглосон. Тиймээс та саналаа өгөхгүй байж болох ч түүнийгээ бусдад тулгах, сурталчлах, уриалахгүй байхыг хүсэж байна.
Эцэст нь танд комик булангийнхаа "Саналаа хэрхэн өгөх вэ" зөвлөмжийг хүргэе.