УИХ-ын сонгуулийн 68-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Жамбалын Ганбаатар нь сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг 6-р сарын 26-нд хийлээ. Ж.Ганбаатар гэх энэ залууг “Оргил” худалдааны төвийн эзэн, бизнесмэн гэхээс илүүтэйгээр улс төрч гэж харах цаг нэгэнтээ болсон гэдэг нь энэхүү үйл ажиллагаанаас маш сайн анзаарагдаж байсан юм.
Ж.Ганбаатар төрд зүтгэхэд бүрэн боловсорсон нэгэн ажээ. Түүнд худал дулдуйдсан үг, хоосон амлалт, хов жив хөөцөлдөх араншин алга. Чухам ийм л шулуун шударга хүн Монголын төрд ус агаар мэт хэрэгтэй байгаа юм. Түүний үзэл бодол баримтлал төрийн жолоог шинэ ухаанаар сэлбэх нь гарцаагүй.
Ж.Ганбаатар гэх хүнийг гүтгэж төрийн суудалд хүргэхгүйн төлөө улайран зүтгэсэн хүмүүсийн үйлдэл өнгөрсөн арван зургаа хоногт ихээр явагдсан. Идсэн ирүү хувхайрч идүүлсэн бут ургана гэжМонгол ардын зүйр цэцэн үг байдаг. Түүнийг муу хэлж, гүтгэж гүжирдэж сонгуулиас нэрийг нь татуулах гэж зүтгэсэн хүмүүс өөрсдөө л муу нэртэй хоцорно.
Ж.Ганбаатарыг муулсан хүмүүс санасандаа хүрч чадаагүй нь хаалтын үйл ажиллагаан дээрээс маш сайн анзаарагдаж байлаа. Түүнийг дэмжсэн хүмүүсийн тоо улам нэмэгджээ. Аргагүй биз тэр сонгуулийн турш шударга өрсөлдөж, сонгуулийн жишиг үзүүлж ард иргэдтэйгээ ойр явсан.
Энэ хугацаанд Ж.Ганбаатар нь улс төрийн бохир зүйлд нэр холбогдоогүй, нэр цэвэр хүний, сонгуулийн шударга өрсөлдөөн ямар байдгийг ард түмэнтэйгээ хамт харуулж чадсан өдрүүд байсан юм. Их зүйл их энгийн байдаг гэдгийн мөн чанар нь энэ буй за.
Түүний их үйл хэргийн эхлэл болсон сонгуулийн сурталчилгаа нь төрөөс төрсөн тэрбумтангуудтай харьцуулахын аргагүй эгэл даруу хирнээ хүн ардтайгаа ойрхон болж өнгөрлөө.
Зарим нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны өдрүүдийг цөөн байна хэмээн гомдоллож байгаа сурагтай. Харин Ж.Ганбаатарт тэгэж санаа зовох шаардлага байгаагүй юм. Зүсийг үзээд нэрийг бүү асуу гэдэг үг байдаг даа. Түүний хэлсэн ярьсаныг нэг сонссон хүн мартахгүй нь ойлгомжтой байсан тул тийм олон хоног сурталчилгаа хийж суух шаардлага хаанаас байх билээ.
Энэ хүний хүч чадал, Монгол төрд зүтгэх зоримог тэмүүлэл сайтар анзаарагдаж байсан гэвэл дэгс болохгүй л болов уу? Монгол төрийн ой санамжид Монгол хүн хамгийн тод байх ёстой гэх түүний үзэл баримтлал юм. Түүнийгээ хэрэгжүүлж, төрийн ой санамжын гадна орхигдсон ард түмнээ төлөөлөн төрийг төр шиг төр болгохоор хичээж байна. Бид сонгууль болгоны дараа сонголтодоо харамсдаг. Харин энэ сонгуулийн дараа тэгж харамсах эрх байхгүй. Төрийнхөө ой санамжийн гадна үлдсэн хэвээр байх уу эсвэл төвд нь орох уу гэх асуултын хариултыг иргэн бүр дотроо бодох цаг болжээ.Сонгуулийн сурталчилгааны хаалтын уулзалт болж өнгөрсөн ч төрийн бодлогын шинэ эхлэл тавигдсан өдөр байгаасай. Төрийн минь сүлд өршөө.
Д.Ариун