GoGo.mn сайтын сэтгэгдэл 00.00 цагт хаагдана

GoGo.mn

2016-06-27 14:25 GMT+8

GoGo.mn сайт өдөрт 200 мянга хүртэл хандалт авдаг мэдээллийн тэргүүлэгч сайт билээ.

Бид өдөр бүр сайтдаа хандан мэдээлэл авдаг хэрэглэгчдээ хүндэтгэн, Монгол Улсынхаа хууль болон GoGo мэдээний агентлагийн ёс зүйн зарчмыг ёсчлон дагадаг.

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал авахаас нэг хоногийн өмнө сонгуулийн сурталчилгааг зогсоох ёстой. Тийм учир манай сайт нэр дэвшигчдийн баннер сурталчилгааг 00.00 цагт сайтаасаа буулгана.

Мөн 00.00 цагаас эхлэн бүх мэдээнүүдийн сэтгэгдлүүдийг санал авч дуусах хүртэл буюу зургаадугаар сарын 29-ний 22.00 цаг хүртэл хаана гэдгээ мэдэгдэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3786 санал өгсөн байна.

Дээшээ