Зургадугаар сарын 27-н буюу ажлын эхний өдөр Замын цагдаагийн газрын алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлэн, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 339 дуудлага мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Баянзүрх дүүргийн 13-р хороо Шар хадны замд Hingo Ranger маркийн автомашины жолооч Ж иргэн М-ийн хашааг мөргөж ослын газрыг орхин явсан хэрэг гарчээ.
Дүүргүүдээс Баянзүрх дүүргээс хамгийн их буюу 86 дуудлага ирсэн бол Хан-Уул дүүрэг хамгийн бага буюу 21 дуудлага хүлээн авсан байна.