Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын Су-24 онгоцны сүйрэлтэй холбогдуулан ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинаас уучлалт хүсчээ. Энэ талаар Оросын төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.
Туркийн Ерөнхийлөгч Путинд явуулсан захидалдаа ОХУ-тай харилцаагаа сэргээхийн тулд чадах бүхнээ хийх бөгөөд үүний төлөө ажиллахыг Путинд уриалсан байна. Түүнчлэн ОХУ-ын онгоцыг санаатайгаар сөнөөх тийм хүсэл хэзээ ч байгаагүй гэжээ.
Харин Оросын талаас хоёр орны харилцааг дахин сэргээхийн тулд Су-24 онгоцны сүйрэлтэй холбогдуулан зөвхөн уучлал гуйх биш учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Туркийн Ерөнхий сайд Йылдырым "Аль аль тал нь харилцаагаа сэргээхийг хүсэж байгаа. Үүний тулд бид Оросын талд хохирлыг нь барагдуулахад бэлэн" гэв.
Сануулахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын бөмбөгдөгч Су-24 онгоцыг Турк, Сирийн хилийн ойролцоо зорчиж байхад нь Туркийн Ф-16 сөнөөгч сөнөөсөн юм. Туркийн тал Оросын онгоцонд хэд хэдэн удаа анхааруулга өгсөн ч үл тоомсорлосон учраас гал нээсэн гэж байгаа юм. Харин Оросууд Туркийн хилийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн.
Үүний дараа Турк, Оросын харилцаанд ан цав үүссэн юм.
Эх сурвалж: ВВС