Brexit-ийн дүнг хүчингүй болгуулахаар парламентын гишүүдэд хандсан хүсэлтэд гарын үсэг зурагчид 3.3 саяд хүрсэн төдийгүй тоо нь өссөөр. Дэлхийн II дайны дараахан мэндэлсэн өндөр настнууд ирээдүйг нь шийдэж орхилоо хэмээн Их Британийг Европын холбоонд үлдээхийн төлөө санал өгөгчдийн 75 хувь нь болох залуучууд мэдээллийн хэрэгслээр хилэнт шүүмжлэл өрнүүлж эхэллээ.
Хоёр дахь удаагийн санал хураалт явуулах боломж байгаа хэмээн хуучин Ерөнхий сайд Тони Блэйр өгүүлсэн ч санхүүгийн зах зээл доргиж, Брюссель хэдийнэ Их Британид хаалгаа барихаар зэхэж байна. Энэ улсын иргэд бодлоо өөрчлөх болов уу? Байдлыг хуучин хэвэнд нь буцаах арга бий юу? Юмыг болгож болдог ч Brexit- ийн хувьд баттай хэлж чадах хоёр зүйл бий.
Нэгдүгээрт, “Гарах” гэсэн санал өгөгчид Их Британиас Европын холбоотой тогтоосон харилцааг цаашид өртөгтэй тусах сүйрүүлэгч харилцаа хэмээн үздэг. Энэхүү үзэл бодлыг улс төр, эрх зүй, үндсэн хуулийн үүднээс тайлбарлах нь хэцүү. Хоёрдугаарт, “Гарах” гэсэн санал өгсөн 17.4 сая британичуудын хүсэл зоригийг парламентын тусламжтайгаар нугачин дарах гэвэл гайхамшиг гээч болох хэрэгтэй. Цөөн хэдэн сая хүний гарын үсгээр энэ шийдвэрийг хүчингүй болгох аргагүй. Асуудлыг дахин эргэцүүлэх ам өгөх улс төрийн нам бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж гэмээнэ шийдвэрийг өөрчилж болох.
“Гарах” санал өгөгчдийн баяр хөөрийг Найжел Фараж Тусгаар тогтнолын өдөр хэмээн тодорхойлж, Борис Жонсон Даунинг Стритэд байраа эзлэхээр төлөвлөж эхэллээ. Байдал өөрчлөгдөх төлөвтэй. Юутай ч 40 жил үргэлжилсэн гадаад харилцаа, улс төрийн бодлогыг тийм ч амархан өөрчилчихгүйг “Гарах” санал өгөгчид өөрсдөө ч ойлгож байгаа тул Европын холбооны гэрээний 50 дугаар зүйлд заасанчлан гишүүнээс гаргах үйл явц өрнөх хоёр жилийн хугацаа тоолж эхлэх мөчийг хүлээхээс аргагүй.
Бүр түвэгтэй зүйл бол хууль тогтоох шийдвэр гаргагч парламентын гишүүдийн гуравны хоёр нь асуудлыг “Үлдэх” талд нь шийдэгчид байгаа явдал. Энэ гишүүдээс Brexit-ийн дүнг эсэргүүцэх хүн цөөн гарах ч парламентын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих талаар санал хураалтын дүрэмд юу ч дурдаагүй. Нэгэнт олонх болж байгаа тул асуудалд хандахдаа Их Британийг нэгдсэн зах зээлд үлдээхийн төлөө шийдвэрлэх гэж зүтгэнэ. Гэтэл ийм байр суурь нь “Гарах” санал өгөгчид манлайлж буй нөхцөлд гаж болж хувирна. Дүнд нь улс төрийн бодлого саажиж, гацах аюултай.
Ялгаа дээрхээр зогсохгүй. Их Британи Европын холбооноос гарснаар мөнгийг эрүүлийг хамгаалах болон төрийн бусад үйлчилгээнд зарцуулах боломж ихсэнэ хэмээн “Гарах” санал өгөгчид тайлбарладаг. Гэтэл энэ хүмүүсийн дотор ч төрийн зардлыг бууруулах, татвар багасгахын төлөө бодолтой зах зээлийн либерал үзэл баримтлагч баруун жигүүрийнхэн олон. Тэгэхээр заримынх нь урам хугарч таарна.
Ялангуяа, Тори намын идэвхтнүүд ноён Жонсоныг Даунинг стрийтэд суудалтай болгочихвол дээрх зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь тун түвэгтэй. Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүд дотор Лондон хотын хуучин захирагчид дурамжхан ханддаг хэсэг үлэмж жин дардаг төдийгүй парламентын доод танхим ч дуулгавартай захирагдах нь эргэлзээтэй.
Асуудал Вестминстерээр хязгаарлагдахгүй. Европын холбооны гишүүнчлэл устмагц Шотланд, Умард Ирландын асуудал сэргэнэ. Энэ хоёр улсад Европын холбооны хуулийн үйлчлэлийг зогсоох шийдвэрийг Шотландын парламент, Умард Ирландын ассамблейн зөвшөөрөлтэй шийдэх ёстой. Гэтэл Шотландын үндэсний нам давамгайлдаг парламент уг шийдвэрийг эсэргүүцэж буйг Шотландын Нэгдүгээр сайд Никола Стержен хэдийнэ мэдэгдсэн. Иймд Шотландыг Их Британиас гаргах тухай хоёр дахь санал хураалт явуулахад хүрч, үндсэн хуулийн хямрал нүүрлэх нь зайлшгүй боллоо.
Байдал ийм хүнд болсон аваас дахин нэг эргэцүүлэхэд болохгүй юм юу байна? Санал хураалтыг парламентаас баталсан тул гарсан дүнг нь хүндэтгэхээс аргагүй. Тори намынхан байр сууриа өөрчлөхгүй нь ойлгомжтой. Иймд үүссэн шинэ нөхцөлийн талаар Европын холбооны гишүүн бусад 27 улстай хэлэлцэн тохиролцож, хоёрдахь удаагийн санал хураалт явуулах шинэ Засгийн газар сонгох шаардлагатай. Гэтэл одоогийн Хөдөлмөрийн намыг тэргүүлж буй Жереми Корбин сонгогдох боломж муутай.
Брюссельтэй тогтоосон харилцаа нь гацчихаад байгаа Их Британи дотооддоо маргалдаж байх зуур Европын холбооны бусад 27 гишүүн дахиад хэдэн жил хүлээхээс аргагүй. Гэхдээ энэ сүүлчийн шатанд ч Германы Ангела Меркель Их Британийг тус холбоонд үлдээхийн төлөө хэвээр байх болов уу.
Тэгэхээр Европын тал баримтлагчид бууж өгөх үү? Үгүй. Их Британийн Засгийн газар одоохондоо 50 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлж эхлээгүй байгаа тул тус улс гишүүн хэвээрээ гэсэн үг. Ирэх хоёр жилд юу тохиолдохыг таах аргагүй ч энэ үндэстний бодлого бүрэн өөрчлөгдөж, магадгүй Европын тал баримталсан шинэ, төвч улс төрийн нам үүсэх эсэхийг харцгаая. Их Британийг Европ тивд үлдээхийн төлөө хүмүүс боломжгүй зүйлийг боломжтой болгохын төлөө зүтгэх шаардлагатай боллоо.
Филип Стивенс