Маргааш сонгууль болно. Үндсэн хуульд зааснаар иргэд бид төрд төлөөллөө илгээх эрхээ эдлэх өдөр юм.
Манай улс төлөөллийн ардчилсан системтэй. Биднийг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д иргэдийн захиалгын дагуу ажиллах хүмүүсийг бид дөрвөн жилд нэг удаа томилдог. Энэ томилгоог иргэд бид өөрсдөө хийдэг.
Гэтэл сүүлийн жилүүдэд энэ эрхээ эдэлдэггүй иргэдийн тоо өслөө. 1992 оноос хойш сонгууль бүрд саналаа өгсөн иргэдийн тоо цөөрснийг дараах зургаас харж болно. Уг нь хүн амын тоо өсөж, сонгуулийн насны иргэдийн тоо ч дагаад өссөн. Гэтэл саналаа өгдөг иргэдийн тоо урвуу хамааралтай байна.

Маргааш өглөө ахмадууд маань эртлэн босож, шинэ дээлээ өмсөөд, хамгийн түрүүнд саналаа өгнө. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг тэд сонгуульдаа идэвхтэй оролцдог хэвээр байна. Харамсалтай нь төрөө дээдлэн хүндлэх сайхан уламжлал өнөө үеийн бидэнд алга.
Тэгвэл одоо ярих, хэлэх, шүүмжлэх биш бодит үйлдэл хийх цаг ирлээ. Аль болгон хөндлөнгөөс харж, компьютерын цаанаас харааж суух вэ.
Ахмадууд сонгуульдаа маш идэвхтэй оролцдог юм бол хэн саналаа өгөхгүй байна вэ?
Монгол Улсын хүн ам улам залуужиж байна. Гурван сая хүний 65 хувийг буюу хоёр сая орчмыг нь 35 хүртэлх насныхан эзэлдэг. Гэтэл дийлэнхийг бүрдүүлж буй энэ бүлгийнхэн сонгуульд оролцохдоо хойрго байна.
Дээр үед “Нийгэм судлал” хичээлээр төрийн байгууламжуудын тогтолцоо, бүтэц, үүргийг заадаг байв. Харин одоо “Эрх зүй” хичээлээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг танилцуулдаг. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв батлах үүрэгтэй УИХ-ын гишүүдийг дөрвөн жилээр томилдог талаар ерөнхий боловсролын сургууль төгссөн хүн бүр мэднэ. Энэ бол сонгуулийн суурь боловсрол. Төрөөс энэ боловсролыг системтэйгээр олгосоор байтал залуус яагаад саналаа өгөхгүй байна вэ?
Уг нь одоогийн залуус нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон. Цахим сүлжээ өргөжин, хүн бүр мэдээллийг маш шуурхай хүлээн авах боллоо. Эрх баригчид, бодлого боловсруулагчдын гаргасан шийдвэр, хийхээр төлөвлөсөн буй ажлын талаар иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн, халуун шүүмжлэл өрнүүлж байна. Энэ бүхэн үр дүнд хүрч, буруу шийдвэрийг ч өөрчилж байсан удаатай.
Тэгвэл одоо ярих, хэлэх, шүүмжлэх биш бодит үйлдэл хийх цаг ирлээ. Аль болгон хөндлөнгөөс харж, компьютерын цаанаас харааж суух вэ. Сонгогч та санал авах байр руу иргэний үнэмлэхээ барьж очоод, УИХ-д нэр дэвшсэн гишүүдээс нэгийг, аймаг нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн иргэдээс тойргийн мандатаас хамааран 6 хүртэлх хүнийг сонгох боломж маргааш л ТАНД олдоно. Дараагийнх нь дөрвөн жилийн дараа. Энэ бол урт хугацаа.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 498, аймаг, нийслэлийн ИТХ-д 2288 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдний цөөнх нь л дуучид, тамирчид эсвэл элдэв хэл аманд өртсөн буюу УИХ-ын өндөр босгыг давахгүй байх магадлалтай иргэд байна. Түүнээс нэр дэвшигчдийн дийлэнх нь өндөр боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, нам, эвслийнхээ дотоод шалгуурыг хангасны дагуу сонгуульд өрсөлдөж байгаа сэхээтнүүд байна. Тэдний дунд үлгэр авмаар, бахархмаар, хэлэх үгтэй, хийсэн ажилтай олон хүн бий. Тэд үнэт цагаа, өөрийн төдийгүй гэр бүлийн хөрөнгөө үрэн, эрсдэлтэй алхам хийж, өрсөлдөж байна. Иймд СОНГОГЧ БИД тэднийг дооглон шоолох биш харин ч хүндэтгэлтэй хандах учиртай. Бидний үүрэг бол тэдний мөрийн хөтөлбөртэй танилцах, саналаа өгөх л юм.
Та Монгол Улсын ирэх дөрвөн жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох нам, эвслийг сонгох гэж байна. Бид цөөхүүлээ тул нэг хүний санал ч нэгдэхгүй. Үнэ цэнэтэй байх юм. Өөрөөр хэлбэл төрийн төлөө оготно ч боож үхэх цаг боллоо. Би саналаа өгөөгүй гээд яав л гэж хэмээн хойш суудаг үе өнгөрлөө. Олон хүн ингэж бодвол бид нэмэлт санал хураалт явуулахад хүрнэ.
ЯМАР ТОХИОЛДОЛД НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ВЭ?
Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар,
106.1. Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.
106.2. Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.
106.3. Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.
106.4. Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.
106.5. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.
106.6. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.
Та тавь буюу түүнээс дээш хувь гэдгийг хараад бусад нь саналаа өгөх биз хэмээн тайвширч болохгүй. Энэ босгод хүрэлгүй нэмэлт санал хураалт явуулна гэдэг нь сонгуулийн зардал өсөх, сонгуулийн нэгдсэн дүн хойшлох зэрэг олон сөрөг үр дагавартай. Иймд та 18 нас хүрсэн л бол заавал саналаа өгөөрэй. Монгол дээл өмсөж, өглөө эрт очдоггүй юмаа гэхэд санал хураалт дуусах 22.00 цагаас өмнө саналаа өгөхөд л хангалттай. Гэхдээ үүний тулд мэдээж нэр дэвшигчдээ судлан, сонголтоо хийсэн байх шаардлагатай.
Ингээд төгсгөлд нь хэрхэн санал өгөх зөвлөгөөг хүргэж байна.

СОНГОГЧИД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
- Сонгогч саналаа өгөхөөс өмнө тухайн хуудаст бичсэн заавартай сайтар танилцах хэрэгтэй.
- Сонгогч та саналын хуудсан дээр тэмдэглэгээгээ хийсний дараа санал тоолох төхөөрөмжид хуудсаа хийнэ. Энэ үед төхөөрөмжийн баруун доод булан дахь дэлгэц дээр “Саналын хуудсыг уншихад бэлэн” гэсэн бичиг гарах ёстой.
- Сонгогч та УИХ-ын нэр дэвшигчдийн нэрсээс зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Түүнээс олныг дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болно.
- Харин ИТХ-д нэгээс дээш тооны мандаттай тойргууд бий тул тухайн газраасаа шалтгаалж 1-6 хүртэлх тооны өөр өөр нэр дэвшигчид санал өгнө.
- Та саналын хуудсаа аль ч талаар нь төхөөрөмж рүү шургуулж болно.
- Бичигтэй талыг заавал дээшээ эсвэл доош нь харуулсан байна гэх шаардлага тавихгүй. Харин та саналын хуудсаа шургуулаад л шууд яваад өгч болохгүй. Таны хуудсыг бүрэн уншихад санал тоолох төхөөрөмж ойролцоогоор 5 секунд зарцуулна.
- Таны саналын хуудсан дээрх сонголтыг таньсны дараа дэлгэц дээр “Таны саналыг амжилттай уншлаа” гэсэн бичиг гарна. Энэ үед та явж болно. Хэрэв таны саналын хуудас хүчингүй болбол ямар шалтгаанаар хүчингүй болсныг харуулах бичиг мөн л дэлгэц дээр тодорно. Энэ тохиолдолд та дахин саналын хуудас аваарай.
- Саналын хуудас хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт УИХ, хоёр дахь хэсэгт ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс бий. Мандатын тооноос шалтгаалаад та ИТХ-д нэр дэвшигчдээс 1-6 хүртэлх нэр дэвшигчид санал өгөх боломжтой. Гурван мандаттай газарт 1-3 хүртэл сонгож болно. Хэдийг ч сонгосон хамаагүй тухайн саналыг хүчинтэйд тооцно. Харин мандатын тооноос илүү санал өгсөн тохиолдолд түүнийг төхөөрөмж уншилгүй эргүүлээд гаргана. Энэ тохиолдолд дахин саналын хуудас авч, бөглөнө.
- Саналын хуудсаа нугалж, урж болохгүйг анхаараарай.
Төрийн сонгууль төвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!