Зүүд биш байгаа даа. Урьд шөнө хөлбөмбөг үүссэн цагаас хойшхи хамгийн том шуугиан дэгдлээ гэхэд хилсдэхгүй байх. Гэхдээ энэ тоглолтыг ярихаас өмнө шөвгийн 8-д Германтай хэн тулах вэ гэсэн асуултын хариу гарсан тоглолтын талаар жаал хүүрнэе.
Итали 2-0 Испани
Өмнөх тэмцээний финалд эдгээр багууд үлдэж Ла Фуриа Италичуудыг 4-0-ээр арчин, газрын хөрснөөс цэвэрлэж байлаа. Аццурричууд хэсгийн тоглолтын дараа тэдэнтэй дахин таарах болсныг хараад хариугаа авах сайхан боломж хэмээн гараа үрж, жуумалзан байв.
Тэд ч үнэхээр ууртай байгаа нь илт. Тоглолтын эхнээс л бүх командыг гартаа авч нүдээд эхэлсэн. Хэд хэдэн боломж гаргасан ч испаничуудын хаалгач Дэ Хэа гайхалтай няцааж байлаа. Бөмбөг түүж шуудайлдаг нэг орос тоглоом байдаг даа. Тэрэн шиг л. Гэвч 33 дахь минутад уутны ам задрав.
Эдерийн хориод метрээс цохисон стандартыг Дэ Хэа хаагаад ойход бужигнаан дундаас Киеллини чихчихэв. Энэ нь испаничуудын сүүлийн 10 жил дэх нокаут шатны анхны хаалгандаа алдсан гоол. Хачирхмаар бас бахархмаар шүү.
Дэ Хэа ханаа босгож амжаагүй байтал шүгэл үлээчихсэн нь италичуудад энэ боломжийг өгсөн гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ гоол л бол гоол.Эхний хагас 1-0 гэсэн дүнгээр дууслаа.
Хоёрдугаар хагаст Испаничууд нэлээн сэргэж эхэлсэн ч Италийн шигүү ой тэдний явах замыг төөрөлдүүлж байлаа. Ганц нэг зай гарах үед нь Буффон яаж ийгээд л няцаачихаад байв.
Үндсэн цаг дуусчихсан явж байхад үед Испани ганц гоолын төлөө бүгд урагш тэмүүлж байх үед Италичууд аймшигтай нэгэн контрыг гүйцэтгэв. Сэлгээгээр орж ирсэн Дармианы пассыг Пэлле тууж гүйсээр арваад метрээс цохин гоолдож тоглолтын төгсгөлийг бүрмөсөн дуусгав.
Түүний энэ гоол цэнгэлдэхийг үнэхээр буцалгаж чадсан юм. Буффон хаалган дээгүүрээ дүүлж тэнгэрт ойртохыг оролдоход Контэ өөрийнхөө саравч өөд тэмүүлж бас ижил үйлдлийг хийх гэж хичээнэ.
Энэ тоглолт хэзээ ч катеначчио байсангүй ээ. Пике буруудаж, Контэ зөвдөв. Тоглолтын өмнө Пике Тэд итали шигээ л тоглоно гэсэн бол Контэ Бид зөвхөн хамгаалж тоглодог баг биш гэж байсан юм.
Үнэхээр ч италичууд санаанд оромгүй довтолгоонуудыг явуулж өөрийнхөө төдийгүй хөндлөнгийн хөлбөмбөгийн фэнүүдийн нүдийг баясгаж байлаа. Итали хөлбөмбөг огтхон ч биш байлаа.
Ювентусын хамгаалалтын эгнээ супер бий нь үнэн, гэхдээ Контэ Сери А-ийн фэнүүдээс бусад нь төдийлөн мэдэхгүй тоглогчдыг хэрхэн нэг баг болгож, яаж довтлуулж байгааг харахад бишрэхгүй байхын аргагүй.
Өндрөөр үнэлэгдэж байсан Улаан чөтгөрүүдийг 2-0-ээр шүүрдсэнийг мартаж боломгүй. Челсигийн фэнүүд дотроо мишээж байгаа биз. Олон том нэрэн дунд түүнийг авсан тэд жаахан голонгуй байсан даа.
Ийнхүү Вендетта хэмээн хашгирч байсан италичууд хариугаа маш чанга авав. 1994 оноос хойш том тэмцээнд тэднийг хожиж чадахгүй л яваад байсан юм. Бүр долоон удаа шүү. Одоо тэднийг харин хожиж чаддаггүй баг нь хүлээж байна.
Герман тэднийг том тэмцээнд хэзээ ч хожиж үзээгүй юм. 8 удаа тоглоод бараагүй. Лөв 2004 онд Клинсигийн туслахаар очсоноос хойш хожиж чадаагүй л яваад байгаа. Энэ удаад тэр 3 дахь дайралтаа хийх болно.
Англи 1-2 Исланд
За одоо нөгөө сенсаацын тухай хөөрөлдөе. Угаасаа англичууд хожих нь тодорхой, тийм биз. Тоглолт эхлээд удалгүй Стерлингийн авчирсан пеналтиг Рүүний оруулахад За даа хэд нойлоор дуусах бол оо гэж олон хүн бодсон биз.
Тэгсэн ердөө 100 секундын дараа нөгөө талаас гоол орж, бүхний нүдийг бүлтийлгэв. Гуннарссон баруун талд маш холоос төв рүү бөмбөгийг оруулахад Арнасон богино шондоо сунгасан, хаалганы өмнө ганцаараа шахуу байсан Сигурдссон боломжийг алдсангүй.
Арав гаруй минутын дараа стадион жинхэнэ доргилоо. Исландчууд голоор богино пасс хийсээр төв рүү довтлоод ороод ирсэн. Эцэст нь Сигторссон 16 метрээс цохиод гоолдчихсон. Харт маш муу харагдав. Одоо исландчууд зөвхөн хамгаалаад хэвтчихдэг цаг.
Сайн хамгаалсан тул англичууд тэдний нягт бүсийг огт сэтэлж чадсангүй. Исланд эсрэгээр харин ч 3-1 болгох дөхсөн. Хэдий хамгаалалт сайн байсан ч урагш довтлохоо тэд бас болихгүй байв.
Сэтгэл зүйгээр бүрэн ялагдсан англичууд яаж ч чадахгүй байсаар тоглолт дуусч, магадгүй бүх үеийн хамгийн том сенсаац гарах нь тэр ээ. Шүдний эмч дасгалжуулагчтай, 330-хан мянган хүнтэй улс хөлбөмбөгийн өндөр хөгжилтэй, 54 сая хүнтэй Английг гол гаргана гэж зүүдэнд ч орохгүй байсан биз.
Хөлбөмбөг сонирхогчдын хувьд Англи – Францын тулааныг үзэх нь сайхан байсан хэдий ч чадаж байгаа юманд арга алга даа. Хөлбөмбөг ийм л учраас хамгийн сайхан спорт, хамгийн чамин эрдэнэ.