“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид зарсан асуудлаар Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк түүний төлөөний компани болох “Монголын Зэс” компани хувьчилж авсан тухай мэдээллээ.
УИХ-ын сонгууль явагдах гэж байгаа эгзэгтэй үед Ардчилсан намын удирдлага, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг завших луйвар хийж байна. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг толгойлсноосоо хойш дандаа Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан. Жишээ нь, Дубайн гэрээ байна. 1999 онд АН-ыг Засгийн эрх барьж байх үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдах оролдлого хийж байсан.
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг огт яриагүй. Яамдаас санал аваагүй байж авсан мэт мэдээлж байгаа нь хууль зөрчиж байна” гэсэн юм.