Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болж байгаа талаар Ерөнхий сайд өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус үйлдвэрийн эзэмшлийн 49 хувийг ОХУ-аас ХХБ худалдаж авахаар боллоо гэсэн юм.
Харин үүний дараагаар МАН-ынхан үүнийг эсэргүүцэж байгаа талаараа хэвлэлийн хурал зарлан мэдэгдсэн.
Үүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын гишүүд болох З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар намын байр сууриа илэрхийлэн ТВ9 телевизээр мэдэгдэл хийв.
Тэд "Биднийг олон жил тэжээсэн Эрдэнэт үйлдвэр гаднын нэг компанийн мэдэлд очих гэж байна. Эрдэнэт үйлвэрийнхэн, Эрдэнэтчүүд цочролд орсон байна. Саалийн үнээг маань хулгайлж байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Оросын эзэмшдэг 49 хувийг Монголын тал буюу Засгийн Газар авах ёстой. Түүнээс нууцаар шийдэж, аль нэг банкинд өгөх ёсгүй. Тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай банкинд. Ард түмэнд ашигтай гэрээг бид 100 хувь дэмжинэ" гэв. Мөн тэрээр "Эрдэнэт үйлдвэрийг гадны компанид өгч байгаагаа Ерөнхий сайд нуусан, УИХ-д оруулаагүй. Цаана нь луйвар явагдаж байна. Өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэсний дараа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилиг нар МАХН ын дарга Н.Энхбаярыг заналхийллээ" гэсэн юм.