УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн сонирхсоны дагуу Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. “Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй байна.
Гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд зарах ёстой, өөр ямар нэгэн талд санал тавих, зарах эрхгүй юм. Энэ дагуу л манайд санал тавьсан, тэр дагуу бүх ажил явагдана. МАН, МАХН болон хууль бус шахааны бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөж буй зарим бизнесийн байгууллагууд цуу яриагаа зогсоох хэрэгтэй. Монголын хөрөнгө Монголынх болж байна. Хэзээ нэгэн цагт Рио-Тинто өртгөө нөхсөнийхөө дараа Монголын талд зарах санал тавих байх. Тэр үед бас л өнөөдрийнх шиг хий хоосон улс төр хийж болохгүй. 1990 онд Улаанбаатар төмөр замыг худалдах саналыг Оросын талаас тавьсан, бас ингэж улс төржиж байгаад аваагүй байдаг юм. Энэ бол сургамж. Ер нь бол Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо бодох юм бол боломжтой үедээ бид худалдаж авах ёстой. Янз бүрийн цуурхалыг зогсоох хэрэгтэй. Улсын гадаад харилцааны асуудал дээр МАН, АН ямар нэг ялгаа байдаггүй, нэг байр суурьтай байдаг бичигдээгүй хуулиа дагаж мөрдөх ёстой юм. Битгий улс төрж, Монголын баялаг Монголд эргэн ирлээ, энэ талаар ард иргэд үнэн зөв мэдээллээр хангагдах ёстой” гэв.