МАХН-ын дарга, Н.Энхбаяр болон тус намын Нарийн бичгийн дарга Б.Тулга, нэр дэвшигчид сонгуультай холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Багануур дүүргийн МАХН-ын дарга Ж.Батбаяр “Баянзүрх дүүрэгт санал хураалт явагдаж байгаа энэ үед бөглөсөн саналын хуудас тарааж байгаад баригдаад сануулга авсан мэдээлэл ирлээ. Тиймээс саналын хуудас алдагдсан талаар зохих байгууллагууд шалгах нь зүйтэй.
Мөн Эрдэнэт хотод УИХ-ын 47 дугаар тойрог Дэнж гэх зочид буудлын өрөөнд “Бидний төлөө саналаа өгөөрэй гээд иргэдэд 20 мянган төгрөг тарааж байгаад баригдлаа. Тараасан хүмүүсийг баримтжуулаад цагдаад өглөө” гэсэн мэдээлэл ирсэн.
Сонгууль шударга явж байж шударга төр бүрэлдэж бий болно. Сонгуульдаа идэвхтэй оролцож сонгуультай холбоотой булхай луйврыг сонор соргогоор мэдээлж, шударга төр бүрэлдэн бий болоход хамтарч ажиллахыг иргэдэд уриалж байна” гэсэн юм.
МАХН-аас нийслэлийн ИТХ-д нэр дэвшигч Б.Жагар “Сонгууль үнэхээр булхай луйврын аргаар явагдаж байна. Тухайлбал, ХУД-ийн 16 дугаар хороон дээр 200 гаруй суудлын тэрэг гудамжийг бүсэлчихсэн. Иргэдээс нэг биллийг 20 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Мөн архи тарааж байна. Айл гэр бүлийн аз жаргал, сонгох эрхийг архиар сольж, хууль бусаар төрийн эрхийг авах гэж байгаа явдлыг шалгаж, хариуцлага тооцооч гэдгийг хууль хяналтын байгууллагаас шаардаж байна.
Зарим цагдаа нар луйварчидтай нэг тал болж хэлбэрийн төдий ажиллаж байна. Хууль бус үйлдлийг илчилж дуудсан хүмүүс дээр ирэхгүй, мэдээлэл өгөхөөр тоохгүй байна. Ээж, аав, өвөө, эмээ, үр хүүхдийг нь архи уулгаад аз жаргалыг нь хулгайлж байна. Энэ нөхөдтэй тэмцээч ээ” гэв.
Эх сурвалж: МАХН-ын ХМОНХА