Өнөөдөр Монгол орон даяар бүх нийтийн сонгууль болж байна. Энэ удаагийн сонгуулийг сурвалжлахаар гадаадын 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид манай улсад иржээ. УИХ-ын сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Тэгвэл энэ удаагийн бүх нийтийн сонгууль гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэрхэн бичиж буйг хүргэе. Японы Nikkei Asian Review сайтад "Эдийн засгийн эгзэгтэй үед Монголчууд саналаа өгч байна" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.
Тус нийтлэлд "Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойшхи долоо дахь бүх нийтийн сонгуулиа хийж байна. Авлигын дуулианд нэр холбогдож, эдийн засгийн бодлого нь бүтэлгүйтсэн эрх баригч Ардчилсан намаас илүүтэйгээр сөрөг хүчний МАН-ыг дэмжиж буй хүмүүсийн тоо олон байгааг олон нийтийн санал асуулгуудын дүн харуулж байна.
Монголын эдийн засаг нүүрс болон бусад ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдаг. Дэлхийн зэх зээл дээр ашигт малтмалын үнэ өссөн 2011-2013 оны үед ДНБ-ий хэмжээ нь хоёр оронтой хувиар өсчэ. Гэвч ашигт малтмалын ханш унахын хажуугаар Монголын ДНБ-ий өсөлт өнгөрсөн 2015 онд 2.3 хувь болж буурсан. Иймээс Монголын Засгийн газар бондуудын төлбөрөө төлж чадахгүйд хүрч магадгүй.
Намуудын аль аль нь эдийн засгийг сэргээх, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах амлалтуудыг өгч байна. Түүнчлэн ядууралтай тэмцэх нь бас гол асуудлуудын нэг болж буй юм.
АЖЛЫН БАЙР ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Ажил хайсан иргэд хөдөө орон нутгаас нийслэл рүү нүүж ирдэг. Тэд гол төлөв хотын захын гэр хорооллуудаар суурьшдаг. Тогтмол ажлын байр байхгүй, орлого багатай тэдний ихэнх нь Улаанбаатар хотын захаар, уул толгодын энгэрт гэрээ барьж амьдардаг.
Гэр хорооллынхон цахилгаан эрчим хүчтэй боловч дэд бүтцээс хамаараад зарим газар гэрэл цахилгаангүй, зам нь хатуу хучилтгүй. Монголын өмнөд нутгийн аймгаас Улаанбаатар хот руу нүүж ирсэн 32 настай нэгэн эмэгтэй мөн л гэр хороололд суурьшжээ. Түүний нөхөрт тогтмол ажил олдохгүй байгаа бөгөөд тэдний гэр бүл сарын 40 мянган төгрөгийн орлоготой. Энэ нь тус улсын Засгийн газраас олгодог хүүхэд асаргааны мөнгө. Энэхүү мөнгийг тэд гэрэл цахилгааны төлбөрөө хийх, түлш худалдаж авахад зарцуулдаг. “Бид зээлээс зээлийн хооронд л амьдарч байна даа” гэж тэрээр нүдэндээ нулимстай ярилаа.
ГЭР ХОРООЛОЛ ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙНА
Улаанбаатар хотын хамгийн их гэр хороололтой дүүргүүдийн нэг бол Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүрэгт 300 мянган хүн амьдардаг бөгөөд энэ тоо жил бүр 5000-6000-аар өсч байна. Гэр хорооллын оршин суугчдын хүн амын тоо 700 мянгаас давж магадгүй. Тэгэхээр Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байгаа гэсэн үг юм. Улирлын чанартай ажил хийдэг иргэд гэрт амьдарч байгаа нийт хүн амын дийлэнх хувийг эзэлж байна. Зарим иргэд төрөөс дэмжлэг авахын тулд хүүхэдтэй болдог талаараа хэллээ.
Ардчилсан нам нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулна гэж амлаж байна. Харин МАН гэр хорооллын оршин суугчдаас авдаг татварын хэмжээг бууруулна гэв. Түүнчлэн хоёр намын аль аль нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно гэж амлаж байгаа боловч Засгийн газрын албаны зарим хүмүүс санхүүжилт дутмаг учир энэ бараг боломжгүй гэдгийг анхааруулж байна" гэжээ.