Санал авах цаг эхлээд есөн цаг өнгөрчээ. Иргэд энэ удаагийн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож байна.
СЕХ-ноос 12 цагт хийсэн хэвлэлийн хурлаар санал тоолох автомат төхөөрөмжийн лацыг хуулсан хоёр тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 71-р тойргийн 3-р санал авах байранд санал өгсөн сонгогч саналын автомат машины лацыг хуулж, саналын хуудсаа уншуулалгүйгээр хийсэн байна. Яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67-р тойргийн 14-р санал авах байранд мөн гарчээ.Энэ нь санал өгөх үйл явцад саад болох гэсэн зохион байгуулалттай ажил байж магадгүй гэж СЕХ-оос үзэж байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зөрчил гаргасан иргэдийг баривчилсан талаар лавлахад “Тэднийг баривчилсан” гэв. Гэхдээ тэднийг хаана, хэдэн цагт баривчилсан нь тодорхойгүй байна.