МАН, Монголын консерватит нам, Бүгд найрамдах нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, ИЗНН, Монголын социал демократ нам, Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл гэсэн есөн нам эсвэл нийлж өнөөдөр СЕХ-нд шаардлага хүргүүлсэн.
Шаардлагад дурдсанаар техникийн тооллого буюу гараар тоолох ажиллагааны хувь хангалтгүй байна гэжээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар 50 хүртэлх хувийн саналын хуудсыг техникийн тооллого хийнэ гэж заасан бөгөөд сонгуулийн хороодод энэ удаагийн техникийн тооллогыг 10-20 хувь байна гэх яриа гарсан гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян хэлсэн юм.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тайлбар өглөө. Тэрбээр "2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хяналтын тооллого хийж байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх сум дүүрэгт санал авах машиныг задлаж саналын хуудастай нь тулгаж тоолсон. Энэ удаад Сонгуулийн тухай хуулиар бол 50 хүртэл хувьд техникийн тооллого хийнэ. Техникийн тооллого хийх журмыг сонгуулийн төв байгууллага батладаг. Үүний дагуу бид журмаа баталсан. Хуульд нэг тодорхой заалт бий. Сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй байдлаар 50 хүртэлх хувьд техникийн тооллого хийх эсэхийг шийдэх эрхийг нь хуулиар олгочихсон. Тийм учраас СЕХ биш Сум дүүргийн сонгуулийн хороо шийдэх юм. Өмнө нь гурван удаагийн сонгуульд хяналтын тооллого хийхэд маргаан гарч байгааүй" гэв.