МАН-аас 14-р тойрогт нэр дэвшигч Х.Болорчулуунтай холбоотой гомдлыг СЕХ-нд ирүүлсэн байна. Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүхийн энэ сарын 23-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр түүнийг гэм буруутай гэж үзжээ.
Харин нэр дэвшигч Х.Болорчулуун шүүхийн шийдвэрийг давж заалдана, гомдол гаргана гэсэн байна. Давж заалдах, гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй байгаа юм. Иймд СЕХ Х.Болорчулуунтай холбоотой гомдлыг хэлэлцэлгүй хойшлуулжээ.
Нэр дэвшигч Х.Болорчулуун сонгуулийн сурталчилгааны үеэр байрлуулах ёсгүй газар самбар байрлуулан, хууль зөрчсөн гэж гомдол гаргажээ. Сонгогчдын бөглөж буй саналын хуудсан дээр түүний нэр бий. Тэгэхээр иргэд саналаа өгч байгаа гэсэн үг юм. Нэр дэвшигчдийн жагсаалтаас Х.Болорчулууны нэрийг хасаагүй тул тэрээр нэр дэвшигч хэвээр байгаа юм байна. Гэхдээ сонгуулийн дараа нэр дэвшигч Х.Болорчулуун Сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдвол түүнийг ялалт байгуулсан байсан ч эргүүлэн татах үндэслэл бий аж.