Монгол Ардын Намаас хэвлэлийн хурал хийж байна. МАН Монголчуудын өмч болсон 49 хувийг ард түмний өмч байх ёстой гэсэн байр суурьтай байна. Монголчуудын өмчийг хоёр жилийн өмнө байгуулсан, 28-хан настай залууд өгсөнд гайхаж байна гэв.
Сонгуулийн өмнө мэдэгдэл хийж, Ардчилсан Намын дарга нь үүнийг өөгшүүлсэн мэдээлэл хийж байгааг МАН-ын сонгуулийн штаб эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Ардчилсан нам залуусыг сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж, олон “Дэнзэн”-г төрүүлж байна гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.
Бэлэн мөнгө тараахын оронд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн зарсан 49 хувийг Засгийн газар авсан бол дэмжүүштэй үйл явдал болох байлаа хэмээн МАН-ын Сонгуулийн штабыг удирдаж буй Су.Батболд хэлж байна.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн талаарх асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандаж, зөв шийдвэр болгохоор ажиллах болно гэдгийг ч тэрээр онцоллоо.
Мөн Архангай, Завхан, Увс аймгийн иргэд саналын хуудас хүрэхгүй шалтгаанаар 1-2 цаг хүлээлгэж, санал өгөх эрхийг нь зөрчиж байгааг тэрээр хэлэв. Иргэдийн эрхийг зөрчиж байгаа ийм нөхцөл байдал нь сонгуулийг хүчингүй болгох магадлалтай байна гэсэн юм.