УИХ-ын ээлжит болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль дуусахад хоёр цаг л үлдлээ.
Энэ жил нийт 1 сая 912 мянган 901 иргэн сонгуульд оролцон, саналаа өгнө гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өчигдөр мэдэгдсэн юм. Энэ тоог Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гаргасан байна. Гадаадад түр хугацаагаар явсан 84 мянган иргэнийг дээрх тоонд оруулаагүй бөгөөд тэдний нэрийг сонгогчдын жагсаалтад оруулахдаа “Түр хасав” гэж тэмдэглэжээ. Гэтэл олон тооны иргэн хилийн чанадаас ирж, сонгуульд оролцож байна.
Нөгөөтэйгүүр 18 мянган иргэн сонгуулийн өмнө нийслэлээс орон нутгийг зорьсон. Энэ тоо өмнөх сонгуулийн дүнгээс өссөн байна. Томоохон групп компаниудын ажилчид бөөн бөөнөөрөө хөдөөг зорьсон. Эдгээр хүн царцаанууд бусдын анхаарлыг таталгүй, өглөө эрт саналаа өгсөн гэцгээж байна. Энэ нь тухайн сонгуулийн хороонд хүндрэл учруулан, саналын хуудас хүрэхгүй байх эрсдэл үүсгээд байна. Нийслэлийн сонгуулийн хороодод саналын хуудас илүүдэж байгаа бол хөдөөд дутах эрсдэл байгааг СЕХ хүлээн зөвшөөрлөө.
Гэхдээ ийм байдал үүсэхгүй, бид зохицуулсан гэж Ч.Содномцэрэн дарга хэлэв.
Тэд саналын хуудас хэвлэхдээ сонгогчийн тоогоор буюу 1.9 сая ширхгийг хэвлэжээ. Нөөц хуудас хэвлээгүй байна. Гэтэл зарим иргэн санамсаргүй алдаа гарган, буруу бөглөсөн бол дахин нэг хуудас авах эрхтэй.
Хүн царцааны хувьд анх удаагийн тохиолдол биш. Өмнөх сонгуулиудад ч ийм үзэгдэл байсан. Хамгийн олноороо шилжиж очсон аймгуудын уугуул иргэд саналын хуудасгүй гэдэг шалтгаанаар саналаа өгч чадахгүйд хүрвэл үнэхээр шударга бус. Гэтэл СЕХ иргэд 100 хувь сонгуульд оролцдоггүй тул саналын хуудас бүрэн хүрэлцэнэ гэж тооцоолсон бололтой.
2012 онд болсон, УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуульд нийт иргэдийн 67 хувь нь оролцсон юм.