УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшсэн М.Оюунсайхан сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалдаа шашны холбоотой зураг, дүрс ашигласан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүхээс тогтоосон аж.
Үүний дараа М.Оюунсайхан “Би шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй. Торгуулийн мөнгөө төлнө” гэсэн албан мэдэгдлээ СЕХ-нд хүргүүлжээ.
Иймд Шүүхийн шийдвэрийг үндэслэн СЕХ М.Оюунсайханыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан байна.
Үүнээс өмнө МАХН-аас нэр дэвшсэн, самбо бөхийн дэлхийн хоёр удаагийн хошой аварга, "Дэлхийн цом"-ын мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдааг мөн нэр дэвшигчийн жагсаалтаас хассан юм.
Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдсан. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Доноровын Гантулгыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ. Д.Гантулга Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны зургаадугаар сарын 14-ны өдрийн 06 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон байна.
Ингэснээр нийт гурван нэр дэвшигчийг СЕХ жагсаалтаас хасчээ.