Монгол Улсын парламентын сонгууль жилээс жилд дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Энэ жилийн сонгуулийг сурвалжлахаар гадны 20 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид хүрэлцэн иржээ. Мөн сонгуулийн явцыг АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар, Бутан, Киргиз улсаас болон Олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглагч ажиглалаа.
Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнг дэлхийн хэвлэлийн хэрэгслүүд хэрхэн бичиж буйг хүргэж байна.
Reuters агентлагт "Сөрөг хүчин Засгийн эрхэнд эргэн ирлээ" гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан байна. Тус нийтлэлд "Гол сөрөг хүчин Монгол Ардын Нам энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Засгийн эрхэнд гарч ирлээ. МАН 65 тойрогт суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.
1990-ээд оны үед Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байсан бөгөөд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ оргил үедээ хүрч байхад буюу 2010-2012 онд тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн.
МАН 2008-2012 оны үед Засгийн эрхэнд байхдаа гаднын хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ. Гэвч нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын үнэ огцом унаж, Хятадын эрэлт багассан нь тус улсын эдийн засагт нөлөөлөв.
ОУВС-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулж, эрх мэдэлд хүрэхээс жилийн өмнө буюу 2011 онд 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт энэ жил 0.4 хувь болж буурах төлөвтэй байгаа аж. Сонгогчдын ихэнх нь АН эдийн засгийн хямралд хүргэсэн хэмээн эрх баригч намын улс төрийн бодлогод сэтгэл дундуур байгаа энэ үед МАН залуу үеийн төлөөллийн итгэлийг хүлээлээ" гэжээ.
Шотландын The Scotsman сонины сайтад "БНХАУ-ын эдийн засгийн удаашрал Монгол Улсын сонгуульд нөлөөллөө" гэсэн сонирхолтой гарчигтай нийтлэл гарчээ.
Тус нийтлэлд "Дэлхийн зэх зээл дээр ашигт малтмалын үнэ унасан, эдийн засгийн эгзэгтэй үед Монголчууд сонголтоо хийлээ. Ажилгүйдлийн түвшин өндөр, эрх баригч намын улс төрийн бодлогод итгэл алдарсан нь энэ удаагийн УИХ-д ард түмнээ төлөөлөх 76 гишүүнийг сонгоход жинтэй үүрэг гүйцэтгэж байлаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх парламентад эрх баригч Ардчилсан нам олонхийн саналаа сөрөг хүчин Монгол Ардын намд алдлаа.
1990 онд Ардчилсан системд шилжсэний дараа зохион байгуулагдаж буй УИХ-ын долоо дахь удаагийн сонгууль боллоо. Сүүлийн жилүүдэд залуу сонгогчдын ирц буурч байгаа бөгөөд Засгийн эрхэнд итгэх тэдний итгэл буурч байгааг үүнээс анзаарч болно.
Уул уурхай, бэлчээрийн мал аж ахуйд суурилсан Монголын эдийн засаг экспорт, дотоодын эрэлт хэрэгцээ буурч малчид ажил хайн нийслэл рүү нүүн ирсний дараа агшиж эхэлсэн. 2011 онд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 2.3 хувь хүртэл буурсан. Түүнчлэн ирэх жилээс Монголын эрх баригчид гадаадын өрөө төлж эхэлнэ. Энэ нь эдийн засгийн хямрал дагуулна гэж эдийн засагчид үзэж байна.
Нүүрс, зэс болон бусад ашигт малтмал Монголын экспортын 94 хувийг эзэлдэг. Гэхдээ БНХАУ-н эдийн засаг өсөлт саарсан нь Монголын эдийн засгийн өсөлт, УИХ-ын сонгуульд мөн нөлөөлж байна” гэлээ.
Их Британийн The Guardian сонины сайтад мөн адил эдийн засгийн хүнд хэцүү үед Монголд УИХ-ын сонгууль явагдаж байна гэдгийг онцоллоо. "Эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ын аль аль нь мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг хөгжүүлнэ, эрүүл мэнд боловсролын тогтолцоог сайжруулна, сонгогчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ тусгасан.
Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгогчдын ирц өндөр байлгахын тулд асар их хүчин чармайлт гаргаж, алслагдсан бүс нутгуудад хүртэл санал хураалт авах цэгүүд нээсэн хэдий ч залуу үеийн төлөөлөл сонгуульд оролцох нь бага байна.
Сонгуулийн явцын талаар Колумбын их сургуулийн Монгол дахь ажиглагч Моррис Россаби “Эдийн засгийн хямрал улс төрд үл итгэлцлийг бий болгож байна. Сонгогчид улс төрийн намуудад итгэхгүй байгаа” гэж онцлон тэмдэглэжээ.
Олон улсын бүгд найрамдах хүрээлэнгийн явуулсан судалгаагаар Монголчуудын 60 хувь нь улс орон нь буруу удирдлагаар урагшилж буйг хүлээн зөвшөөрчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнх нь ажлын байрыг нь бий болгож чадах улс төрийн хүчинд саналаа өгөхийг хүсч байна" гэв.
BBC агентлагт "Сөрөг хүчин үнэмлэхүй ялалт байгууллаа" гэсэн гарчиг бүхий мэдээ гарчээ. МАН 76 тойргоос 65 тойрогт суудал авлаа. Сонгуулийн ирц улсын хэмжээнд 70 орчим хувьтай байжээ.
Эрх баригч АН эдийн засгийн хямралыг зогсоож чадаагүй учир сонгогчдынхоо итгэлийг алдсан хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа аж.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир