BREXIT-ийн санал хураалтын дараа Азийн компаниудын хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдлээ гэж 9.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Sparx Group”-ийн удирдлага дүгнэсэн байна.
Японд төвтэй тус компанийн Гүйцэтгэх захирал Шухэй Абэ "Европт тодорхойгүй байдал үүссэн нь Азийг дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болголоо" гэдгийг онцолсон юм. Түүний мэдээлснээр “Sparx Group” энэ намар Азийн ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулах зорилготой 13 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгө бүхий сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Шинэ сан нь Энэтхэг, Индонез, Тайланд, Малайз, Хонгконг, Тайвань болон БНХАУ-ын компаниудад хөрөнгө оруулах юм байна. Түүнчлэн Японы Төв банк Их Британийн шийдвэрээс үүдэн мөнгөний бодлогоо улам зөөллөх төлөвтэй байгаа нь компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэж дүгнэжээ.
Б.Дашням