Лондон болон Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Rio Tinto" групп өнгөрсөн онд 4.5 тэрбум ам.долларыг татвар болон роялтид төлсөн байна. Түүнчлэн ажилтнуудынхаа өмнөөс 1.6 тэрбум ам.долларыг татварт төлсөн гэж тус компанийн Санхүү хариуцсан захирал мэдэгдлээ.
Үүнээс харгалзан 1.2 болон 0.8 тэрбум ам.доллар нь Австралиас бусад улсын Засгийн газарт төлсөн татвар байжээ. Энэ нь 2014 оны мөн үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт юм. "Rio Tinto" группийн удирдлагад байдаг 600 аж ахуйн нэгжийн 17 нь татварын хөнгөлөлттэй бүсэд байгааг мэдээлсэн байна. Эдгээр 17 аж ахуйн нэгжийн наймыг нь татан буулгахаар бэлтгэж байгаа гэж "Rio Tinto" татварын тайландаа дурджээ.
Г.Ану