Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Танай төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ. Эндээс яриагаа эхэлье?
-Цус сэлбэлт судлалын үндэсний төв улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хариуцаж ажилладаг тусгай мэргэжлийн төв юм. Хөдөө орон нутагт нийт 26 салбар, төвийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.
Цус, дусан бүтээгдэхүүн нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын шууд харьяаллын асуудал ч гол үндсэн зүйл нь олон нийтийн харилцаан дээр түшиглэдэг. Олон нийтийн хамтын ажиллагаа их чухал. Нөгөө талаас төр засгийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй онцгой алба.
Монгол Улсын хувьд үйл ажиллагаа 100 хувь төрийн мэдэлд, төрийн санхүүжилтээр явдаг онцлогтой. Зарим улс оронд Улаан загалмайн нийгэмлэгийн дор байх жишээтэй. Манай орны хувьд гурван сая хүн амтай, эрүүл мэндийн тогтолцоо харьцангуй бүрдсэн.
-Танайхыг шинэ байртай болсон гэж сонссон?
-Сүүлийн жилүүдэд цус, цусан бүгээгдэхүүний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх тал дээр олон ажил хийж байна. Тухайлбал, манай төвийн шинэ барилга баригдаж дуусч энэ сарын 25-нд ашиглалтад орууллаа. Бид 50 жилийн дараа зориулалтын байртай боллоо.
Өнөөдрийн байгаа энэ байр маань хэрэгцээ, шаардлагыг хангахгүй болсон. Өөрөөр хэлбэл, 2.94 тэрбум төгрөгийн улсын хөрөнгө оруулалтаар баригдсан. Үүнээс гадна “Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр шинэ төвийн барилгыг тоноглох ажил хийж байна.
Орон нутагт байгаа 26 салбар, төвийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэлтийг дэлхийн жишигт нийцсэн аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглох ажлыг хийж байна. 13.6 сая ам.доллар зарцуулж байгаа. Цаашид бид олон улсын жишиг нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
-Сүүлийн үед II, III бүлгийн цус ховор байна гэж ярих болсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Цусны нөөц гэдэг ойлголтыг манай иргэд сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр иргэдийн дунд цусны донор гэсэн ойлголт хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан. Үүнд үндэсний хэмжээний судалгаа хийхэд 30 гаруй хувь нь ойлгодог, 70 гаруй хувь нь ямар ч мэдээлэл, мэдлэггүй байна. 30 гаруй хувь нь телевиз, цахим сүлжээгээр дамжуулж тодорхой мэдээлэл авсан байдаг юм байна.
Цаашид бид үүнд анхаарч, энэ талаарх ойлголтыг ард иргэдэд өгөх нь чухал. Бид нэг хүний цусаар гурван хүний амийг аварна гэж ярьдаг. Нэг хүнээс авсан цусаар бид гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүний амь насыг аврахад зориулдаг онцгой бүгээгдэхүүн.
Сийвэнгийн бүтээгдэхүүнийг нэг жил хүртэлх хугацаагаар хадгалж, нөөц үүсгэж болно.
Сийвэнгийн бүтээгдэхүүнийг нэг жил хүртэлх хугацаагаар хадгалж, нөөц үүсгэж болно. Улаан эсийн бүтээгдэхүүнийг хамгийн урт хугацаандаа 42 хоног хадгалдаг. Тэгэхээр үүнд тодорхой хэмжээний нөөц үүсгэж болно. Зарим бүтээгдэхүүний онцлогоос хамаарч 21 хоног хадгална.
Ялтас эсийн бүтээгдэхүүнийг ердөө тав хоног хадгалж болно. Энэ бүтээгдэхүүн дээр нөөц үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, их хэмжээгээр нөөцөллөө гэхэд хэрэглэхгүй бол их мөнгө хаягдана гэсэн үг. Тиймээс бидний тооцоолсноор өдөр бүр цусаа цуглуулж байж богино хугацаанд хадгалдаг бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх боломж бүрддэг.
-Тэгэхээр зуны улиралд цусны нөөц багасдаг гэж ойлгож болох уу?
-Зуны улиралд II, III бүлгийн цустай хүний ялтас, улаан эсийн бүтээгдэхүүн багасах хандлагатай байдаг.
Тухайлбал, нийт хүн амын 38 хувь нь I, 23 хувь нь II, 28 хувь нь III, үлдсэн хувь нь IV бүлгийн цустай байна. Гэхдээ өнөөдөр эмнэлгүүдийн захиалгыг авч үзэхэд II, III бүлгийн цус их байна.
Ялангуяа, зуны долоо, наймдугаар сард энэ бүлгийн цустай хүмүүсийн дунд цус, цусан бүгээгдэхүүний өвчлөл их байна. Манайх үндэсний хэмжээний төвийн хувьд судалгаа, шинжилгээний ажил хийж байна.
-Хүн амын 70 хувь нь ямар ч мэдээлэл, мэдлэггүй байна гэлээ. Үүнийг таниулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Олон ажил төлөвлөж байгаагийн нэг нь улсын хэмжээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх сургалтыг мэргэжлийн хүмүүс рүү чиглүүлж хийсэн.
Өөрөөр хэлбэл, цусны албанд ажилладаг эмч, ажиллагсад, түншилж ажилладаг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дунд шатны хороодын дарга, арга зүйч нарт чиглэсэн сургалтыг дөрвөн бүсэд зохион байгуулсан. Үүгээр бид сургагч багш нарыг бэлтгэж байгаа юм. Энэ багш нар маань цаашаа тухайн аймаг, сум, дүүрэг, хороонд багаа бүрдүүлээд тэр багаараа дамжуулж мэдээллээ хүргэх гэсэн ажлыг зохион байгууллаа.
Энд ажиллаж байгаа эмч, ажилтнууд нэлээд шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид сургалтыг хийж, “Донор-25” клубийн ажлыг идэвхжүүлсэн. Энэ клуб нь тухайн иргэн цусны, донорын ач холбогдлыг ойлгоод энэ эгнээнд нэгдээд амьдралынхаа туршид 25-аас дээш удаа цусаа егнө гэж тангараг өргөдөг юм.
Өөрөөр хэлбэл, нэг удаа цусаа егөөд алга болчих биш. Тодорхой хэмжээнд эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгодог хүмүүс маань зөв мэдээллийг өгнө. Ингээгүйгээс иргэдийн дунд буруу хандлага гардаг.
Өнөөдөр эмнэлгүүдийн захиалгыг авч үзэхэд II, III бүлгийн цус их байна.
-Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг дэлхийн донорын өдрийг тэмдэглэдэг. Манайх үүнийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Бид олон улсын туршлагыг их нэвтрүүлж байгаа. Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэсэн. Монгол Улс залуучуудын орон. Өндөр хөгжилтэй оронд донорыг бэлтгэхдээ 10 жилээс нь эхлээд донор гэж хэн юм бэ.
Цусаа өгөх ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг эрүүл мэндийн хичээлээр нь зааж, ойлгуулдаг болохоор хүүхдүүд багаасаа хүнээс цус авч байж өвчтөний амь насыг авардаг гэдгийг мэддэг болчихдог. Бид энэ талаар ахлах ангийнхан руу чиглэсэн сургалтыг сургагч багш нартаа ч гэсэн хэлсэн байгаа.
-Донор болохын тулд хэдэн наснаасаа эхэлж цусаа өгөх ёстой вэ?
-17 нас хүрсэн хойно цусаа өгөх боломж нээгдэж байгаа болохоор багаас нь бэлтгэчихвэл байнгын донортой болох боломжийг бүрдүүлнэ. Тиймээс 10 жилийнхэн, өсвөр насныханд чиглэсэн сурталчилгааны ажлыг хийж байна. Нөгөө талаар зорилтот бүлгүүд гэж байдаг.
Ялангуяа, залуучууд, оюутнуудыг хамарсан газрууд руу сурталчилгааны ажлыг хийж байгаа. Сүүлийн жилүүдэд сошиал сүлжээгээр “Амьдрал бэлэглэе” гэсэн булан нээсэн. Энэ фэйсбүүк хуудсаар дамжуулан хүмүүст мэдээллийг нь өгч, сонирхсон асуултад нь хариулдаг.
-Доноруудаа яаж урамшуулдаг вэ. “Хүндэт донор” болсон хүн ямар эрх эдэлдэг вэ?
-Доноруудаа байнгын донор байлгахын тулд жилд хоёр болон түүнээс дээш цусаа өгөхөд нь урамшуулдаг. 10-20 удаагийн өгөлт дээр “Донор” гэсэн тэмдгийг гардуулж өгдөг. 1964 оноос хойш “Хүндэт донор” гэсэн ойлголт бий болсон.
Сүүлийн жилүүдэд цус өгч байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан 35 гэдэг тоог Донорын тухай хуульдаа заасан. 35-аас дээш удаа цусаа өгсөн хүн “Хүндэт донор” болж байгаа. “Хүндэт донор” болсон хүмүүс жилд нэг удаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралтад үнэ төлбөргүй амарна.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан журам хоёр жил хэрэгжээд явж байна.
Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар донор хүн өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг дугаар харгалзахгүй авах журам хэрэгжиж байгаа. Мөн “Хүндэт донор”-уудаа нийгэмд алдаршуулах ажлыг бодлогоор хийж байна.
-Өнөөдөр улсын хэмжээнд хэчнээн донор байна вэ?
-Улсын хэмжээнд 1963 онд албан ёсоор цусны төв болж байгуулагдсанаас хойш давхардсан тоогоор 140 мянган донорын бүртгэл бий. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35,400 донор цусаа бэлэглэсэн байна.
Өнөөдрийн донорыг авч үзвэл 35 хүртэлх насны залуучууд 80 хувь нь байгаа.
Аймгуудад олон донор байдаг ч цус, цусан бүтээгдэхүүний шаардлага бага байдаг. Өөрөөр хэлбэл, тусламж, үйлчилгээний онцлогтой холбоотой. Цаашид энэ тоог нэмэх шаардлага байгаа.
-Ер нь хэдэн нас хүртлээ цусаа өгөх боломжтой юм бол. Хүйсийн хувьд аль нь илүү байна?
-Манай донорын статистик мэдээнээс харахад Монгол Улсын хүн ам эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа ойролцоо 49x51 байдаг. Тэгэхээр донорын цусаа өгч байгаа харьцаа ч гэсэн адилхан. Хүйсээс хамаарсан ялгаа харагдахгүй байгаа нь сайн талтай. Насны хувьд 17-60. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа, архаг, хууч өвчингүй хэн ч цусны донор байж болно.
Өнөөдрийн донорыг авч үзвэл 35 хүртэлх насны залуучууд 80 хувь нь байгаа. Тэгэхээр донорыг залуучууд давамгайлдаг. Энэ жилийн донорын өдрийг ДЭМБ-аас донорын эгнээг өргөжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүл гэж онцгойлон зөвлөсөн байгаа. Монгол Улс залуучуудын орон учраас үүнд ямар нэг асуудалгүйгээр залуучууд маань донорын эгнээнд элсч байна.
-Сүүлийн үед иргэд, байгууллагууд сайн дураараа цусаа хандивлах болсон. Энэ талаар...?
-Донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр иргэд, хамт олон, байгууллагууд идэвхтэй оролцож байна. 2012 онд Улаанбаатар хотын хэмжээнд 16,800 донороос цус цуглуулдаг байсан бол өнгөрсөн оны сүүлээр 23 мянга болсон. Үүний цаана эмнэлгүүдийн захиалга нэмэгдэж байна гэсэн үг.
Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор “Амьдрал бэлэглэе” гэсэн зургаан сарын аяныг зохион байгуулсан. Үүнээс гадна өнгөрсөн оноос эхлэн сарын бүрийн 3-ыг цусаа бэлэглэх өдөр болгосон. Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-наас тус яамны хамт олон өөрсдөө цусаа өгч уриалсан нь иргэдэд хүрсэн.
Манай явуулын баг ажлын өдрөөр байгууллагуудаар явж байгаа. Манай байгууллагатай хамтарч ажиллая, цусаа өгье гэсэн хамт олон, байгууллага манай нийгмийн ажилтан, олон нийтийн харилцааны мэргэжилтнүүдтэй уулзаж өдрөө товлоод сургалт, сурталчилгаагаа хийж, мэдээлэл авсны дараа цусаа бэлэглэх бүрэн боломжтой.
Д.Оюун