Швейцарь улсын иргэн Бруно Дубайх хэмээх 69 настай эр Завхан аймгийн Идэрийн голоос Хөвсгөл аймгийн чиглэлд “Таяак” гэх хуванцар завиар өнгөрсөн сарын 24-нд гарснаас хойш сураггүй болоод байна.
Швейцарийн иргэний мөрөө энэ сарын 25-наас хойш Хөвсгөл, Булган аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид эрэн хайх ажиллагааг явуулж, 480 км гол, газрыг самнасан ч сураг гаргаагүй байна.
Булган аймгийн Онцгой байдлын газраас эрлийн ажлыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн даваа гаригт шилжүүлжээ. Эрлийн талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Эрлийн ажлыг үргэлжлүүлж байна. Одоогоор ямар нэгэн сураг гараагүй байна” гэв.
Б.Заяа