Дэлхийн толгой баячуудын зарим нь олон тэрбумаар тоологдох өмч хөрөнгөө үржүүлэх ажлынхаа зав чөлөөгөөр нэлээд содон хоббитой байдаг аж. Жишээ нь, “Google”-ийг үүсгэн байгуулагч Сергей Брин трапец дээрх агаарын акробатикт тун дажгүй гэнэ. Залуу тэрбумтан анх 2009 онд Нью-Йоркийн “Warehouse” циркт энэ осолтой агаарын акробатикийн төрлөөр хичээллэж эхэлжээ.
Тэгвэл 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн шилдэг санхүүчдийн нэг Воррен Баффет дөрвөн утастай Хавайн укулеле хөгжмийн зэмсэг дээр маш чадварлаг тоглодог байна. Тэр ч бүү хэл алдарт “Bon Jovi” хамтлагтай нэгэн буяны концертод хамтран тоглож байсан удаатай.
Стив Жобс, Роналд Вэйн нарын хамт 1976 онд “Apple Computer” компанийг үүсгэн байгуулсан Стив Возняк сигвей поло хэмээх содон спортын авъяаслаг тамирчин аж. Өнгөрсөн жил Германы Кёльн хотноо болсон ДАШТ-д тэрээр өөрийн багийнхантайгаа амжилттай оролцжээ.
400 орчим төрөл бүрийн охин компанитай “Virgin Group” корпорацын үүсгэн байгуулагч, Английн тэрбумтан Ричард Брэнсон кайт серфингийн хорхойтон болоод уджээ. Тэрээр, “Анх 2002 онд өөрийн эзэмшдэг арлынхаа эрэгт анх кайтсерфингээр аялж үзсэн юм. Салхи ихтэйд хэдэн арван метр усан доогуур чирэгдэхдээ шүрэн хадтай мөргөлдвөл яана хэмээн маш их цочирдож билээ.
Гэхдээ л кайтсерфинг үнэхээр гайхамшигтай спорт шүү” гэж ярьсан нь бий. Харин “Twitter”- ийг олон жилийн турш удирдаж байсан Дик Костоло зөгий ажигладаг хоббитой. Түүнд зөгийнүүд хөдөлмөрлөн үүрээ барьж, бал гаргах үйл явцыг ажиглах юутай ч зүйрлэшгүй сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.
Б.Барс