Английн “Thorax” эрүүл мэндийн сэтгүүлд бага насны хүүхэд долоо хоногт гурван удаа түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай болохыг мэдээлжээ. Шинэ-Зеландын Оклэндын их сургуулийн профессор Иннес Ашер, английн Ноттингем их сургуулийн профессор Хивел Вильямс нар энэхүү магадлалыг гаргасан байна.
Тэд 50 орны 500 мянга гаруй бага насны хүүхдийг оролцуулж судалгаа явуулсан аж. Тэдгээр хүүхэд тогтмол түргэн хоол иддэг байжээ. Судалгааны дүнд түргэн хоол тогтмол иддэг өсвөр насны хүүхдүүдийн багтраа өвчин тусах магадлал 39 хувиар илүү гарсан байна. Харин 6-7 настай хүүхдүүдийн хувьд 27 хувийн эрсдэлтэй гарчээ.
Тиймээс түргэн хоолноос татгалзаж жимс жимсгэнэ иддэг хүүхдүүдийн хувьд 11-14 хувийн эрсдэлтэй гэсэн судалгаа гарсан аж. Эрдэмтэд эцэг эхчүүдэд хүүхдээ өндөг, загас, сүү гэх мэт амин дэм ихтэй хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглүүлж, түргэн хоолноос татгалзахыг анхааруулсан байна.
Э.Бэрцэцэг