Өнгөрсөн жил вируст гепатит А, цусан суулга, хүнсний гаралтай бактерт хордлого, суулгалт халдвар, гар, хөл, амны өвчин зэрэг долоон төрлийн гэдэсний халдварт өвчний 5053 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалтын асуудал, эмэнд тэсвэртэй гэдэсний өвчин үүсгэгчид зэргээс шалтгаалж олныг хамарсан хоолны хордлого гарах болсон байна.
Аялал зугаалга, амралтын сар, баяр наадам эхэлж буй энэ үеэр болон самар, жимс гарахад гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг.
Иймд гараа тогтмол угаах нь гэдэсний халдвараас сэргийлэх нэг арга болно гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс анхааруулж байна.
Гараа тогтмол угаах нь гэдэсний халдвараас сэргийлэх нэг арга юм.